ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүүхдийн амь насыг малаас дорд үзжээ
Хүүхдийн амь насыг малаас дорд үзжээ
БОЭТ-ийн поликлиникийн тасгийнхан улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын амь насыг малаас дорд үзэж байгаа бололтой. Учир нь тус эмнэлгийнхэн хүүхдийн эмч Ц.Бямбажавыгаа “Залуу хүн учраас чи малын тоонд яв” гээд орон даяар өрнөж байгаа мал тооллогын ажилд тохоон томилжээ. Харин эмнэлгийн удирдлага тоонд явсан эмчийнхээ оронд хүүхдийн эмч ажиллуулахын оронд хүлээн авах дээрээсээ “Хүүхдийн эмч байхгүй. Гурав хоног малын тоонд явсан ” хэмээн тайлбарлан буцааж байна. Зарим эцэг, эхчүүд хүүхдийн эмчийн хяналтад байдаг хүүхдээ үзүүлэх гээд өдөржингөө Ц.Бямбажав эмчийг хүлээсэн тохиолдол ч гарчээ. Энэ талаар бид БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Батбаяраас тодруулахад “Эрүүл мэндийн газраас хүүхдийн эмчийг мал тооллогод явуул гэсэн бичиг ирсэн. Орон даяар мал тооллогын ажил өрнөж байхад эмч нар ч гэсэн оролцох ёстой. Шаардлагатай бол иргэд хүлээн авахад хандаж болно. Тэгээд ч Ц.Бямбажав эмчийн өрөөний хаалган дээр малын тоонд явсан гэж бичих албагүй. Малын тооллого болж байгааг мэдэж байна уу” гэлээ. Үүний дараа бид Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалангаас тодруулахад “Манайхаас тийм бичиг өгөөгүй. Тэр Батбаяр юу яриад байгаа юм бол. Тэгээд ч томуугийн дэгдэлт ихтэй энэ үед хүүхдийн эмчийг малын тоонд явуулах учиргүй. Явуулсан байлаа гэхэд оронд нь өөрч эмч ажиллах ёстой. Би энэ талаар мэдээд албан ёсны хариу өгье” гэсээр утсаа тасалсан юм. Г.Баясгалан даргатай ярилцсанаас хойш одоогийн байдлаар 10 гаруй цаг өнгөрөөд байгаа ч БОЭТ өнөө маргаашдаа хүүхдийн эмчтэй байх уу, үгүй юү гэдэг нь тун эргэлзээтэй байна. Мал тооллоын ажлыг орон нутагт зохион байгуулж байгаа комиссын нарийн бичгийн даргатай утсаар холбогдоход “Эмч нарыг энэ удаагийн мал тооллогод явуулах боломжтой юу гэдэг асуудлыг бид Эрүүл мэндийн газарт тавьсан. Бидний хувьд яагаад заавал хүүхдийн эмч Ц.Бямбажавыг явуулсан юм бол гэдгийг мэдэхгүй. Ядаж байхад бид тэр эмчийг нь хамгийн хол газар руу явуулчихсан. Оронд нь ажиллах эмч байдаггүй юм байх даа. Мал тооллогын комиссын зүгээс заавал хүүхдийн эмчийг тоонд явуулна гэж шийд гаргаагүй. Эрүүл мэндийн газраас 5 хүний нэр ирсэн. Бид хуваарилаад л явуулсан” гэлээ. Энэ бүхний учгийг тайлах хүн болох БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагвын гар утас руу нь холбогдтол эрхэм дарга утасныхаа дугаарыг өөрчилжээ. Өрнөсөн үйл явцаас харвал манай аймаг, тэр дундаа Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлагад хүүхдийн амь нас малаас ч дорд үзэгдэх болжээ. Тэгээд ч манай төр засаг жил бүр малаа л тоолж 50, 60 сая толгойд хүрлээ хэмээн баясдаг нь махчин монголчуудын хувьд баяр бахдалтай үйл хэрэг юм байна. Харин хүүхдийн амь нас өнчин ишигний үнэд хүрэхгүй болж мэдэх цөвүүн цаг айсуй ч юм шиг дүр зураг манай аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-д харагдаж байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ