ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Батбаатар Засаг дарга болох гэнэ
Г.Батбаатар Засаг дарга болох гэнэ
Аймгийн Засаг даргын суудлын төлөөх өрсөлдөөн АН дотор хүчээ авч хүрээгээ тэлж сэтэртэй бүхэн л түүний төлөө өрсөлдөж байна. Өнөөдөр улсын хэмжээнд эрх барьж байгаа АН-ыг тухайн цагтаа ардчиллыг дэмжигч МҮДН, Нэгдсэн нам, Монголын сэргэн мандлын нам, Социал демркрат нам, МҮАН зэрэг 5 улс төрийн хүчин нэгдэж байгуулсан түүхтэй. Дээрх 5 намын нэгдэл нь өнөөдөр АН-ын фракциудын эх суурийг тавьж хуваагдахад хүргэсэн. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас харвал Орхон аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга асан Д.Зургаанжин нарын соцдэкүүд аймгийн Засаг даргын суудлыг авах “Ы” ажиллагаагаа эхлүүлжээ. Г.Батбаатар, Д.Зургаанжин нар Социал демократ намын угшилтай. 1996 онд болсон сонгуулиар ардчилсан хүчнийхэн орон нутагт олонхи болоход социал демократууд тухайн үеийн МАХН-ынхантай хуйвалдан бусдынхаа дундуур гүйж Эрдэнэтийн засаг төрийг гартаа авсан. Социал демократ О.Чагнаадорж аймгийн Засаг даргаар ажиллаж Д.Зургаанжин ЗДТГ-ын даргаар, Г.Батбаатар аймгийн БСГ-ын даргаар, Д.Хүрэлбаатар ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. За тэгээд энд тэндээс шилжиж ирээд социал демократ нэрийн дор ажилд орсон сургуулийн захирлуудыг тоочвол нэлээн урт жагсаалт гарна. Тэгвэл энэ удаад социал демократууд хуучин аргаа хэрэглээд Засаг даргын суудлын төлөө мацаж эхэллээ. Г.Батбаатар аймгийн Засаг дарга болж Д.Зургаанжин ЗДТГ-ын дарга болох юм болов уу даа янз нь. Г.Батбаатар даргын хувьд аль ч намд тал алддаггүй, хэнтэй ч ам мурийдаггүй өөрийн гэсэн дотоод ертөнцтэй өвөрмөц бодьгал. Тэрбээр аймгийн Засаг дарга болвол Г.Зоригт даргын эхлүүлсэн шинэ бүтээн байгуулалт шинэчлэл тодорхой хэмжээнд царцана. Яагаад гэвэл Г.Батбаатар дарга хоёр намын эв нэгдлийг хангах, хоёр хүний хөндөгдөөд байгаа эрх ашгийг шийдэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулах байх. Тиймээс томоохон асуудал шийдэгдэх гэсээр байтал 2016 оны сонгууль болно. Энэ хоёрын ард аймгийн Засаг дарга асан О.Чагнаадорж байгаа ажээ. Хэрэв “Ы” ажиллагаа амжилтад хүрвэл О.Чагнаадорж Засаг даргын орлогч болох гэнэ. 1998 оноос О.Чагнаадорж аймгийн Засаг дарга, Д.Зургаанжин ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа ардчиллыг дэмждэг, ардчиллынхан гэдэг нэрнээсээ болоод 1990-ээд оны эхээр ажилгүй болж гудамжинд лааз өшигчиж явсан нөхдөөсөө нэг ч хүнийг адаглаад манаач, цэвэрлэгчээр ажилд оруулаагүй гэж ардчиллын партизанууд голдоо ортол гомдсон учраас өнөөг хүртэл энэ тухай ярьдаг. Харин ч О.Чагнаадорж аймгийн Засаг дарга байхдаа 3-22 дугаар байрны ард байх ардчиллын бэлэг тэмдэг болсон дурсгалын ханыг хааж өөртөө архины дэлгүүр байгуулсныг Эрдэнэтийнхэн харин сайн мэддэг. Тэр байрны орчим ардчиллын түүхийг харуулсан томоохон бүтээн байгуулалт хийхээр зураг төсөв нь бэлэн болсон. Гагцхүү О.Чагнаадорж даргын архины дэлгүүрээс болоод ажил хойшлоод байгаа. Хамгийн сүүлд л гэхэд АН-ынхан аймаг удирдаж явсан Чагнаагаа харж үзээд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилсон удаатай. Гэтэл О.Чагнаадорж дарга албан тушаал эрх мэдлээ урвуугаар ашиглан бусдад хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн хэргээр ажлаасаа хөөгдсөн гэдэг. Үүний ард их хэмжээний мөнгө явсан гэж Нийгмийн даатгалынхан жиг жуг хийдэг. Социал демократуудыг ийнхүү хувиа бодож довоо ногооруулж байх тэрхүү 1996-2000 онд АН, МоАХ-ны гадуурхагдсан нөхдүүд Баян-Өндөр сумын Засаг дарга асан МҮДН-ын Т.Алтанхуягийн өрөөгөөр эргэлдэж ажил, албан тушаалын бялуунаас бага ч гэсэн хүртэж байсан түүхтэй. Тэгвэл энэхүү түүх одоо цагт эргээд давтагдах уу. Орхон аймгийн АН-ынхан социал демократуудад дахиад л мад тавиулах уу гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч байна. Ямар ч байсан аймгийн Засаг даргын төлөөх марофонд социал демократууд нэгдэж нэр дэвшигчээ сойж уяа сойлгыг нь тааруулж улмаар УИХ-ын дарга социал демократ угшилтай гэгддэг З.Энхболдод хандаад байгаа сурагтай. УИХ-ын даргын зүгээс байж болох боломжийн хувилбар гэж хэлсэн байж магадгүй гэнэ ээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ