НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэгвэл, миний хүү хичээлээ тасалчих…
Тэгвэл, миний хүү хичээлээ тасалчих…
Ингэж хэлээд хүүгийнхээ толгойг илж байгаа ээжийн сэтгэлийн зовлон, гунигийг хуваалцах гэж нөгөө талаар ширээний ард суугаа дарга нарын иргэдээ төдийгүй хүүхдүүдийг ч тэрхүү тоглоомондоо ашигладгийг хараад үүнийг тэрлэлээ. Яагаад ч юм бэ тэр ээж намайг сэтгүүлч гэдгийг сайн мэддэг, би ч түүнийг өглөө бүр хүүхдээ сургуульд нь хөтөлж оруулдгийг энэ намраас эхлэн харсан. Хошуу нь унжсан хүүгээ арай гэж ангийнх нь хаалгыг давуулаад бараг л гүйх шахам гарсан тэр ээж зовлонгоо ярьж байна аа. “Өнөөдөр Монгол бахархлын өдөр гэнэ. Хүүхдүүд заавал монгол дээлтэй ирэх ёстой юм байна. Өчигдөр орой цэвэрлэгээгээ хийчихээд гэртээ Цагийн хүрдээс өмнө орлоо. Өөдөөс гурван хүүхэд маань маргааш бахархлын өдөр, багш нар монгол дээл, хантаазтай ир гэсэн. Юу өмсөх вэ ээж ээ, гэсээр угтсан. Өнгөрсөн жилийн цагаан сараар хэр таарсан дээл, хантааз уг нь авч өгсөн юм аа, аавыг нь амьд сэрүүн байхад. Түүнийгээ өмсүүлнэ дээ гэж бодоод хоол хошоо хийчихээд авдраа уудлан хувцсыг нь гаргалаа. Хямсгардуухан хүнд л бол өлөн хиртэй болов уу гэж харагдах хантааз, дээлнүүдийг нь гаргаад гурван хүүхэддээ өмсгөлөө. Том хүү маань би өмсөхгүй ээ дүрэмт хувцастайгаа явна гээд буруу харлаа. Дунд охин маань харин ухаантай учраас ээж ээ би энэ хантаазаа өмсье. Харин та цалингаа буунгуут л дүрэмт хувцсыг маань авч өгөөрэй, багш заримдаа арчаагүй энэ тэр гэж загнаад байх юм гэхэд нь нүдэнд нулимс дүүрээд ирсэн. Уг нь би өчигдөр гурван хүүхдийнхээ 20 мянгыг авсан юм. Зах дээр адууны мах 5000 гэж байхад нь жаал мах аваад таарлаа. Тэгээд ч тэр эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас нь үнэтэй, миний охинд таарах нь 80-90 мянга гэж байна лээ. Харин энэ бага хүүгийн өмсөж байсан дээл үнэндээ багадаж. Өнгөрсөн жил муу аав нь битүүний өдөр хүүдээ захаас авсан юм л даа. Даан ч энэ жил багадчихаж. Гэтэл хүү маань дээл өмсөж ирэхгүй бол багш аашлана гээд бүр ордоггүй. Багшид чинь ээж нь хэлээд өгье гэтэл хойшоо гэдийгээд болдоггүй, аргаа бараад л эгч нь хүүгээ өнөөдрийн хичээлээ тасалчих гэж гуйж байгаа нь энэ л дээ. Муу аав нь байсан бол ч” гээд санаа алдсанаа “Хүүхдүүд ч амархан өсөх юм аа, за баяртай миний дүү” гэсээр алхан одсон юм. Чингис хааны төрсөн өдөр тохиосон нь тэр хагас өнчин хүүд ингэж ч тусах гэж дээ. Үнэхээр манай аймгийн дарга нар Монгол бахархлын өдрийг тэмдэглэх тухай албан тоот даалгавар гаргаж хийх ажлаа төлөвлөжээ. Үүн дотор өнөөдрийг Монгол дээлний өдөр гэж оруулаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд заавал дээл өмсөж хичээлдээ ирнэ гэж заасан байна. Хүүхдүүд л болсон хойно багшийнхаа даалгаврыг биелүүлэх гэж аав ээждээ үүрэгдэж л таараа. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр дэлгүүр гараад дээл нь байг гэхэд хэр тааруу монгол цамц аваад өгье гэхэд хэтэвчин дэх хэд нь дутаж байна. Тэгээд ч зун биш өвөл ганц нэгхэн удаа өмсөх тэр монгол цамцны өмнө гарт байгаа таван төгрөгөө барих уу маргааш өглөөний талхандаа өгөх үү гэдэг салаа замын өмнө иргэдээ аваачдаг энэ яасан хийрхүү, ойворгон, сэтгэлийн хөөрөлтэй төр вэ. Аймгийн дарга нар үнэхээр Монгол бахархлын өдрөөр монгол хувцсаа өмсөөд ширээнийхээ ард эгээ л эзэн Чингис шиг сууж байгаа даа гэсээр Нуттгийн удирдлагын ордноор орлоо. Аймгийн дарга Г.Зоригт, орлогч дарга Д.Энхбат, Тамгын газрын дарга В.Сумъяасүх болон алба, хэлтсийн дарга нар өнөөх л “гоонж”, зангиатайгаа сууж байна. Хоёр давхрын том зааланд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж байна. Баян-Өндөр, Жаргалант сумын дарга нар, зарим нэг байгууллага, алба хэлтсийн дарга нар хуралд сууж байгаа харагдана. И.Баасанжав, С.Дангаасүрэн хоёр дарга л лав дээлгүй пиджак өмсөөд сууж байна. Иргэдийн хурлын дарга маань ч костюмтайгаа хурал удирдаж харагдана. Тэгвэл аймгийн Засаг даргын захирамжаар бид Монгол бахархлын өдрийг тэмдэглэж байгааг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс өөр мэдэж байгаа дарга нар бий болов уу гэх сэтгэгдэл төрлөө. Хаа очиж эмэгтэйчүүд нь монгол хувцас өмсчээ. Хөгжлийн бодлогын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхан тэр чигээрээ хуралд сууж байна. Эдэн дунд дээлтэй Монгол нэг ч алга аа. Бүгд л Европ хүмүүс юм байна гэж санагдлаа. Харин хаа очиж тэргүүлэгч Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Ж.Ганчимэг нар дээлтэй Монгол юм байна гэж харагдсан шүү. Аймгийн дарга нарын зарим нэг захирамж, албан даалгавар тэр бүр иргэдэд мэдээлээд хүрээд байдаггүй. Гэтэл ганц нэгийн зэрэг /Дээлтэй Монгол бол гэсэн/ хүрч байгаа албан даалгавар нь эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа энэ үед сургуулийн хүүхдийг ч хичээл таслуулахад хүргэж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн албаныхан сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээсээ өмнө ганц өдөр дарга цэрэг гэлтгүй бүгд дээл өмсдөг байвал яасан юм бэ. Тэгж чадахгүй юм бол сургуулийн хүүхдийг дүрэмт хувцастай нь байлга л даа. Хүүхдүүдийг битгий чирэгдүүлээд бай, иргэдийн чинь амьдрал хүнд байгааг өрөөнийхөө цонхыг нээж байгаад нэг сайн харвал яасан юм бэ.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА