ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг даргын суудалд горилогч 13 дахь хүнээр Д.Зургаанжин тодорсон уу
Засаг даргын суудалд горилогч 13 дахь хүнээр Д.Зургаанжин тодорсон уу
       Г.Зоригт дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүсэлтийг нь хүлээн авсанаар өнөөдрийг хүртэл манай аймаг Засаг даргагүй байгаа. Засаг дарга Г.Зоригт ажлаа өгөх сургаар суудлын төлөөх “марафон” АН-ын цэнхэр ордноос хальж Улаанбаатарынханы арааны шүлсийг гоожуулж эрхэлдэг бизнес, эхнэр хүүхдээ хаяад чемоданаа чирээд Эрдэнэтэд нутагших гэсэн “Нийслэл хүү” нарын цуваа хөвөрч байх шиг. Ертөнцийн эзэн Есүс Христ 13 дагуултай байсан гэдэг шиг АН-д өнөөдрийн байдлаар аймгийн Засаг дарга болох гэсэн хүсэл мөрөөдөлтэй, амбицтай 13 нөхөр энд тэнд цугларч аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгчийг хэрхэн өөртөө урвуулах, ямар санал тавих, хамтын ажиллагааны ямар хэлбэрээр гэрээ хэлэлцээр хийх вэ гээд л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Хэд хоногийн өмнө 1996-2000 онд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Д.Зургаанжин хуучин нутгаа эргэж соцдек угшилтай нөхдүүтэйгээ халуун тогооны хоол идэнгээ аймгийн Засаг даргад өрсөлдөхөд бэлэн байгаа нөхдүүдийн талаар мэдээлэл цуглуулж аваад буцсан байдаг. Д.Зургаанжин Улаанбаатарын суугуул болоод нэлээн хэдэн жил болж байгаа. С.Эрдэнэ сайдын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр ажилладаг. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болсноор С.Эрдэнэ сайд Ардчилсан хүчний холбооны тэргүүнээр сонгогдсон. Эндээс харвал С.Эрдэнэ сайд Орхон аймгийн Засаг даргад өөрийн гарын хүн Д.Зургаанжинг томилуулахаар зүтгэж байж болох гаргалгаа ч харагдана. Зарим нэг эх сурвалж “За даа, бараг Д.Зургаанжин аймгийн Засаг дарга болохоор шийдэлд хүрсэн” гэх яриаг хүчтэй гаргаж байна. Тэр бүү хэл “Орхон аймгийн АН-ыг бүрдүүлэгч гол цөм болсон нөхдүүд гэдсэндээ хөлөө жийлцээд байгаа учраас дээрээс соцдэк Зургаанжин Засаг ноён болох нь гарцаагүй” гэсэн мессежийг сонсчихоод цэнхэр байшингийн зарим нэг нөхдүүд “манай Зургаанаа чинь МоАХ-ны хүн” гэж ирээд тал засч байна. Энэ бүхнийг өнөөдрийн өнцгөөр харвал Орхон аймгийн АН-ын гишүүд, намын хорооны 90 гаруй гишүүд дунд наанадаж Г.Зоригт даргын хийсэн бүхнийг үргэлжлүүлж, цаанадаж Орхон аймгийн 100 шахам мянган иргэний итгэлийг хүлээгээд ажиллаж чадах хүн байхгүй гэж үү. Тэдний хувьд намын даргаа дээрээсээ томилуулсан одоо аймгийн Засаг даргаар бас нэг чемодан чирсэн нөхрийг сонгох юм байх даа. Ер нь яагаад заавал чемодантай улстөрчид Эрдэнэтчүүдийг бай хараандаа онилдог юм бол, АН олонхи болсон энэ цагт. Ийм бичигдээгүй дүрэм үйлчилж эхэлсэн бол аймгийн ИТХ-ын 31 гишүүн гэж байх хэрэг ч алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан орон нутагт төсвийн эрх мэдлээс эхлээд бүгдийг нь өгөх тухай санаачлага яагаад заавал Эрдэнэтэд эсрэгээрээ байх ёстой юм. Д.Зургаанжин бол амьдрал ахуйгаа Улаанбаатарт төвхнүүлсэн хүн. Нэг үгээр хэлбэл тэр нүүдлийн шувуу л гэсэн үг. 2016 оны орон нутгийн сонгууль, энэ сонгуульд АН ялах энэ тэр асуудал бол Д.Зургаанжин гэдэг хүнд хамаа ч байхгүй. Шуудхан хэлэхэд ОРА 0001 “Лексус 570” машин унах л гэж наашаа зүтгэж байгаа гэхэд буруудахгүй болов уу. Д.Зургаанжин үнэхээр Эрдэнэтчүүдэд хайртайдаа наашаа гүйх гээд байна уу. Үгүй л байх. Түүнд ч намын нөхдүүд болох соцдэкүүдэд ч хувийн ашиг сонирхол бий. Түүний илэрхийлэл нь Д.Зургаанжин гэдэг хүн. Нөгөө талаас 2000 оны эхээр ардчиллын төлөө нэгдсэн 5 намын нэгдлээс яагаад заавал Орхон аймагт соцдэкүүд хөөрүүлсэн сүүний өрөм цөцгийг нь идээд үлдсэн хэд нь хусман дээр нь зодолдох гэж. Аймгийн АН-ын хорооны гишүүд, :энэ намын дэмжигчид, тус намын нэрээр ажил албан тушаалд очсон дарга сэтэртэй нөхдүүд, аймгийн ИТХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН-ын 19 төлөөлөгч “Морь унасан толгойгүй хүн” гэдэг шиг өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолгүй аялдан дагагчид болсон юм уу. 2012 оны орон нутгийн сонгуулиар та бүхний төлөө саналаа өгсөн мянга мянган сонгогч иргэний хүсэл мөрөөдөл итгэх итгэл чемоданаа чирээд ирсэн даргын машины тоос болон замхраад өнгөрөх үү, ардчилсан намын гишүүн найзууд аа. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ