ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Яагаад заавал чемодантай М.Батчимэг гэж...
Яагаад заавал чемодантай М.Батчимэг гэж...
Орхон аймгийн АН-ын хороо өнөөдөр 17.00 цагт хуралдах гэж байгаа. Хуралдаанаар АН-ын одоогийн дарга Г.Зоригт намын даргын ажлаа өгөх тухай асуудлыг хэлэлцэх бололтой. Энэ цаг мөчид аймгийн АН-ын Зөвлөлдөх зөвлөл ардчиллын цэнхэр ордноо хуралдах сураг гарсан. Хэн нэг хүн намын дарга болж байдаг өгч л байдаг гэдэг үүднээс авч үзвэл өнөөдрийн энэ удаагийн хурал аймгийн АН-ын хувьд болох ёстой ээлжит нэгэн үзэгдэл байж гэмээр. Гэтэл энэ удаагийн хуралдаанаар АН-ын хэдэн арван мянган гишүүн төдийгүй дэмжигчид, Орхон аймгийн 100 гаруй мянган иргэний эрх ашиг хөндөгдөх гэж байгаа тул “Яагаад заавал чемодантай М.Батчимэг гэж..” бодон үзэг цаас нийлүүлэхээр шийдлээ. “Яагаад заавал чемодантай М.Батчимэг гэж...” хэмээн Орхон аймгийн АН-ын энэ цаг үеийн өнгийг авч яваа лидерүүдээс асуумаар байна. Өнөө цагийн аймгийн АН дотор аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, тэргүүлэгч Ц.Батхуяг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа, “Эрдэнэт ус” ОНӨҮГ-ын дарга Р.Гантулга гээд нэрлэгдэх олон эрхмүүдээс “Яагаад заавал чемодантай М.Батчимэг гэж ...” тулгаад байна вэ хэмээн нэхэл хатуутай асуумаар санагдана. Миний санахад л Монгол бахархлын баярын өдрийн мэндчилгээтэй зэрэгцэн “М.Батчимэг гишүүн аймгийн АН-ын дарга болох гэнэ” хэмээсэн бор шувуу ниссэн. Яг энэ өнцгөөс нь харвал Орхон аймгийн АН-д өөрийн гэсэн хар хайрцагны бодлого гэж баймаар санагдах юм. Нүүдлийн шувуу шиг чемоданаа чирээд ирдэг, чемоданаа ачаад буцдаг нөхдийг бид бишгүйдээ л нэг харсан. Одоо бидэнд тэр дундаа өнөөдрийн улс төрийн амьдралыг гартаа атгаж байгаа АН-д заавал нүүдлийн шувуу хэрэгтэй болсон юм уу. Аймгийн АН-д сонгогч түмнийхээ халуун сэтгэлийг тээгээд, даагаад явах залуусын төлөөлөл олон бий. Тэр залуусаа дэмжье л дээ. Тэдний дундаас Б.Мягмарсүрэн, Ц.Батхуяг нараас “Яагаад заавал чемодантай М.Батчимэг гишүүн аймгийн АН-ын дарга болох ёстой юм бэ” гэж асууя. Та бүхэнд Орхон аймгийн АН-ын дарга болох эрэмбэ байгаа. Орхон аймгийн АН-ын даргаар Б.Мягмарсүрэнг сонгожээ, Ц.Батхуягийг сонгожээ гэхэд АН-ын гишүүн, дэмжигчид байтугай нь толгой дохин зөвшөөрнө. Энэ эрхмүүдийн хувьд ч нэгэн цагт Орхон аймгийн Засаг дарга гээд явах эрэмбэ бий гэж хардаг. Өнөөдөр та бүхэнд орхончуудаа гэсэн чин сэтгэл, эрдэнэтчүүдээ хэмээсэн үнэн итгэл байдаг бол улс төрийн явцуу эрх ашигт бүү автаасай хэмээн сануулмаар байна. Аймгийн АН одоо л тэр дундаа өнөөдөр л зангидсан гар мэт нэг цул байж чадахгүй бол сонгогчдынхоо итгэлийг нэгмөсөн алдана. Юун тэр дараагийн сонгууль энэ тэр гэж. Ард түмэн та бүхнийг бидний асуудыг өөр нүдээр харж шийдвэрлээд өгөөч гэж сонгосон болохоос нүүдлийн шувуудыг өвөлжүүлээд УИХ-ын гишүүн болох замыг нь засаад өг гэж өөрсдийгөө төлөөлүүлээгүй. Тэгээд ч М.Батчимэг гишүүн аймгийн АН-ын дарга болсноор бүх зүйл “ОК” болоод л, наад зах нь өдрөөс өдөрт унаж байгаа мөнгөний ханш маргаашнаас эхлэн өссөн дүнтэй гарах уу. Харин ч М.Батчимэг гишүүн намын дарга болвол Эрдэнэтийн ардчилал цэнхэр биш СААРАЛ өнгөтэй болно. Орхон аймгийн АН-ын төлөө саналаа өгсөн сонгогчдын итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл хаачих вэ. М.Батчимэг гэдэг хувь хүн бол намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Иймээс тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн “өмч”. Түүнээс биш орхончуудын төлөөлөл биш. Орхончуудын хувьд саналаа өгөх ёстой хүмүүстээ л өгсөн гэж хардаг. Нэгэн их хүний “Алдаа онооны дэнсийг түүх хэмээдэг. Түүхийг бид бичдэг. Харин түүхийн алдааг хэзээ ч давтаж болохгүй” хэмээсэн үг бий. Аймгийн АН-ын даргаар хэн нэгнийг тавихын тулд “гадны хүмүүс” нөгөө нүүдлийн шувууд чинь энд тэнд хор найруулж байна, ар хударгаар чинь. Үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Батдэлгэр гэдэг эрхэм аймгийн АН-ын зарим томоохон улстөрчдийг “Хэнтэй ч битгий уулз. Асуудлыг багцлах арга хэмжээнд битгий оролц” гээд улаан цайм тулгаж явна. Аймгийн АН-ын хорооны санал өгөх эрхтэй гишүүдийг бараг л гэрийн хорионд оруулж байгаад М.Батчимэг гишүүнийг аймгийн АН-ын дарга болгох арга сэдсэн бололтой. 2008-2012 оны Эрдэнэтийн улс төрийн уур амьсгал “Батдэлгэртэнгүүдийн” ийм найруулгаар явагдаж сүүлдээ бид аймгийн Засаг даргаа хэсэгтээ л “хар гэрт” суулгаад авсан. АН-ын хорооны дотоод асуудалд хөндлөнгөөс тэр дундаа үйлдвэрийн хурган дарга нар оролцох эрхгүй баймаар. Хорооны гишүүдийн санал өгөх эрхийг хасч, гэрийн хорионд оруулах тухай сэтгэж яваа нь ардчилсан нийгмийн өнгө мөн үү. Тэгээд ч олгой хагаравч тогоон дотроо гэдэгчлэн аймгийн АН-ын дотоод хэрэгт чемоданаа чирээд ирсэн Батдэлгэр мэтийн хурган дарга нарт падлий ч байхгүй. Эсвэл энэ найруулга холоос шидсэн чулуу юу. Тэгвэл тэднээс ч бас “Яагаад заавал чемодантай М.Батчимэг гэж ” асуумаар байна. Н.ТӨР
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/