МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтчүүд кино театртай болоход дахиад л 1 тэрбум хэрэгтэй болжээ
Эрдэнэтчүүд кино театртай болоход дахиад л 1 тэрбум хэрэгтэй болжээ
Д.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үйл хэргийг орон нутагт хэрэгжүүлэгч Г.Зоригт даргатай АН-ын багийнхан Орхон аймаг, Эрдэнэтчүүдийн төлөө багагүй ажил хийж, сүүлийн хэдэн жил байгаагүй бүтээн байгуулалт өрнүүлсэн. Үүний нэг нь Эрдэнэтчүүдийг орчин үеийн 3D форматтай 300 гаруй хүний суудалтай кино театртай болгохоор ажилласан явдал. Аймаг, орон нутгийн төсөвт 1.2 тэрбум төгрөг төсөвлөж зургийг нь гаргаж экспертизээр батлуулаад, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажилд нь оруулсан. Ингээд 1.2 тэрбум төгрөгөөр орчин үеийн кино театр байгуулах хүсэл мөрөөдөл талаар болж нээлтийн тууз хайчлах ажил нэг хоёр жилээр хойшлох нь бололтой. Учир нь нээлттэй тендэрийн шалгаруулалтад ороод ялж гэрээ байгуулсан “Зориг Дархан” ХХК өнөөдрөөс эхлэн “Кино театрын барилгыг дуусгахад дахиад 1.0 тэрбум төгрөг хэрэгтэй” гээд хойш суужээ. 2013 онд кинотеатрын 1 тэрбум 220 сая 500 мянган төгрөгийн өртөгтэй тендэр зарлагдсан. 30х30.9 метрийн харьцаатай хоёр давхар барилгын зураг төслийг “Марс констракшн” ХХК боловсруулж 1 тэрбум 220 сая 500 мянган төгрөгт багтаан барих боломжтой хэмээн төсөв зохиосон байна. Гэтэл тендэрт шалгарсан “Зориг Дархан” ХХК тухайн үедээ 1 тэрбум 189 сая 325 мянга 21 төгрөгийн үнийн санал ирүүлсэн аж. Жил хүрэхгүй хугацааны дараа барилгаа дуусгая гэж байгаа бол дахиад 1.0 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн аймгийн удирдлагад ханджээ. “Зориг дархан” ХХК-ийнхан 2013 оны 9 сарын 13-ны өдрийн 2013/55 тоот албан бичгээр хүсэлт гаргахдаа канад хийцийг өөрчлөх, цутгамал төмөр бетон рамтай болгон өөрчлөх хүсэлтээ ирүүлээд зогсохгүй кино театрын барьж ашиглалтад оруулахад нэмж 1 тэрбум 82 сая 648 мянга 859 төгрөг хэрэгтэй байна гэсэн хүсэлтээ илэрхийлж байжээ. Хамгийн сонирхолтой нь Эрдэнэтчүүдийн кино үзэх ордонтой болох хүслийг Улаанбаатарын “Нью тур сафарис” ХХК соргогоор мэдэрч аймаг, орон нутгийн удирдлагад “Орхон аймагт баригдаж байгаа кинотеатрын барилгыг худалдаж авах цаашид Өргөө 1, Өргөө 2-той ижил үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна” гэдэг санал тавьсан аж. Хотын захирагчийн албаны дарга тэргүүтэй зарим нэг хүн дээрх саналыг уухайн тас шүүрэн авч гэрээ байгуулахаар улайрч байгаа гэнэ. Хэрэв үнэхээр “Ньв тур сафарис” зэрэг Улаанбаатарын мөнгөтэй газруудад кино театрын дуусаагүй барилгаа худалдчихвал бид тэдний барьцаанд орж, аманд нь унана гэсэн үг шүү гэдгийг зарим дарга нар анхааруулжээ. Эхнээсээ л 1.2 тэрбум төгрөгөөр босох ажлыг авчихаад амлалтаа биелүүлэхгүй “Зориг Дархан” ХХК-ийнхан дунд нь ажиллаад байна уу, аль эсвэл ашгаа олчихооод ажлаа хаяад зугатах гээд байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй болов уу. Ямар ч байсан “Зориг Дархан” ХХК-ийнхан барилгын ажлаа гүйцээнэ гэвэл дахиад 1.0 тэрбум төгрөг хэрэгтэй болсон уу гэдгийг Мэргэжлийн хяналтынхан ч анхааралдаа авахад буруудахгүй. Хотын захирагчийн албаны зүзгээс “Зориг дархан” ХХк-ийн толгойг илээд бизнесийн ашиг орлогоо хэдийнэ тооцоолчихсон “Нью тур сафари” ХХК-ийн гаргасан хүсэлтийг илүүд үзэж байгаа бололтой.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН