ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдийг чирэгдүүлэхээр шийдсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай
Иргэдийг чирэгдүүлэхээр шийдсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагууд түүний албан тушаалтнуудын үзүүлж буй хүнд суртал, чирэгдлийн талаар иргэдээс мэдээлэл хүлээж авах 19-77 утсыг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Иргэд ч энэ утасны талаар нэлээд мэддэг болж, үүнийг дагаад эргэх холбоо ч сайжирч байна. 19-77 утсанд ирүүлсэн иргэдийн санал, гомдлыг Авлигтай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хамгийн сүүлийн үеийн байдлаар нь ангилж “Зууны мэдээ” сонины хуудсаар дамжуулан олон нийтэд цувралаар мэдээлж байгаа билээ. Иргэдийн ирүүлсэн мэдээллүүдийг ангилж үзье. Авлигын удаа дараагийн судалгаагаар ямагт тэргүүн эгнээнд жагсдаг газрын албан ажилтнууд үнэхээр лаглайсан хүнд сурталтнууд байдаг юм байна. Тэд дөжирчихөө юү, эсвэл ингэж л байдаг юм гэж үл тоомсорлоод байна уу. Тэгвэл бүх зүйл урдынхаас өөр болно гэдгийг сануулахад илүүдэх юун. Нийслэл, дүүргүүдийн газрын албадтай холбоотой олон гомдол ирснээс газар эзэмших эрхийн бичиг авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгөөд солиулж чадаагүй, газар эзэмших эрхийн бичгээ сунгуулахаар хариу авч чадаагүй, орон сууцны дунд хүүхдийн тоглоомын газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж байгаа, газрыг давхардуулж олгосон, мэдэгдэл өгөлгүй хувийн гараашийг нураасан, иргэдийн хоорондох газрын маргааныг шийдэж өгөхгүй байгаа, зөвшөөрөлгүй газарт буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдээд хариу авч чадаагүй тухай гомдол иржээ. Энэ олон “чадаагүй”-н цаана хүнд суртал, чирэгдэл, авлига нэхсэн үйлдэл оршиж байгаа нь ойлгомжтой. Газартай холбоотой асуудлуудыг шийдэхдээ ажилтнууд нь хүнд суртал гаргадаг, тодорхой мэдээлэл өгдөггүй, зориуд сунжруулдаг, шударгаар шийддэггүй гэх зэргээр иргэд гомдол мэдүүлсэн байна. Зарим нь “Авлига өгөхгүй бол ажил бүтэхгүй нь ээ” гэж хэллээ. Иргэдийг энэ мэтээр чирэгдүүлэх, авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж, хүнд суртлын олсыг улам бүр чивчрүүлээд байвал хуулийн оосор ч бас бат бөх, хэрэгжүүлэх механизм нь хатуу гэдгийг мэддэг биз ээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн гэж сүүлийн үед авлига, хүнд суртлын улаан шугам руу галзуу хурдтайгаар ойртож байгаа салбар болж. Тэднийхэнтэй холбоотой гомдол нэлээд ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа ер хийдэггүй, шийдвэрийг гүйцэтгэдэггүй, асуудлыг бие бие рүүгээ түлхээд хариуцах эзэн олддоггүй, үйлчлүүлэгчиддээ холбогдох асуудлаар тодорхой мэдээлэл өгдөггүй, асуудлыг шийдэхдээ маш их чирэгдүүлдэг гэх зэргээр иргэд мэдээлэв. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан л бол түүнийг хэрэгжүүлэхийн төлөө заавал хэн нэгнээс авах зүйлээ бодон шүлэнгтэж суудаг зарим шийдвэр гүйцэтгэгч нар ажилдаа тэнцэхгүй байна гэдгээ өөрсдөө ухаарахгүй бол ойлгуулж өгөх өөр хүчин зүйл байдаг юм шүү. Замын цагдаа нарын тухай иргэдийн мэдээлэл тасрахгүй байна. Дийлэнх нь автомашины ослын талаарх хэргийг шударгаар шийдэж өгдөггүй талаар хэлжээ.Ослын хэргийг шийдвэрлэхдээ аль мөнгөтэй талд нь үйлчилсэн гэж иргэд гомдоллож байна. Энэ мэтээр автомашиныхаа бичиг баримтыг солиулах гээд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ч солиулж чадаагүй хугацаа алдсан, үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг орсон болгож бичиг баримтыг нь бүрдүүлдэг хэмээн мэдээллээ. Тэр ч бүү хэл Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас эрүүл мэндийн тодорхойлолтын маягт авах гээд чадахгүй байгаа иргэн ч байна. Зүгээр нэг маягт олгохгүй байна гэхлээр тэнд ямар гээчийн хүнд суртал, чирэгдэл ноёрхож байдаг нь ойлгомжтой. Замын цагдаагийн ажилтнууд иргэдийг алагчилдаг, зүй бусаар харилцдаг, танил тал хардаг, ажлын цагаар ажилдаа байдаггүй юм байна. Нийслэлийн хороод гэж хүнд суртлын жижигхэн үүр уурхай байдаг бололтой. Иргэдэд хамгийн түрүүнд, анхан шатанд хүрч ажиллах ёстой хороонд тэрүүхэн хавьдаа иргэдээ дөмөгхөн шиг дөнгөөд сууж байдаг ажээ. Дүүргүүдийн хороодтой холбоотой гомдлуудын дийлэнх нь хорооноос тодорхойлолт авч чадахгүй байгаа иргэдийн мэдээлэл зонхилж байна. Тухайн хороонд оршин суудаг, үгүйг нь алга төдий цаасан дээр цохож гарын үсгээ зураад өгөхийн төлөө заавал хүнд суртлаараа халхавчлан байж авлига нэхэх шаардлагтай юм уу. Тодорхойлолтын төлбөрт 100 төгрөг авах ёстой байтал үүнээс арав дахин их мөнгө нэхэж, иргэдээс үндэслэлгүй төлбөр хураамж авах гэж улайрах нь таныхаар зөв үү, хорооны Засаг дарга аа. Энэ жижиг ч гэсэн асуудал. Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ иргэдтэй зүй бусаар харилцдаг хорооны ажилтнуудаа анхааралдаа аваарай, бас. Хорооны ажилтан нь сайн дурын уран сайханч биш, төрийн албан хаагч учраас дуртай цагтаа ажиллаж, дургүй үедээ хаалгаа цоожлоод алга болдог байж таарахгүй. Хүний алтан амины төлөө тангараг өргөсөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын талаар бас гомдол, санал олон ирж байна. Тэдгээрээс үзэхэд эмч, сувилагч нар өвчтөнүүдтэй тун эвгүй өнгөөр харилцдаг ажээ. Эмнэлгийн байгууллагуудын гар харсан үйлчилгээ нь авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг, мөнгө өгөөд байх тусам сайхан ааш зантай болдог хэмээн иргэд ярилаа. Авлигатай тэмцэх газар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагад хандан Зөвлөмж хүргүүлсэн байгаа. Үүнийг өдгөө бүгд хүлээн авч тэр дагуу иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй ажиллаж байгаа гэдэгт найдаж байна. Гэлээ ч иргэдийн энэ мэт мэдээлэл нь бидний зүгээс гаргасан Зөвлөмжийн биелэлтэд маш том хяналт болж буй гэдэгт бүр ч илүүгээр итгэж байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар иргэдийн хяналт тусламжтайгаар төрийн үйлчилгээг хүргэж буй бүх байгууллага албан тушаалтан, албан хаагчдын зохисгүй үйлдэл, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар төр, түмний сонор чих, соргог мэлмий байх болно. Энэ ч учраас дээр нэр нь дурдагдсан төрийн байгууллагын ажилтнууд, албан хаагчид Зөвлөмжийн дагуу ажиллахгүй байхаар шийдсэн бол Авлигын эсрэг хуулийн 6.9-т заасныг уншаарай. Авлигатай тэмцэх газар хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үүрэгтэй гэдгийг сануулах хэрэггүй биз ээ. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТЭС Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагууд түүний албан тушаалтнуудын үзүүлж буй хүнд суртал, чирэгдлийн талаар иргэдээс мэдээлэл хүлээж авах 19-77 утсыг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Иргэд ч энэ утасны талаар нэлээд мэддэг болж, үүнийг дагаад эргэх холбоо ч сайжирч байна. 19-77 утсанд ирүүлсэн иргэдийн санал, гомдлыг Авлигтай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хамгийн сүүлийн үеийн байдлаар нь ангилж “Зууны мэдээ” сонины хуудсаар дамжуулан олон нийтэд цувралаар мэдээлж байгаа билээ. Иргэдийн ирүүлсэн мэдээллүүдийг ангилж үзье. Авлигын удаа дараагийн судалгаагаар ямагт тэргүүн эгнээнд жагсдаг газрын албан ажилтнууд үнэхээр лаглайсан хүнд сурталтнууд байдаг юм байна. Тэд дөжирчихөө юү, эсвэл ингэж л байдаг юм гэж үл тоомсорлоод байна уу. Тэгвэл бүх зүйл урдынхаас өөр болно гэдгийг сануулахад илүүдэх юун. Нийслэл, дүүргүүдийн газрын албадтай холбоотой олон гомдол ирснээс газар эзэмших эрхийн бичиг авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгөөд солиулж чадаагүй, газар эзэмших эрхийн бичгээ сунгуулахаар хариу авч чадаагүй, орон сууцны дунд хүүхдийн тоглоомын газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж байгаа, газрыг давхардуулж олгосон, мэдэгдэл өгөлгүй хувийн гараашийг нураасан, иргэдийн хоорондох газрын маргааныг шийдэж өгөхгүй байгаа, зөвшөөрөлгүй газарт буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдээд хариу авч чадаагүй тухай гомдол иржээ. Энэ олон “чадаагүй”-н цаана хүнд суртал, чирэгдэл, авлига нэхсэн үйлдэл оршиж байгаа нь ойлгомжтой. Газартай холбоотой асуудлуудыг шийдэхдээ ажилтнууд нь хүнд суртал гаргадаг, тодорхой мэдээлэл өгдөггүй, зориуд сунжруулдаг, шударгаар шийддэггүй гэх зэргээр иргэд гомдол мэдүүлсэн байна. Зарим нь “Авлига өгөхгүй бол ажил бүтэхгүй нь ээ” гэж хэллээ. Иргэдийг энэ мэтээр чирэгдүүлэх, авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж, хүнд суртлын олсыг улам бүр чивчрүүлээд байвал хуулийн оосор ч бас бат бөх, хэрэгжүүлэх механизм нь хатуу гэдгийг мэддэг биз ээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн гэж сүүлийн үед авлига, хүнд суртлын улаан шугам руу галзуу хурдтайгаар ойртож байгаа салбар болж. Тэднийхэнтэй холбоотой гомдол нэлээд ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа ер хийдэггүй, шийдвэрийг гүйцэтгэдэггүй, асуудлыг бие бие рүүгээ түлхээд хариуцах эзэн олддоггүй, үйлчлүүлэгчиддээ холбогдох асуудлаар тодорхой мэдээлэл өгдөггүй, асуудлыг шийдэхдээ маш их чирэгдүүлдэг гэх зэргээр иргэд мэдээлэв. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан л бол түүнийг хэрэгжүүлэхийн төлөө заавал хэн нэгнээс авах зүйлээ бодон шүлэнгтэж суудаг зарим шийдвэр гүйцэтгэгч нар ажилдаа тэнцэхгүй байна гэдгээ өөрсдөө ухаарахгүй бол ойлгуулж өгөх өөр хүчин зүйл байдаг юм шүү. Замын цагдаа нарын тухай иргэдийн мэдээлэл тасрахгүй байна. Дийлэнх нь автомашины ослын талаарх хэргийг шударгаар шийдэж өгдөггүй талаар хэлжээ.Ослын хэргийг шийдвэрлэхдээ аль мөнгөтэй талд нь үйлчилсэн гэж иргэд гомдоллож байна. Энэ мэтээр автомашиныхаа бичиг баримтыг солиулах гээд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ч солиулж чадаагүй хугацаа алдсан, үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг орсон болгож бичиг баримтыг нь бүрдүүлдэг хэмээн мэдээллээ. Тэр ч бүү хэл Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас эрүүл мэндийн тодорхойлолтын маягт авах гээд чадахгүй байгаа иргэн ч байна. Зүгээр нэг маягт олгохгүй байна гэхлээр тэнд ямар гээчийн хүнд суртал, чирэгдэл ноёрхож байдаг нь ойлгомжтой. Замын цагдаагийн ажилтнууд иргэдийг алагчилдаг, зүй бусаар харилцдаг, танил тал хардаг, ажлын цагаар ажилдаа байдаггүй юм байна. Нийслэлийн хороод гэж хүнд суртлын жижигхэн үүр уурхай байдаг бололтой. Иргэдэд хамгийн түрүүнд, анхан шатанд хүрч ажиллах ёстой хороонд тэрүүхэн хавьдаа иргэдээ дөмөгхөн шиг дөнгөөд сууж байдаг ажээ. Дүүргүүдийн хороодтой холбоотой гомдлуудын дийлэнх нь хорооноос тодорхойлолт авч чадахгүй байгаа иргэдийн мэдээлэл зонхилж байна. Тухайн хороонд оршин суудаг, үгүйг нь алга төдий цаасан дээр цохож гарын үсгээ зураад өгөхийн төлөө заавал хүнд суртлаараа халхавчлан байж авлига нэхэх шаардлагтай юм уу. Тодорхойлолтын төлбөрт 100 төгрөг авах ёстой байтал үүнээс арав дахин их мөнгө нэхэж, иргэдээс үндэслэлгүй төлбөр хураамж авах гэж улайрах нь таныхаар зөв үү, хорооны Засаг дарга аа. Энэ жижиг ч гэсэн асуудал. Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ иргэдтэй зүй бусаар харилцдаг хорооны ажилтнуудаа анхааралдаа аваарай, бас. Хорооны ажилтан нь сайн дурын уран сайханч биш, төрийн албан хаагч учраас дуртай цагтаа ажиллаж, дургүй үедээ хаалгаа цоожлоод алга болдог байж таарахгүй. Хүний алтан амины төлөө тангараг өргөсөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын талаар бас гомдол, санал олон ирж байна. Тэдгээрээс үзэхэд эмч, сувилагч нар өвчтөнүүдтэй тун эвгүй өнгөөр харилцдаг ажээ. Эмнэлгийн байгууллагуудын гар харсан үйлчилгээ нь авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг, мөнгө өгөөд байх тусам сайхан ааш зантай болдог хэмээн иргэд ярилаа. Авлигатай тэмцэх газар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагад хандан Зөвлөмж хүргүүлсэн байгаа. Үүнийг өдгөө бүгд хүлээн авч тэр дагуу иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй ажиллаж байгаа гэдэгт найдаж байна. Гэлээ ч иргэдийн энэ мэт мэдээлэл нь бидний зүгээс гаргасан Зөвлөмжийн биелэлтэд маш том хяналт болж буй гэдэгт бүр ч илүүгээр итгэж байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар иргэдийн хяналт тусламжтайгаар төрийн үйлчилгээг хүргэж буй бүх байгууллага албан тушаалтан, албан хаагчдын зохисгүй үйлдэл, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар төр, түмний сонор чих, соргог мэлмий байх болно. Энэ ч учраас дээр нэр нь дурдагдсан төрийн байгууллагын ажилтнууд, албан хаагчид Зөвлөмжийн дагуу ажиллахгүй байхаар шийдсэн бол Авлигын эсрэг хуулийн 6.9-т заасныг уншаарай. Авлигатай тэмцэх газар хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үүрэгтэй гэдгийг сануулах хэрэггүй биз ээ. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТЭС
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ