ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэчлэл: Сайхан зам
Шинэчлэл: Сайхан зам
Монголчууд дэгэн догон замаар ядан чадан явж байгаад хатуу хучилттай хар замд оронгуут “Сайхан зам байна”, “Зам гэж ийм л байдагсан даа” хэмээн уулга алддаг. Орхон аймаг 2014 онд хот доторх замын шинэчлэлд онцгой анхаарч, замын иж бүрэн шинэчлэл хийсэн нь Эрдэнэтийн 40 жилийн түүхэн дэх том өөрчлөлт болов. Учир нь энэ жил тавьсан шинэ замууд Эрдэнэтийн ард иргэдийн хүсэн хүлээж байсан шинэчлэлүүдийн нэг. Хувийн машин олширсон энэ цаг үед хот доторх зам иргэдийн өдөр тутмын чухал хэрэгцээ болсон. Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн энэхүү замын шинэчлэлээр “Хантай” залуучуудын гудамж, Орон сууцны 1-6 дугаар бичил хороолол доторх зам засвар, өргөтгөл, Хабитат хорооллыг Эрдэнэ багтай холбосон 1,8 км хатуу хучилттай шинэ авто зам, Баянбулаг багийн 1,3 км хатуу хучилттай шинэ авто зам, Тюрьяковын гудамжны 0,8 км хатуу хучилттай авто замын ажил хийгдлээ. Эдгээр зам өмнө нь ямар байсан, одоо ямар болсныг зэрэгцүүлээд харахад өдөр шөнө шиг л өөр харагдана. Орон нутгийн төр, захиргааны байгууллагын бодлогоор удирдаж, хянаж хийлгэсэн эдгээр замын шинэчлэл хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүүлж байна. Энэ жилийн замын ажлыг нээлттэй тендер зарлан шалгаруулж, зам засварын олон компаниар гүйцэтгүүлжээ. Хотын Захирагчийн албаны инженерийн байгууламж, шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэнБ.Хонгорзултай уулзаж замын шинэчлэлийн талаар тодруулахад: -Хантай Залуучуудын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлыг Булган АЗЗА ТӨХК гүйцэтгэж уг замыг 9 м болгон өргөтгөж тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадварыг дээшлүүлсэн. Хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээг зургийн дагуу хийсэн. Орон сууцны 1-р хороолол доторх авто замын өргөтгөл засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Сэцэд” ХХК шалгарч ажлын гүйцэтгэл 80 % -тай байна. Орон сууцны гаднах авто замуудыг өргөтгөж 2 эгнээ болгож шинээр 540 м замыг 3 богино холболттой гүйцэтгэж байгаа нь замын ачааллыг бууруулж, авто зогсоолын талбай 3575 м2–аар нэмэгдэж 297 тээврийн хэрэгсэл зогсох багтаамжтай болголоо. Шинээр 3 орц, гарц нэмсэн. Орон сууцны 2-р хороолол доторх авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК гүйцэтгэсэн. Замыг өргөтгөж 2 эгнээ болгохоос гадна авто зогсоолын талбай 2250м2-аар нэмэгдэж 187 тээврийн хэрэгсэл зогсох боломжтой болсон. Замын тэмдэг, тэмдэглэгээ ч хийгдсэн. Мөн 12-р сургуулийн дэргэд автобусны 36 м урт хажуугийн зогсоолыг өөрийн хөрөнгөөр шинээр барьж өгсөн нь сургуулийн хүүхдийн автобус зогсож хүүхдүүдээ буулгаж, суулгах аятай нөхцөл бүрдсэн. Орон сууцны 3-р хороолол доторх зам засвар өргөтгөлийн ажлыг“Орхон АЗЗА” ТӨХК гүйцэтгэж, замыг өргөтгөж 2 эгнээ болгосноос гадна авто зогсоолын хэмжээ 5200 м2-аар нэмэгдэж 433 автомашин зогсох боломж бүрдсэн. Мөн 3-23-р байрны дэргэдэх замыг урагш нь сэтэлж 164м шинэ зам тавьж гарц гаргасан.   Тэмдэглэгээг бас хийсэн. Орон сууцны 5-р хороолол доторх зам засвар, өргөтгөл,шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр“ЭЭН” ХХК ажилласан. Тэд замыг өргөтгөж 2 эгнээтэй болгосноос гадна орон сууцны байр хооронд шинээр 640м урт зам барьж орц, гарцыг нэмэгдүүлсэн. Мөн   5-17, 5-21, 5-1, 5-5 –р байруудын замд шинээр сэтэлгээ хийж орц, гарцтай болгосон. Авто зогсоолын талбайг 2710 м2 талбайгаар нэмэгдүүлж 225 авто машины зогсоол шинээр байгуулсан. Орон сууцны 6-р хороолол доторх замын шинэчлэлтийн ажлыг “Төгс ца” ХХК гүйцэтгэсэн. Энд авто замыг өргөтгөж 2 эгнээ болгосон. Мөн 6-5,   6-1-р байрны дэргэдэх замыг сэтэлж 2 гарц шинээр гаргасан. Улмаар 1860 м2 талбайд авто зогсоол гаргаж 155 авто машины зогсоолын талбай нэмэгдсэн. 6-20-р байрыг урагш нь төв замтай 209 м замаар, мөн 6-5-р байрыг 32 м замаар тус тус холбосон.Орон сууцны 1-6-р бичил хороололд нийтдээ 17985 м2 авто зогсоолын талбай шинээр нэмэгдэж, 1491 авто машин зогсох боломжтой боллоо. Эрдэнэ багийг Хабитатаар дайруулан Эрдэнэт-Булганы төв замтай холбосон 1,8 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчээр “Орхон АЗЗА” ТӨХК шалгарч ажиллсан. Замын зорчих хэсгийн өргөн 7 метр. Замаас салаалсан орох, гарах гарцууд, нийтийн тээврийн автобусны хажуугийн зогсоол, стандартын гэрэлтүүлэг болон явган замтай баригдсан. Босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээ ч энд бүрэн хийгдсэн. Баянбулаг багийн 1,3 км авто замын гүйцэтгэгчээр “Хараа сүмбэр” ХХК шалгарч ажилласан. Замын өргөн 7м, явган зам болон гэрэлтүүлэгтэй. Нийтийн тээврийн хоёр буудал шинээр нэмж гаргасан. Тюрьяковын гудамжны 0,8 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Сэцэд” ХХК ажилласан. Замын хучилт, хашлага, тэмдэг, тэмдэглэгээг хийж улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн өмнө нь хийгдээгүй үлдсэн Булаг багийн 0,8 км замын хэвтээ тэмдэглэгээг хийсэн гэж ярилаа. Эндээс Эрдэнэтийн иргэд өөрийн байр орчны замын засвар, шинэчлэлтийн ажлыг ямар компани хийж гүйцэтгэснийг харж болохоор байна. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой Сэцэд компани 1-16 дугаар байрны дэргэдэх зам засварын 20 хувь, “ЭЭН” ХХК 5-р бичил хорооллын замын 30 хувь, “Хараа сүмбэр” ХХК Баянбулаг багт тавьсан замын ажлын 40 хувийг хийж амжилгүй орхисон. Дулааны улиралд дээрх ажлуудыг гүйцээж хийхээр хотын Барилга захиалагчийн албатай гэрээ хийжээ. Энэ оны авто замын шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг 27 удаа хуралдаж, 59 шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн гэж албаны хүн бас тодотгож байлаа. Эрдэнэт хот доторх замыг энэ жил ийнхүү шинэчиллээ. Барилга захиалагчийн албаны замын хяналтын инженер, Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч нар замын ажил эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд тухай бүрт нь нэг бүрчлэн газар дээр нь хяналт тавьж ажилласан байна. Дээрх замууд хэр чанартай тавигдсан, улсын байцаагчид аль хэр зөв шаардлага тавьж ажилласныг цаг хугацаа харуулах биз ээ. Юутай ч Эрдэнэт хотын хөгжлийн түүхэнд замын дорвитой шинэчлэл 2014 онд л хийгдлээ. Өмнөх жилүүдэд голдуу нөхөөс тавина, дараа жил нь дахиад нүх үүснэ, дахиад л нөхнө...Төсвийн мөнгийг ингэж л урсгадаг байлаа шүү дээ. Энэ жилийн замын шинэчлэлийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд нийтдээ 10 тэрбум, 728 сая төгрөг зарцуулсан байна. Сайхан зам сайн хөрөнгө оруулалтаар л бүтдэг ажээ. Сэтгүүлч Ж.ОЮУН
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил