МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт медикал”-ийн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
“Эрдэнэт медикал”-ийн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
Монголчууд бид өвчний оношоо тогтоолгох тэр бүү хэл хорт хавдрын тархалтынхаа хэмжээг мэдэх нэг үгээр хэлбэл, өөрийгөө үзүүлж харуулах гэж анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн дэлхийн томоохон улсууд руу өр зээл тавьж, байр орон сууцаа зарж байгаад ч хамаагүй гадагшаа явдаг. Тэгвэл өнөөдөр тэрхүү гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг эх орондоо тогтоох, эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр онош тогтоолгох, шинжилгээ өгөх гэж гадагшаа зорих шаардлагагүй боллоо. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгөөр бий болсон “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслолын ажиллагаа болсон юм. Энэхүү ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогч И.В.Рой, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа, Ерөнхий захирлын Санхүү эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуяг нар оролцов. Мөн “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төвийн барилга, тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэгч “Химон констракшн” ХХК-ийн захирал Ш.Энхтөр, Япон улсын талаас хамтран ажиллагч “Arima Japan”ХХК-ийн захирал Я.Энхчулуун, “Эрдэнэт медикал” эмнэлгийн дарга Ш.Мөнгөнбат нар оролцож барилга, тононг төхөөрөмж хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо оношлогоо эмчилгээний “Эрдэнэт медикал” төв байгуулагдсанаар “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд багтсан олон асуудлыг шийдэх эх суурийг тавьж байгаа аж. Тухайлбал, манай аймгийн иргэд төдийгүй монголчуудын хувьд оношлогоо, эмчилгээний ийм том төвтэй болсноор 2020 он гэхэд монгол хүний дундаж наслалт эмэгтэй хүн 83, эрэгтэй хүн 81 нас хүрэх бүрэн боломжтой болно хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм. “Эрдэнэт медикал” эмнэлгийн удирдлагын баг нь Япон улсын дэлхийн жишигт нийцсэн менежментээр удирдах аж. Оношлогоо эмчилгээний төв ашиглалтад орсноор 200 гаруй хүн ажлын байраар хангагдах юм байна. Тус оношлогоо, эмчилгээний төв нь Япон улсад үйлдвэрлэгдсэн дэлхийн брэнд болсон техник, тоног төхөөрөмжөөр хангагдаад зогсохгүй цаашдаа БНСУ, БНХАУ, Тайвань, ОХУ-ын Эрхүү, Буриад зэрэг улс орны дэлхийд алдартай томоохон эмнэлэгүүдтэй хамтран ажиллах юм байна. Тус төвд байрлуулсан тоног төхөөрөмжөөс харвал Азидаа цөөн тоотой байдаг Монголд орж ирээгүй тоног төхөөрөмж нэлээд бий гэнэ. Эдгээр тоног төхөөрөмж дотор агаарыг өөрөө цэвэршүүлдэг томоохон аппарат ч суурилагджээ. “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор Эрдэнэт хотын хувьд ч эрүүл мэндийноношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ томоохон төв түүнийг дагасан дэлхийн стандартад нийцсэн зочид буудлууд бий болох нөхцөл бүрдэж байгаа ажээ. “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төв нь 2015 оны тавдугаар сараас эхлэн эмнэлгийн оношлогоо, эмчилгээг иргэдэд хүргэж эхлэх юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН