Дуучин С.Батчимэг дуурийн дуу дуулаачдын уралдаанд түрүүлэв
Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо. Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд С.Батчимэг ийнхүү авьяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлжээ.
Эх сурвалж: new.mn
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67

















