ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Зоригт дарга “тахимаа өглөө”
Г.Зоригт дарга “тахимаа өглөө”
Аймгийн АН-ын дотор эрх мэдэл албан тушаалын төлөөх цусгүй дайн газар авч 2012 оны орон нутгийн сонгуулийн ялалтын нэрийн хуудас болж байсан Г.Зоригт даргыгаа бараг л золионд гаргалаа. Энэ сарын 5-ны даваа гарагт Г.Зоригт дарга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Өвчний учир ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан байдаг. Засгийн газрын тэргүүн ч асуудлыг дор нь шийдэж өргөдлийг нь хүлээн авснаар Г.Зоригт дарга энэ сарын 10-нд буюу бямба гарагт тамга тэмдгээ өөрийн орлогч Д.Энхбатад чимээгүйхэн хүлээлгэн өглөө. Г.Зоригт даргын хувьд энэ удаад яагаад чимээ аниргүйхэн бараг л олны нүднээс далд ийнхүү яаран сандран тамга тэмдгээ гардуулан өгөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Аймгийн АН-ын зарим нөхдийн яриагаар бол Г.Зоригт дарга тийм ч амархан намын даргын болон Орхон аймгийн Засаг даргын тамгыг яаран сандран “май” гээд өгчих нэгэн биш гэнэ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлчээр болсон АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын дараагаар “Г.Зоригт намын даргын тамгаа өгнө. Түүний оронд намын даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллах гэнэ” хэмээсэн яриа гарсан. Удалгүй М.Батчимэг гишүүн намын дарга болсноор аймгийн АН алсын удирдлагатай болсон. /Алсын удирдлага гэдэг үгийг сөрөг хүчний зүгээс гаргасан/ Тамга өгөх авахтай зэрэгцэн “Г.Зоригт даргын бие чилээрхүү байгаа. Герман луу эмчилгээнд явах гэнэ” гэдэг яриа саарал ордноос гарч зарим нэг нөхөд “Даргын бие муу” гэдэг үгийг мянгантаа давсан гэх ч яриа ч бий. Ямар ч байсан Г.Зоригт дарга олны хэл амнаас жийрхсэн үү, үнэхээр л бие хаа нь барагтайхан байгаа юу аймгийн Засаг даргын тамгаа орлогчдоо хүлээлгэн өгчихөөд яваад өглөө. Гавьяаныхаа амралтад гарахад хоёрхон жил дутуу, тэгээд ч АН нь орон нутагт олонхийг бүрдүүлж байгаа энэ “энхтайван” цагт барагийн хүн гартаа атгаж байсан хоёр ч том тамгаа зүгээр л өгчихөөд бараа сураггүй алга болно гэж байхгүй. Нэгэнт тэтгэвэрийн нас болоогүй тул Г.Зоригт дарга ГОК-ны захирлуудтай ярилцсаны үндсэн дээр үйлдвэрт Ерөнхий захирлын “Орон нутаг хариуцсан” зөвлөхийн орон тоон дээр ажиллахаар болж байгаа гэсэн сураг ажиг ч байна. Ингэхэд Г.Зоригт даргыг ийнхүү бусдаас нүүрээ бууруулан дутаах шахам явах болсны цаана ямар нэгэн шалтаг, шалтгаан байна. Нөгөө талаас “Даргын бие тийм ч муу байгаа биш” гэсэн яриа ч гадуур бий. Ялангуяа энэ үгийг тус намын жирийн гишүүд их хэлдэг. Намын даргын ажлаа хэл амгүй өгч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, АН-ын дарга нарын томоохон татаастай М.Батчимэг гишүүнийг аймгийн намын хорооны даргаар сонгуулж чадсаных нь шанд төрөөс түүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Үүний дараа Ерөнхий сайдад өргөдлөө өгөх болсоноо дуулгахаар АН-ын дарга З.Энхболдод бараалхахад намаас нь түүний гавьяа зүтгэлийг үнэлээд Чингисийн одонгоор хөхиүлсэн. Ямар ч байсан Г.Зоригт даргыг их улс төрөөс ийнхүү хүчээр зайлуулсан нөхөд бол түүний “Эгэмнээс нь татаж эрийн цээнд хүргэсэн борвиноос нь татаж бусдын зэрэгт хүргэсэн” намын залуучууд байсан гэдэг явган яриа үнэний ортой бололтой . Дээр нь Г.Зоригт даргыг яаран сандран ажлаа өгөхөд хүргэсэн бас нэг шалтгаан бол 1а хорооллыг бүтээн босгож байгаа Лим Кен Жин ерөнхий захиралтай “Ай Ти Жи Эм” ХХК-ийнхан болов уу. Тус компанийнханы аймгийн Засаг дарга Г.Зоригттой 2013 оны аравдугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Эрдэнэт хотын орон сууцны 1а хорооллын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ” болон 2014 оны 4 сарын 16-ны өдөр Засаг даргатай байгуулсан гэрээний нэмэлт хавсралт араасаа хардлага сэрдлэг төрүүлж улмаар Г.Зоригт даргыг нуман тулгуурт оруулж мэдэх хэмжээнд хүрсэн байдаг. Дээрх компанийнхан 2012 оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ-ын даргатай уулзахдаа аймаг ,орон нутагт томоохон хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ аймгийн өмнө тулгамдаад байгаа бас бус асуудлыг шийдэхэд хамтран ажиллах аман тохиролцоонд хүрсэн байдаг. Ажээ. Энэхүү аман тохиролцоо аймгийн Засаг дарга Г.Зоригтын “Ай Ти Жи Эм” ХХК-тай байгуулсан гэрээн дээр нэг хэсэг байдлаар бүү хэл ганц ч үг өгүүлбэрээр ч ороогүй буужээ. Аймгийн ИТХ-ын зүгээс Засаг дарга болон дээрх компанийнханд ярьсан хэлсэн зүйлийг нь сануулж улмаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан. Гэтэл “Ай Ти Жи Эм” компанийнхан “Аймгийн дарга нар Ашиг сонирхлын зөрчил агуулж байна. Та бүхний шаардлага бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно гэж заасан тул тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү шаардагдах ажлыг хийх талаар гэрээнд тусгах, энэ асуудлаар гэрээ байгуулах нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болно” хэмээсэн хариу өгчээ. Лим Кен Жин захирлын өгсөн хариунаас харвал аймгийн ИТХ-ын дарга эхнээсээ хууль зөрчиж дээрх компаниас орон нутагт юм хийх санал гаргасан, улмаар аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд орон нутаг бэлэг авах, санхүүгийн туслалцаа авах тухай оруулж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэдгийг сануулаад байна. Энэ бүхэн нь Г.Зоригт даргыг яаран сандран тамга тэмдгээ шилжүүлэх нөхцөлд хүргэсэн байж магадгүй ажээ. Шалтгаан нь энэ компанид олгосон газрын зөвшөөрөл асуудал үүсгэж мэдэх хэмээнд хүрсэн болов уу. 1а мэтийн томоохон хороолол барих газрыг Газрын тухай хуулиар нэгдүгээрт, төсөл сонгон шалгаруулах, хоёрдугаарт нийтийн дуудлага худалдаанд оруулах хоёр аргаар л эзэмшүүлдэг. Гэтэл “Ай Ти Жи Эм” компанийнхан уран донгодож дарга нарыг уярааж байгаад шууд л газрын гэрчилгээ гаргуулж чадсан байдаг. Газрын гэрчилгээтэй болонгуут “Та нар хуулиа зөрчиж байна” хэмээн сануулсан албан бичиг өнөөдөр Г.Зоригт гэдэг хүнийг ажил, албан тушаалаа нэн яаралтай өгөхөд хүргэсэн байж болзошгүй ажээ.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/