ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна, Г.Зоригт дарга аа
Цэцэрлэгийн хүүхдүүд өлсөж байна, Г.Зоригт дарга аа
“Цэцэрлэгийн багачуул хоолондоо цадахгүй өлсөж байна, хүүхдийн тоо нь нэмэгдээд түүнийхээ хэрээр хоол нь багасаад орой гэртээ ирэхдээ бүтэн талх идэхээс наахнуур байна, манай хүү. Харин тийм ээ, манай охин ч өмнө нь гайгүй байсан энэ жилээс ээж ээ би аймаар өлсөж байна гэсээр гэртээ ирэх боллоо” гэсэн хоёр ээжийн халуун яриаг сонсоод арай л нүд орой дээрээ гарсангүй. Тэдэнд чинь төрөөс хоолны мөнгө гэж өгч байгаа шүү дээ, энэ хоёр хүн ч арай дэндүүлж байна аа гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл бодит байдал дээр үнэхээр цэцэрлэгийн хүүхдүүд хоолондоо цаддаггүй, өлсдөг юм байна. Өнөөдөр цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолонд улсаас 1650 төгрөг өгдөг. Бодоод үз дээ, таныг эсвэл намайг 1650 төгрөгөөр нэг өдрийн өл даагаарай гэвэл ёстой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах байлгүй. Хэдийгээр хүүхэд ч гэсэн бодит байдал дээр 1650 төгрөгөөр нэг өдрийн өл даана гэвэл арай л дэндүү санагдана. Цэцэрлэгийн хүүхдүүд өглөө ирээд каш эсвэл цагаан будаа иднэ. Өдөр нэг, хоёрдугаар хоолоо цай эсвэл жимсний шүүсээр даруулна. Унтаж босч ирээд нимгэн гэгч нь масло түрхсэн зүсэм талх эсвэл нэг ширхэг цайны боов аяга цайтай иднэ дээ. Энэ бүхэн нийлээд 1650 төгрөг болдог аж. Гэтэл цэцэрлэгийн хүүхдүүдийг томчууд бид тэр дундаа саарал байшинд байгаа манай дарга нар өлсгөдөг бололтой. Өнөөдөр манай аймгийн 20 гаруй цэцэрлэг 140, 280 хүүхдийн хүчин чадалтай. Булаг багт байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийг эс тоовцол. Бодит байдал дээр 140 хүүхдийн цэцэрлэг 200 хүүхэдтэй, 280 хүүхдийн цэцэрлэг 350-360 хүүхэдтэй байгаа. Харин хүүхдийн хоолын мөнгийг улсаас бодохдоо албан ёсны тоо буюу 140, 280-аар нь боддог бололтой. Дээр нь өнгөрсөн жил манай аймгийн дарга нар цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг огцом нэмэгдүүлж “Оюу”, “Дэгдэээхий”, “Бялзуухай” гэсэн гоё нэртэй цэцэрлэг байгуулан 1000 шахам хүүхэд цэцэрлэгт хамруулсан. Үүний үр дүнд аймгийн Засаг дарга Г.Зоригт Боловсролын сайд С.Гантөмөрөөс “Боловсролд ээлтэй Засаг дарга” өргөмжлөл хүртсэн. Тэгвэл өнөөдөр цэцэрлэгийн багачуул Г.Зоригт даргын тэрхүү өндөр нэр хүнд бүхий өргөмжлөлийг хувааж идэх дээрээ тулаад байна. Дээрх гурван цэцэрлэгт хамрагдсан 1000 шахам хүүхдийн хоолны мөнгө улсын төсөвт суусан ч юм шиг суугаагүй ч юм шиг мэдээллийг Нутгийн удирдлагийн ордноос өгч байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмж иргэдээс оноо цуглуулахаа бодсоноос биш тэр бяцхан “амьтад” хоол иддэг гэдгийг мартсан бололтой, манай аймгийн дарга нар. Энэ сарын 29-нд аймгийн захиргааны хоёр давхарт цэцэрлэгийн эрхлэгч нар цуглаад бодит байдлаа Засаг даргад танилцуулах гээд сууж байсан удаатай. Тэд аймгийн Боловсролын газар, Санхүү төрийн сангийнханы хоорондын үл ойлголцлоос болоод өнөөдөр хүүхдүүд хохирч байна, өлсөж байна. Ирэх сард хүүхдүүдэд ямар мөнгө, хөрөнгөөр хоол унд авч өгөхөө мэдэхгүй байна хэмээн аргаа бараад Засаг ноёндоо бараалхах болсноо дуулгасан. Энэ жил бас нэгэн цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Эцэг эхчүүдийн хувьд хүлээлт үүсгээд байгаа “Одод” цэцэрлэг өнөөдөр санхүүжилтгүй учраас ажиллахгүй байгаа. Цэцэрлэгийнхээ хүүхдийн хоолны мөнгө, сурган хүмүүжүүлэгчид болон туслах багш нарын илүү цагийн мөнгийг шийдэж чадалгүй хоёр жил болж байгааг дарга нар мэдмээр сэн. Өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай аймагт ажиллаж, аймгийн Захиргааны хурлын том танхимд дарга нартай уулзаж байхдаа Сангийн яамны нөхөдтэй яриад цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг бараг л газар дээр нь шийдсэн. Гэтэл өнөөдөр хүртэл багш нарын илүү цагийн мөнгө асуудалтай байдаг аж. Үүнээс ч долоон дор нэгэн хэрэг манай аймагт мандсан. Дарга нар цэцэрлэгийн хүүхдүүд өргөдөл бариад ороод ирэх биш, тэд ямар 70353511 утас руу залгаад цэцэрлэгтээ явмаар байна гэж хэлж чадах биш гэж бодоод машиндаа суугаад манаргаж явна. Өнгөрөгч 10 дугаар сарын 1-нд Их залуу багийн нутагт байх 23 дугаар цэцэрлэгийн уурын зуухны тогоо дэлбэрээд өнөөдрийг болтол тус цэцэрлэгийн хүүхдүүд албандаа явж чадахгүй “гэрийн буг” болж байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаачлан уурын зуухны ажилчид нь архидаж байгаад тогоогоо дэлбэлсэн бололтой. Аймгийн захиргаанаас 14 хоногийн дотор засварлах “баг” гаргаж хөрөнгө мөнгийг нь шийджээ. Дарга нар өгсөн үүрэг даалгавраа эргэж шалгадаггүй учраас нөгөө засварын ажил нь өнөө хэр дуусаагүй, Их залуу багийн хүүхдүүд цэцэрлэгтээ явж чадахгүй нэг сар боллоо. Гэтэл энэ хооронд манай аймгийн зарим нэг томоохон дарга нар гадаадад 1-2 удаа яваад амжжээ. 23 дугаар цэцэрлэг хэзээнээс хэвийн ажиллах талаар мэдэх хүн өнөөдөртөө л лав манай аймагт алга. Болохгүй бол эцэг эхчүүд яаманд хандахаас гэж сууна. Цэцэрлэгт явдаг нь хоолондоо цадахгүй өлсөөд цэцэрлэгтэй байсан зарим нь уурын зуухныхаа аманд багтчихаад аргаа барьж байхад аймгийн Захиргааны зарим нэг дарга нар жилдээ 9 сая төгрөгийг түлш шатахуун нэрээр шатааж байгааг “ардчилал” гэдэггүй байлтай. Цэцэрлэгийн багачуул хоолондоо цадахгүй өлсөж байна, Г.Зоригт дарга аа. Н.ТӨР
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/