ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эмэгтэйчүүдийн шээс задгайрлыг бүрэн төгс эмчилж эхлээд байна
Эмэгтэйчүүдийн шээс задгайрлыг бүрэн төгс эмчилж эхлээд байна
Эрдэнэтийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаар 1980, 90-ээд онд хэвтэн эмчлүүлж, үр хүүхдээ төрүүлж байсан бүсгүйчүүд маань эмэгтэйчүүдийн эмч Санжаа эмчийг сайн танина. Ажил мэргэжилдээ ур чадвартай, ааш зангаар дөлгөөн Г.Санждорж эмч маань тухайн үеийн бүсгүйчүүдийн хүндэлдэг цөөхөн эмч нарын нэг байсан гэж яригддаг. Г.Санждорж эмч Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд эмчээс төвийн захирал хүртэл дэвшин ажиллажээ. Харин сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчний талаар анагаах ухааны зэрэг хамгаалж, энэ чиглэлээр мэс засал хийдэг “Отгон тэнгэр” эмнэлгийг байгуулан ажиллаж байна. Ахимаг насны монгол эмэгтэйчүүдийн шаналгаа, зовиур болж ирсэн энэ өвчлөлийг “Отгон тэнгэр” эмнэлэг мэс заслаар бүрэн төгс эмчилж байгаа улсын хэмжээний ганц эмнэлэг юм байна. Ингээд “Отгонтэнгэр” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Санждоржтой дээрх сэдвээр ярилцлаа. -Г.Санждорж эмч маань Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байсан. Та тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Тийм ээ. Би 1978 онд Анагаах ухааны Дээд сургууль төгсөөд, 1989 он хүртэл Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт ажилласан. Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаад, Улаанбаатар хот руу шилжсэн. -Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчлөлийг мэс заслын аргаар эмчлэх нь төгс арга уу, үүнээс өөр эмэн болон уламжлалт эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ? -Юуны түрүүн “Отгон тэнгэр” эмнэлгийн талаар товч танилцуулъя. Манай эмнэлэг эмэгтэйчүүдийн өвчлөлийн мэс заслын үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг эмнэлэг юм. Үүн дотроос эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчлөл, аарцагийн өвчлөлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Шээс задгайрах гэдэг бол хүн хэвийн хэмжээндээ бие засаж чадахгүй болох эмгэгийг хэлдэг. Хүн өөрөө ч мэдэхгүйгээр гүйх, инээх, ханиах үедээ бага хэмжээгээр шээс алдах үзэгдлийг шээс задгайрах гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ үзэгдэл эмэгтэй хүнд байх ёстой үзэгдэл биш. Энэ бол эмэгтэй хүний төрөх үед нь үлдсэн эмгэг өөрчлөлт юм. Хэдийгээр эмэгтэй хүн төрж, үр хүүхэдтэй болдог нь сайхан ч гэсэн шээс задгайрах эмгэгтэй үлддэг нь харамсалтай. -Шээс задгайрах өвчнийг хүмүүс цистит гэж ойлгоод байдаг. Энэ өвчлөлүүдийг нэг өвчин гэж ойлгож болох уу? -Цистит гэдэг нь хүн шээх үед өвдөж гарна, шээсний сүвээр хатгаж өвддөг. Энэ эмгэг бол шээс задгайрах өвчлөл мөн. Гэхдээ үүсгэгч нь давсаг, шээсний замын үрэвслээс үүсдэг учир төрсний дараахь шээс задгайрлаас өөр. Эмчилгээг нь манай эмнэлэг хийж байна. Архаг, хурц циститийг хавсарсан эмчилгээгээр эмнэдэг. Манай эмнэлэг эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчлөлийг мэс заслаар эмчилдэг. Харин хорт хавдрын эмчилгээг хийхгүй. Эмэгтэйчүүдийн хоргүй хавдар, өндгөвчний үрэвсэл, идээт үрэвсэл, шээс задгайрах, хярзангийн урагдлын мэс заслыг хийж байна. Шээс задгайралттай холбоотой үүсдэг баас задгайрал гэж байдаг. Өмнөх төрөлтийн үед хошногоны амсарууд урагддагаас баасаа барьж чадахгүй задгайрдаг. Энэ эмгэг өөрчлөлтийг манайх мэс заслын аргаар эмчилж байна. Тэгэхээр манай “Отгон тэнгэр” эмнэлэг маань монгол эмэгтэйчүүдийн дунд шээс задгайрах өвчлөл элбэг байна гэдгийг тодорхойлж, 2001 оноос хойш эрдэм шинжилгээний ажлын судалгаа хийгээд, эмчилгээний төгс арга болох мэс заслаар эмчлэх аргыг боловсруулаад явж байна. Ингээд шээс задгайрах өвчлөлөөр би эрдэм шинжилгээний ажил хийж туршлагажиж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Миний судалгаанаас өмнө монгол эмэгтэйчүүдэд шээс задгайрал төдийлөн их байгаагүй гэж үздэг байсан. Өвчлөлийн ганц нэг тохиолдлыг нас ахихад илрэх үзэгдэл гэж үздэг байсан. Тийм ч учраас намайг залуу эмч байхад, манай эмэгтэйчүүд “нас ахихаараа өтгөн, шингэнтэйгээ холилдохгүй явах юм сан” гэж ярьдаг байсан. Тэгэхээр өтгөн, шингэнтэйгээ холилдохгүй гэсэн ярианы цаана шээс задгайрлыг оношилж, эмчилж байгаагүйгээс ийм яриа гарч, эмэгтэйчүүдийн дэлгэрэхдээ хүрч, үе дамжин уламжлагдан иржээ. Баас задгайрна гэдэг нь миний тогтоосон судалгаагаар 18-80 настай 250 гаруй эмэгтэйчүүдээс 32 хувь нь шээс задгайрах өвчтэй байсан. Үүнээс харахад, 32 хувь гэдэг бол гурван эмэгтэйн нэг нь гэсэн үг. Их, бага хэмжээгээр шээс задгайрал байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар ч иймэрхүү үзүүлэлт зонхилдог. Түрүүн ярьсан судалгаагаар 32 хувьд нь шээс задгайрал байсан бол 10 хувьд нь баас задгайрах эмгэг илэрсэн. Энэ эмгэг өөрчлөлт тухайн эмэгтэйн бие дээр илэрсэн тохиолдолд өтгөн, шингэнтэйгээ холилдохгүй гэсэн яриа гарах үндэс болдог. Тэгэхээр манай эмнэлэг монгол эмэгтэйчүүдийн олон жилийн турш ярьж ирсэн, сэтгэлийг нь зовоосон, маш муухай эмгэг болох өтгөн, шингэнтэйгээ холилдохгүй юм сан гэсэн яриаг бүрмөсөн тасалж, төгс эмчилж байгаа юм. -Энэ өвчлөлийг мэс заслаас гадна эмэн эмчилгээ хийх үе шат байгаа юу? -Уух эмнүүд байдаг. Ихэвчлэн тархины гэмтлээс үүсэлтэй шээс задгайрал, циститийн үед эмээр эмчлэгдэнэ. Гагцхүү төрөлттэй холбоотой үүссэн шээс задгайрлын өвчлөлийн үед эмээр эмчлэгдэхгүй. Аарцгийн ёроолын дасгалууд хийж болно. Дасгалаар сайжирна гэдэг ч ганц хоёр жилийн дараа эргэж дахих үзэгдэл гардаг. Тийм учраас мэс заслын эмчилгээ бол хамгийн төгс арга болдог. -Тэгэхээр танай эмнэлэг дээр энэ төрлийн мэс заслыг бүрэн төгс хийгээд эхэлчихэж, эмэгтэйчүүд шээс задгайрах өвлөлийн талаар мэдээлэл тааруу байдаг харагддаг..... -Манай эмнэлэг дээр таван төрлийн эмс заслыг хийж байгаа. Хүн, хүнд өөр өөр мэс заслын аргыг хэрэглэж байгаа. Манай эмнэлэг мэс заслаар дагнасан эмнэлэг юм. -Хярзангийн мэс заслыг шээс задгайрах мэс заслын үеэр давхар хийх боломж байдаг уу? -Энэ хоёр төрлийн хагалгаа бол ялгаатай. Өмнөх төрөлтөөсөө шалтгаалж хярзан урагдсан, төрөлтийн дараа тавьсан оёдол нь задрах тохиолдол их байдаг. Үүнээс шалтгаалж ангархай үүсдэг. Гэхдээ ийм эмгэгтэй хүмүүст шээс задгайрал эхлээгүй байж болно. Гэхдээ хярзан урагдсан ч шээс задгайрдаг. Хоёулаа хавсарсан байдаг, ихэнх тохиолдолд. Тэгэхээр энэ хоёр өвчлөлийн мэс заслын эмчилгээ өөр өөр л дөө. -Умайн хорт болон хоргүй хавдарын өвчлөлийг эрт үед нь яаж мэдэх вэ? -Эмэгтэй хүн жилдээ хоёр удаа заавал ЭХО-д харуулчихаж байх хэрэгтэй. Ингээд зөв хэвшээд сурчихвал төрөл бүрийн эмгэг өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой. -Танай эмнэлэг өндгөвч, умайн өвчлөл, бусад хурц үрэвслийн үед хэвтүүлэн эмчилдэг юм байна. Хэвтэн эмчлүүлэхийн ач холбогдол юу вэ? -Эмэгтэйчүүдийн хурц, архаг үрэвслийн үед заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ёстой. Хүмүүс ажил ихтэй, завгүй гээд эм уугаад гадуур яваад байдаг. Энэ үед өвчин нь архагшаад, байнга дахилттай болчихдог. Тийм учраас өвчний эхний илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэж, төгс эмчлээд, эхний жилдээ гам сайн барих хэрэгтэй. Манайд энэ талын эмэн эмчилгээ, физик эмчилгээ, мэс заслын эмчилгээг хийж байна. Өндөгөвчний, умайн архаг үрэвсэл нь архагшаад, арав гаруй жил болчихсон байхад, хүмүүс тоохгүй яваад байдаг. Энэ хугацаанд тэр хүн жилд ганц нэг удаа эмчилгээ хийлгэдэг, рашаан усанд явдаг ч өвчин нь бүрэн эдгэхгүй л яваад байдаг. Үүнээсээ болоод хөдөлмөрийн чадвараа алдаж эхэлдэг. Байнга хурц өвдөлттэй учраас ажил хөдөлмөрөө хийж чадахгүйд хүрдэг. Албан байгууллагадаа ч ад болоод эхэлдэг. Ийм тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай. Мэс заслын эмчилгээгээр өвдөлт үүсгээд байгаа үрэвсэл, наалдацыг бүрэн эмчилж эдгэрүүлдэг. -Хэвлийн хөндийн архаг өвдөлт юунаас үүсдэг вэ? -Хэвлийн хөндийн архаг үрэвслийн тохолдол их байдаг. Энэ нь янз бүрийн үрэвслүүдээс үүсч байгаа юм. Хоргүй хавдаруудын байршлаас шалтгаалаад өвдөлтийг үүсгэдэг. Тодорхой хугацаанд эмэн эмчилгээ хийгээд үр дүн муу байвал мэс заслын эмчилгээ хийлгэж, хөдөлмөрийн чадвар нь хурдан сэргэж, ажил амьдралын хэвийн горимд хурдан шилждэг сайн үр дагавартай. -Манай улсад эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчнийг мэс заслын аргаар эмчилдэг эмнэлгийн хөгжил ямар түвшинд хөгжиж байгаа вэ? -Энэ талын өвчлөлийн үед мэс заслын эмчилгээ хийдэг эмнэлгүүд одоогоор цөөхөн байна. Би Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд арав гаруй жил ажиллаж байхдаа, тэнд энэ төрлийн мэс заслыг хийж байсан. Одоогоор улсын эмнэлгүүдээс Эх нялхасын төвд хийж байгаа. Надаас уламжилж аваад хийдэг болсон. Одоогоор хувийн салбарын эмнэлгүүдээс мэс засал хийж байгаа нь “Отгон тэнгэр” эмнэлэг байгаа. Бусад эмнэлгийн эмч нарын хувьд бусдаас харснаар хийх тохиолдол бий. Харин манай “Отгон тэнгэр” эмнэлгийн хувьд эрдэм шинжилгээний иж бүрэн судалгаан дээр үндэслэсэн мэс заслыг төгс хийж байгаа. Улсын хэмжээнд манай эмнэлэг энэ талаар нарийн мэргэшсэн гэж хэлж болно. -Танай эмнэлэгт хүмүүс хэр хандаж байна вэ? Өдөрт хэдэн хүн үзүүлж эмчлүүлж байна вэ? -Эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн тал хувь нь шээс задгайрлын хавсарсан эмгэгтэй хүмүүс ирж байна. Нэг үеэ бодвол энэ өвчнийг оношилдог, эмчилдэг болчихсон учраас хүмүүсийн дундахь ойлголт өөр болсон. Судалгаа хийхээс өмнө хүмүүс энэ талаар ярьдаггүй байсан. Эмэгтэй хүн эмч дээр “би шээс алдаад байна” гэхээр наадах чинь насны өөрчлөлт шүү дээ гээд явуулдаг байсан. Эмэгтэй хүн тэр үед “би хөгширч байна даа, ямар нөхөртэй хэлэлтэй биш” гээд өнгөрдөг. Эмэгтэй хүний цэвэр нууц байсаар ирсэн. Яагаад гэвэл өвдөөд байх зовиургүй. Гэхдээ л тухайн хүндээ шаналгаатай байдаг. Тэрийг нь хэн ч ойлгодоггүй, урдаас нь бараг шоолдог. Ийм буруу ойлголтыг одоо хүн бүр мэддэг болсон. Шээс задгайрал гэдгийг эмэгтэйчүүд маань мэддэг болсон. Эмчлэгддэг өвчин гэдгийг мэддэг болсон. Шээс задгайрал гэдэг үгийг урьд нь мэр сэр ярьдаг байсан ч ил гаргаж, мэс залаар эмчилж болно гэсэн ойлголтыг миний бие анх удаа гаргаж, судалгаа хийж, эмнэлгийн практикт оруулж ирсэн. Намайг эрдэм шинжилгээний ажил хийж батлуулахаас өмнө шээс дусагнана, шээс алдана, шээс савирна гэж олон янзаар ярьж, нэгдсэн ойлголтонд хүрээгүй байсан. -Хэрэв эмэгтэй танд энэ төрлийн өвчин илэрвэл “Отгон тэнгэр” эмнэлэгт хандаарай. Танай эмнэлгийн байршил хаана вэ? -Манай эмнэлэг Улаанбаатар хотод Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн чанх урд байдаг. Надтай холбогдох утас: 9985-9644. Энэ утсаар холбогдож, шээс задгайрах өвчлөл болон эмэгтэйчүүдийн бусад өвчлөлийн талаар зөвлөгөө авч, манай эмнэлэгээр үйлчлүүлж болно. Ярилцлага руу буулгасан: М.Мөнхцэцэг
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил