БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
132 сая төгрөгөөр хоёр давхар жорлон барьж байна

Хотын төвдөө хоёр давхар нийтийн жорлонтой аймаг, манайхаас өөр хаана ч байхгүй болох нь. Үйлчилгээний төвийн зүүн талд байх ногоон байгууламж дотор энэ зун цэнхэр хашаа барьснаар багагүй хугацаа өнгөрсөн. Саяхнаас сураг тавихад, тэнд хоёр давхар нийтийн жорлон, эерүүлж хэлбэл нийтийн бие засах газар байгуулж буй ажээ. Манай дарга нар орон нутгийн төсвөөс нийтдээ 132 сая төгрөгөөр ийнхүү иргэддээ зориулж жорлон барьж өгч байна. Энүүхэндээ гэхэд шилэн данс, мэдээллийн ил тод байдал, хийж буй ажлынхаа талаар ярьж хэлэх нь тун бага. Ямар сайндаа л төрд ажилладаг нэг хурган дарга “Энэ газар дээр ямар том мотортой хүн барилга барих эрх авчихав. Чадалтай эр байх нь ээ” гээд суудал дээрээ өндөлзөж байсан удаатай. Тэгвэл энэ газар дээр ямар нэг том дарга хаус бариагүй, жорлон барьж байгаа тухай мэдээлэл дуулдлаа. 100 гаруй мянган хүн амтай манай хотод нийтийн бие засах газар хэрэгтэй юу гэвэл бүгд л тийм гэнэ. Стандартаар бол манай аймагт бараг 20-30 нийтийн бие засах газар хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийнх шиг 132 сая төгрөгөөр хоёр давхар жорлон барина гэвэл 3.6 тэрбум төгрөг хэрэг болно. Тэгээд ч заавал ногоон байгууламж дээр барих шаардлага байгаа юу. Ногоон байгууламжаас хүчилтөрөгч ялгардаг. Нийтийн бие засах газраас юу үнэртэх вэ. Өмнө нь манай дарга нар энд тэнд ганц нэг жорлон бариулсан. Даан ч ажиллахаасаа ажиллахгүй нь их. Иргэдийн дунд ийм нэг яриа байдаг. “Нарантуул” захын босс Ч.Сайхансамбуу жорлонгоосоо өдөрт 1-2 сая төгрөг олдог тухай. Үнэхээр нийтийн бие засах газрыг зөв газар нь барих юм бол орлогоороо зардлаа нөхөөд биеэ даагаад явчих боломжтой. Гэтэл өнөөдрийн энэ газар дээр байх жорлон бол арай л биш харагдаад байх шиг. Үйлчилгээний төв дотор нийтийн бие засах газрууд бий. Түүгээр үйлчүүлсэн хүмүүс тэнд л ордог. Түүнээс биш би хоёр давхар жорлонд очиж орно гэж “тэнэгтэх” эрдэнэтийн иргэн хэд байх бол. Тэгээд ч тийм үнэтэй жорлон зардлаа хэзээ нөхөж, хэзээнээс ашигтай ажиллах вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Давхар жорлон барьж байхаар энд тэнд авсаархан жижиг Эко бие засах газар олон байвал илүү тохиромжтой. Гэхдээ үүний цаана өөр зориулалтаар ашиглах санаа явж байх магадлалтай.  
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ