БЯМБА
2026.08.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагдаагийн газрын 21, ДЦС-ын 80 хүн тамхинаас гарчээ
Цагдаагийн газрын 21, ДЦС-ын 80 хүн тамхинаас гарчээ
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Тамхины тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэн, Хууль зүйн хэлтсийн дарга мэдээлэл хийсэн юм. Гудамж талбайд хориглоогүй газруудад болон тодорхой тамхи татах  цэгүүд бий болгох талаар хэлэлцлээ.  2013 онд батлагдсан Тамхины тухай хууль үр өгөөжөө өгч эхэлсэн нь тоо баримт судалгаагаар харагдах болжээ. Баар, рестораны газруудад тамхи татахгүй болсон, тамхи татдаг эмэгтэйчүүдийн ихэнх нь тамхинаас гарсан гэсэн судалгаа гарчээ. Гэсэн хэдий ч хуулийн цоорхойг ашиглах, хууль тогтоомжийг зөрчин жижиг ТҮЦ, байрны хоорондох дэлгүүрүүдэд нууцаар тамхи зарж борлуулах зэрэг зөрчил арилахгүй тухай ярьж байна. Одоогоор манай аймгийн хэмжээнд тамхи худалдаалах 20 гаруй цэг ажиллаж байна. Тамхины тухай хууль хэрэгжихээс өмнө тамхи худалдаалах цэгүүдийн борлуулалтын өдрийн орлогыг судалж үзэхэд, 500-800 төгрөгийн орлого орж байсан. Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш өдрийн орлого нь 80-350 мянга болж буурчээ. Энэ жил тамхины хуулийг сурталчлах мэдээ танилцуулга, тамхи татах цэг байгуулахад 45 сая төгрөг шаардлагатайг аймгийн Хууль зүйн  хэлтсээс мэдээллээ. Тамхины тухай хууль хэрэгжснээс хойш тамхигүй хамт олон хэд болов, тамхинаас гарах хамгийн үр дүнтэй ажил юу байв гэсэн асуултад дараахь хариултыг албаныхан хэллээ. Цагдаагийн газрын 21 албан хаагч тамхинаас бүрмөсөн  татгалзаж,  мэдээллийн самбар ажиллуулж,  сургалт байнга зохион байгуулж байгаа тухай удирдлага нь мэдээлсэн. Дэлхий нийтээрээ тамхийг “Чимээгүй тахал”, “Тамхинд донтох өвчин” гэж нэрлэж байгаа юм.  Энэ ч утгаараа манай аймгийн Эрүүл мэндийн газартай тамхины хор хөнөөлийг сурталчилдаг 44 байгууллага аж ахуй нэгж  хамтран ажиллаж байна. Жишээ нь,  Дулааны цахилгаан станцын 171 тамхи татдаг ажилчдаас  хамтын сургалт сурталчилгааны явцад 80 хүн  тамхинаас гарсан.  Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн тамхинаас гарахад наалт хэрэглэж, сэтгэл зүйн сургалт сурталчилгааг зөвөөр ойлгох нь үр дүнтэй аргуудын нэг гэж үзэж байна. Н.Сэргэлэн
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ