НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Брэнд шилдэг”-ийн ард хэн байна вэ
“Брэнд шилдэг”-ийн ард хэн байна вэ
Урт булаг багийн нутаг дэвсгэр, тавдугаар хорооллын 21, 24 дүгээр байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай далд гарааш барих ажлын төсөл сонгон шалгаруулалт сар шинийн баярын дараахан болж “Брэнд шилдэг” ХХК шалгарсан билээ. Тус компанийнхан тун удалгүй томоо гэгчийн цэнхэр хашаа хатгаж ажлаа эхлүүлсэн. Дээрх байрнуудын оршин суугчид энэ ажлыг эсэргүүцэж байсан ч тэгсхийгээд намжсан. Ингэснээр “Брэнд шилдэг”-ийнхэн ажлаа санаа амар явуулсан гэхэд болно. Хийх ажлынхаа тухай мэдээллийг цэнхэр хашааны хаалганы орчимд “Дээрээ иж бүрэн тоглоомын талбай бүхий тохилог дулаан граш. Захиалга авч байна” хэмээн байршуулжээ. Эндээс харахад далд гараашийн дээр ердөө хүүхдийн тоглоомын талбай л байна гэсэн ойлголтыг иргэд авсан, тэд ч өгсөн. Гэтэл ажлын төгсгөлд “Брэнд шилдэг” ХХК-ийнхан хүүхдийн тоглоомын талбай байх зай талбайнхаа нэг өнцөгт нь байгууламж барьжээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн удирдлага зураг төсөвт тусгаагүй байгууламж барьсан гэсэн үг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд иргэд, оршин суугчдын зүгээс гомдол гаргаснаар Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригтын А/496 дугаар захирамж есдүгээр сарын 22-нд гарчээ. Захирамжид зураг төсөв зөрчиж барьсан хэсгийг албадан буулгах тухай зааж, албадан буулгах үүргийг хууль, хяналтынханд өгсөн байна. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтнүүд “Брэнд шилдэг” ХХК-ийн байгууламжийг буулгахаар газар дээр нь ажилласан. Энэ үед тус компанийн зүгээс “...Энд хүүхдүүд тоглоод, ахмадууд нарлаад дараа нь бидний барьсан кафед амарч байг гэж хүссэн. 100 хувь өөрсдийн хүчээр хийж байгаа” гээд биеэ өмөөрсөн.  Харин хууль, хяналтынхан аймгийн Засаг даргын дээрх захирамжийг биелүүлэх болно гэдгээ мэдэгдэж байлаа. ”Брэнд шилдэг”-ийнхэн энэхүү байгууламжийн зураг төсвийг экспертизээр батлуулахаар Улаанбаатар явуулсан. Удахгүй батлагдаад ирнэ. Ийм байгууламж байхад юу нь буруу юм бэ. Хүүхэд, иргэдэд зориулсан юмыг буулгах гэлээ гэж ирээд л үзсэн. Үүний хариуд аймгийн Хуулийн хэлтсийн дарга Б.Батхуяг “Хууль, дүрэм зөрчсөн энэ үйлдлийн ард хэн нэгэн эрх мэдэлтэн байгаа. Тийм учраас л та нар ийм үйлдэл гаргаж байна” хэмээн мэдэгдсэн. Тэр бүү хэл үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан сэтгүүлчдийг “Брэнд шилдэг”-ийнхэн хэл амаар доромжилж, хөөж тууж юм юм л болсон. Тэр цагаас хойш 10 гаруй хонож байна. Энэ хугацаанд зураг төсөлгүй баригдсан байгууламжийг нураах, буулгах гээд байсан хууль хяналтынхан ч таг чиг. “Брэнд шилдэг” компанийнхан ч сэтгэл нь уужирч амар сайхандаа жаргаад байгаа. Энэ бүх үйл явдлаас харвал “Брэнд шилдэг” ХХК нь үнэхээр ар талдаа томоохон “мотортой” байх шиг. Үнэн хэрэгтээ “Брэнд шилдэг” компанийнхан кафе, цайны газрын зориулалтаар ашиглахаар байгууламж барих зорилго агуулаагүй. Хүнсний дэлгүүр байгуулах зорилготой байсан гэж зарим нэг эх сурвалж өгүүлж байна. Зураг төсөвгүй байгууламж баригдаж эхэлсэн цагаас л Газрын харилцаа, барилга хот байгуулалтын зүгээс зөрчлөө арилгах шаардлагыг удаа дараа тавьжээ. Байгууламж байгаа энэ хэсэгт хүүхдийн элсэн тоглоомын талбай баригдахаар зурагт тусгагдсан аж. Эцэстээ аймгийн Засаг даргын захирамж гарч албадан буулгахаар болоход “Брэнд шилдэг” компанийнхан цаг хожихын тулд “Энэ байгууламжийг одоо буулгаж болохгүй. Учир нь саяхан цутгалт хийсэн. Тийм учраас нураахад доорх гараашид нь нөлөөлнө” гэж арга саам хийж байна. “Брэнд шилдэг”-ийнхэний ийнхүү хойш гэдийхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүүгийн “Сүүлчийн цутгалт есдүгээр сарын 13-нд хийгдсэн. Цутгалт хийсэнээс хойш тодорхой хугацаанд зураг  төсөлгүй байгууламжийг нурааж болохгүй. Нураавал гараашийн барилгад нөлөөлж болзошгүй” гэсэн тайлбар өнөөдөр аймгийн Засаг даргын А/496 тоот захирамж хэрэгжих боломжгүй байдал үүсгэсэн бололтой. Хууль хяналтынхан ч сүрийг үзүүлж албадан буулгахаар есдүгээр сарын 22-нд очсон. Газар дээр нь байдлыг үзээд 72 цагийн дотор өөрсдөө буулгах аман даалгавар өгсөн. Өнөөдөр тэр цагаас хойш 72 байтугай цаг хугацаа өнгөрсөн. Ямарч байсан аймгийн Засаг дарга Г.Зоригтын А/496 тоот захирамж ширээн дээр хэвтэж байна. М.Мөнх
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА