ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэчлэл: Өдөр шиг шөнө
Шинэчлэл: Өдөр шиг шөнө
Эрдэнэтийн гэр хороолол шөнө ийм сайхан гэрэл гэгээтэй харагдах болжээ. Эрдэнэт хот үүсч хөгжсөн 40 жилийн хугацаанд анх удаа нүднээ тусч буй бас нэгэн шинэ өнгө төрх энэ. Саяхан бид Эрдэнэтийн шөнийн зураг авахаар өндөрлөг газар очлоо. Харанхуй шөнө гэр хорооллын гэрэл сүлэлдсэн энэ байдлыг хараад орон нутгийн төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулахаар иргэдийг айдас хүйдсээс ангижруулж, ая тухыг хангасан ийм сайхан орчин бий болгож болдог л юм байна шүү дээ гэх бодол хамгийн түрүүн сэтгэлд буув. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, түүний Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр санагдлаа. Гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар Хотын захирагчийн албаны цахилгаан эрчим хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Тулгабаатартай уулзахад: -Баян-Өндөр сумын гэр хорооллын 12 багийн нутаг дэвсгэрт шөнийн гэрэлтүүлэг хийлээ. Үүнээс 5 багийн гэрэлтүүлгийг Баян-Өндөр сумын төсвийн хөрөнгөөр, 7 багийн гэрэлтүүлгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэлээ. Нийтдээ 2754 ширхэг гэрэлтүүлгийн шон босгосон. 2014 оны хөрөнгө оруулалтанд тусгагдаагүй учраас шинээр байгуулагдсан Яргуйт, Даваат баг болон Уртын гол багийн урд хэсгээр гэрэлтүүлэг хараахан хүрээгүй байгаа. Ирэх 2015 онд эдгээр багийн гэрэлтүүлгийн ажлыг хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтанд оруулсан. Энэхүү гэрэлтүүлгийн ажилд нийт 2 тэрбум орчим төгрөг зарцуулсан. Жаргалант сумын төсвийн хөрөнгөөр тус суманд мөн нэг багт шөнийн гэрэлтүүлэг тавигдсан. Баян-Өндөр сумын 12 багийн гэрэлтүүлэг хийх ажлын тендерт 10 компани шалгарч, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан. Тэдний дийлэнх нь орон нутгийн өмчит компаниуд байсан гэж ярилаа. Гэр хорооллын энэхүү шинэ гэрэлтүүлгүүд JS системээр ажилладаг. Өөрөөр хэлбэл ,түүнийг ажиллуулах хүн интернэтэд байгаа тохиолдолд хаанаас ч энэ бүх гэрлийг нэгэн зэрэг асааж, унтраах боломжтой ажээ. Гэрэлтүүлгийн нэгдсэн систем нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компани дээр төвлөрсөн байна. Гэрэлтүүлэг өвлийн нөхцөлд 18.00 цагаас 02.00 цаг хүртэл ажиллаж, түр унтраад өглөө 06.00-07.30 цагийн хооронд ажиллах горимтой. Харин зун өдөр уртассан үед бас өөр горимоор ажиллана. Өөрөөр хэлбэл 4 улирлын цагийн өөрчлөлтийг дагаад гэрлүүдийг асааж, унтраах цаг өөрчлөгдөх ажээ. Иргэд түүнийг хагалж, гэмтээхгүй, гамтай ашиглах л үлдэж байна. Шинэ гэрлүүдийн нэг нь шатахад нөгөө нь гэрэлтүүлсээр байх чадвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, гаднах орчны гэрэлтүүлгийн стандарт хангасан, Хятад улсад үйлдвэрлэсэн, сайн чанарын гэрлүүдийг Улаанбаатараас авчирч суурилуулсан гэдгийг албаны хүн онцолж байна. Сүүлийн жилүүдэд зах зээл, зам харилцаа сайтай Эрдэнэт хот руу шилжин ирэгсэд хэт ихссэн. Үүнтэй холбоотой Орхон аймгийн гэр хорооллын айл өрхүүд Эрдэнэтийн нутагт багтахгүй зарим нь Булган аймгийн нутаг дэвсгэрт бууж, Эрдэнэтийн зах зээл дээр амьдарч эхэлсэн билээ. Ингэтлээ өргөжсөн гэр хорооллын иргэдэд шөнө орчны гэрэлтүүлэг нэн шаардлагатай байлаа. Харанхуй орчинд хулгай дэрэм, халдлага их гарч иргэд хохирдог тухай цагдаагийнхан ч байнга ярьдаг. Одоо гэр хорооллын оршин суугчид өдөр мэт шөнийн орчинд амьдарч, айдсаас ангижирлаа. Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн төр, захиргааны байгууллага гэр хорооллын иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг хангахад ихээхэн анхаарч, үүнд орон нутгийн төсвийн хөрөнгийг харамгүй зарцуулж байгаагийн нэг нь гэр хорооллын энэхүү бүрэн гэрэлтүүлэг юм. ”Монгол улсын иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Орхон аймгийн гэр хорооллын иргэд ийнхүү бүрэн эдэлж эхэллээ. Орхон аймгийн гэр хорооллын өдөр шиг шөнийн байдлыг харахад энэ орон нутагт Монголын хичнээн олон мянган өрх айл нүүж ирснийг тольдож болохоор байна. Тэртээх он жилүүдэд УИХ-ын нэгэн эрхэмтэй ярилцаж суухад “Эрдэнэт хот 200.000 хүн амтай болсон үед л жинхэнэ хөгжил ирнэ” хэмээн хариулж билээ. Одоо 100-аад мянган хүн амтай болсон Эрдэнэт хот маань хөгжлийнхөө замын дөнгөж талд нь ирсэн гэж болохоор. Орхон аймгийн өнөөгийн төр, захиргаа юутай ч 40 жилийн түүхтэй энэ хотын гэр хорооллын иргэдийн шөнийн орчинг өдөр шиг гэрэлтүүлж чадсан нь Эрдэнэтийн түүхэнд бичигдэх онцгой бүтээлч ажил болсныг Та бид энэ зургаас харж байна. Эрдэнэт хотод анх удаа шөнийн цагаар орж ирсэн нэгэн “Нөгөө цуутай Эрдэнэт хот чинь энэ үү? Би мөн ч олон аймгаар явсан даа. Өдөр шиг гэрэлтдэг ийм орон нутаг Монголд өөр хаана ч байхгүй. Яаж ингэж гэрэлтүүлж чадсан бэ?” хэмээн уулга алдсан гэж сонслоо. Эрдэнэтэд анх орж ирж байгаа хүн битгий хэл, энэ хотын анхдагчид гэр хорооллын шөнийн гэрэлтүүлгийг хараад “Бүтээн босгосон хотоо хараад баймаар сайхан байх чинь” гээд өндөрлөг газар машинаа зогсоогоод Баян-Өндөр хайрханы зүг нүдээ чилтэл харж, бахархаж байлаа. Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт түүний хамтран зүтгэгчид Эрдэнэтийн шөнийг ийнхүү анх удаа бүрэн хэмжээгээр гэрэлтүүлж, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг хангаж чадлаа. Амласнаа биелүүлнэ гэдэг энэ ажгуу. Сэтгүүлч Ж.ОЮУН
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ