ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүдэр ба ирвэс. Хүн бид л хамгийн том дайсан нь...
Хүдэр ба ирвэс. Хүн бид л хамгийн том дайсан нь...
 “Хүрээлэн. Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгийн баг ээлжит аяныхаа богцыг дэлгэж байна. Энэ бол баданга хүдэр болон цоохор ирвэс. Хоёулаа Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох болсон амьтад. Сэтгүүлч М.Буянбадрах, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр нарын хөттөлж буй манай булангийн энэ удаагийн зочид нь эдгээр амьтад болжээ. Хүдрийг хайж олно, ойртож дөхнө, зураг хөргийг нь татна гэдэг тийм амар ажил биш. Монголын “Улаан ном”-д устаж болзошгүй зэрэглэлд орсон, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны зүйлийн ховордлын үнэлгээний шалгуураар дэлхийд эмзэг амьтдын жагсаалтад багтсан баданга хүдрийг бид харж байна. Харамсалтай нь хаана энэ зургийг авсан гэдгээ “Хүрээлэн” багийнхан харин хэлж чадахгүй нь. Ердөө 40 жилийн өмнө буюу 1970-аад онд Монгол оронд 60-80 мянган тоо толгой хэмээн тоологдож байсан хүдэр өнөөдөр 6500-хан болтлоо буурчээ. 1986 онд ШУА 6 аймгийн 63 суманд тооллого явуулахад 44 мянга гэсэн тоо гарч байсан юм. Харин өнөөдөр хүдрийн тоо толгой тэр үеэс даруй 83 хувиар буурчээ. Шалтгаан нь өнөө дуунд хүртэл дурдагдан гардаг хүдрийн заар. Атга дүүрэхгүй жижигхэн, 20-хон грамм заарыг нь хил давуулан худалдах гэсэн хулгайн анчид хоёр зууны заагаар Монголын хүдрийг хядчихсан юм. Зөвхөн эр хүдэрт байдаг заар хэмээх эрхтнийг  гоо сайхан, уламжлалт эмэнд ашигладаг тул Хятадын зах зээл рүү Монголын анчид мянга мянгаар нь алж зөөсөөр ийм эмгэнэлт үр дүнд хүрчээ. Уул нь хүдэр агнавал 6 сая төгрөгийн нөхөн төлбөрт унаад зогсохгүй, эрүүгийн хариуцлагад татагдан ял хүлээх хуультай юм.  Өмнөд, зүүн, баруун өмнөд Азийн уртаашаа 13 улсад тархсан хүдэр бол эвэргүй амьтан. Харин эрийнх нь хурц, цагаан соёо долоон см хүртэл ургадаг, амнаасаа гадагш цухуйн доошоо унжсан байгааг та анзаарч байна уу? Харахад шүдлэн ямаанаас томгүй баданга хүдрийн хондлой нь сэрвээнээсээ өндөр, урд хөл нь хойдхоосоо богино. Эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин гэдэг. Хууль бус агнуурын улмаас эр нь буюу гирээ эрс цөөрч, хүйсийн харьцаа ноцтой алдагдаад байна. Хөвд өвс, хушны хагаар голчлон хооллодог баданга хүдэр их хядлагын дараах он жилүүдэд Хангай, Хэнтий, Хөвсгөлийн ойд маш цөөн тоогоор тэсч хоцорчээ.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Хэрмэн цав хэмээх үзэсгэлэнт газар. Эндээс хамгийн ойрын сумын төв, айл, жуулчны бааз гэвэл зуу зуун километрээр яригдана. Ингэн хөөврийн говь руу хандсан 3 км өргөн, 12 км урттай 200 метр гүнтэй энэ аварга хавцлыг Хэрмэн цав гэдэг.  Харь гарагт зочилж очиход гайхал, сонирхол, түгшүүр ээлжилсэн ийм л мэдрэмж төрдөг байх гэмээр хачин жигтэй газар. Хаягдаж хоцорсон эзгүй хот мэт Хэрмэн цавд "өргөн чөлөө", "өндөр байшин", "цэцэрлэгт хүрээлэн", "хөшөө дурсгал" хүртэл бий. Хүн л харин үгүй...Өмнөговь, Гурвантэс, Тостын нуруу. Ирвэс хамгаалах сан хэмээх Төрийн бус байгууллага энд буюу Гурвантэс сумын Тостын нуруунд 2008 оноос “Цоохор ирвэсийн экологийн урт хугацааны цогц судалгаа” хийж эхэлсэн юм. Тостын нурууг 2010 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд ангилал ахиулж улсын тусгай хамгаалалтад Байгалийн нөөц газар ангиллаар авах талаар ярьж байна.  Ирвэсийг биологичид “Экологийн индикатор” гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ? Тухайн нутаг ирвэстэй байна гэдэг байгалийн онгон төрхөө хадгалж байнаа гэсэн үг. Ирвэсийн нутаг түүний гол идэш тэжээл болох янгир, аргалийн амьдрах орчинтой давхцдаг ажээ. Нэг ирвэс сард хоёроос доошгүй удаа амьтан агнана. Жилд дунджаар 16 янгир барих шаардлагатай байдаг гэсэн судалгаа бий. Тухайн нутгийн орчин эрүүл, зохистой харьцаанд байгаа эсэхийг ирвэс байгаа эсэхээр тодорхойлж болно гэж биологичид хэлдэг. Метр гаруй урт сайхан биетэйгээ бараг адил буюу бас метр орчим бахим сүүлтэй. Сүүл нь хадан дунд тэнцвэрээ олох, идэш болох амьтнаа шавхуурдан ороож унагах, хамгийн гол нь биеэ хамгаалж, дулаан алдахгүй байх гэсэн үндсэн үүрэгтэй юм. Ийм сонин сайхан амьтан дэлхийд 3500 орчим, манай оронд ердөө 1000 хүрэхтэй үгүйтэй үлдэж хоцорсон гэж таамагладаг. Энэ бол манай дэлхийн цоохор ирвэс бүгд нийлээд Монголын дундаж 10-20 малчин айлын хонин сүргээс бага тоо толгойтой гэсэн үг.Монгол орныхоо зэрлэг амьтдын дүрс бичлэг, гэрэл зургийн сан бүрдүүлж байгаа бидний цомогт нэгэн сайхан амьтан дүрээ нэмэж үлдээлээ. Алсын зам, хээрийн цай, хэцүү бэрх ч гэсэн хэрэгтэй, бас дуртай ажил маань биднийг даллан дуудаж байна. Амьд ертөнцийн цувралаар эргэн уулзацгаая. Гэрэл зургийг У.ГАНБАЯР /"Хүрээлэн" төсөл/ Нийтлэлч: М.Буянбадрах
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ