ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манай аймаг “Дүр эсгэсэн ардчилалтай” болсон уу
Манай аймаг “Дүр эсгэсэн ардчилалтай” болсон уу
        Мьянмярын төдийгүй дэлхийн ардчиллын билгэ тэмдэг болсон хатагтай Ан Сань Су Чи “Дүр эсгэсэн ардчилал хамгийн аюултай шүү” гэж монголчууд бидэнд сануулж хэлчихээд явсан тэр цаг саяхан. Нэг хэсэг хугацаанд улс төрчид “Дүр эсгэсэн ардчилал байж болохгүй” гэж ирээд л цээжээ дэлдсэн. Тэгвэл өнөөдөр, тэр дундаа Орхон аймагт төр, засгийн эрхийг барьж байгаа эрх баригчид “Дүр эсгэсэн ардчилал”-ын бодит жишээг үйлдлээрээ харуулаад байх шиг. Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны үйл явц нь  эрх баригч АН төдийгүй аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид “Дүр эсгэсэн ардчилагчид”-ын дүрд хувирсныг илтгэсэн гэхэд болно. Дээрх хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг авч хэлэлцжээ. Нэгдүгээрт, энэ сарын 2-нд хуралдах байсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулах, хоёрт, Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн бодлого баримтлах талаар шийдвэр өгсөн. Үүний дагуу аймгийн ИТХ-ын 16 ажилтнаас 3-ыг нь цомхтгож төсвөө хэмнэх тухай байж. Хоёрдугаар асуудал бол масктай улс төрчдийн бодит үйлдэл, түүгээр ч үл барам хэвлэл мэдээлэлд дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн нэг үгээр хэлвэл гарах гарцгүй болгосон гэж шуугиж байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ажлын албаны орон тооноос 3 хүнийг цомхотголд оруулж төсвөө хэмнэх тухай асуудал хэлэлцэх үед хэвлэл мэдээллийнхэн байсан, зарим нь гэрээнийхээ дагуу бичлэг хийсэн гэдэг. Тухайн өдрийн хуралдаанд оролцсон 7 тэргүүлэгч хэлэлцээд олонхийн саналаар 3 ажилтныг цомхотгохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Гэтэл хуралдаан даргалагчийн зүгээс “Сэтгүүлчид гарч бай. Дотоод асуудал хэлэлцэх шаардлагатай” гэсэн лүндэн буулгасны дагуу танхимыг орхисон аж. Үүний дараа тэргүүлэгчдийн даргын зүгээс “ Та нар асуудлыг буруу ойлгоод байна. Ажил хийхгүй, ажил хийдүүлдэг 3 хүнийг шууд халчих гэхээр болохгүй байна. Орон тооны цомхотголд оруулаад асуудлыг шийдэх гэсэн юм. Одоо дахиад үүнийг хэлэлцээд шийдчихье” гэдэг санал гаргажээ. Тэргүүлэгчдийн зарим нь “Нэгдүгээрт, бид асуудлыг ярилцаад цомхотголд оруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргачихсан. Тэгээд ч үүнийгээ сая хэвлэлийнхэний нүдэн дээр гар өргөөд шийдсэн. Хоёрдугаарт, шийдсэн асуудлыг дахих, хэвлэлийнхэний нүднээс далд шийдэх нь буруу. Энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй” гээд “хуйвалдаанаас” гарсан байна. Гэтэл даргын зүгээс гарч явсан хоёр тэргүүлэгчийг эсрэг байр суурьтай гэж үзээд үлдсэн таван хүнээрээ ярс хийтэл гар өргүүлээд аймгийн ИТХ-ын 3 хүнийг цомхотголд оруулах тухай шийдвэр гаргуулсан байна. Даргад таалагдаагүй шийдвэрийг тэргүүлэгчид гаргасны төлөө хэвлэл мэдээллийнхэнийг хөөн гаргаж байгаад  даргынхаа таалалд нийцсэн шийдвэр гаргаж байгаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг “Дүр эсгэсэн ардчилагчид” биш гэх үү. Зөрчил үүсгэж буй бас нэг асуудал нь дахин хэлэлцэх шаардлага байхгүй асуудлаа шийдсэн гэдэг саналаа хэлээд гарч явсан хоёр хүний дараа үлдсэн 5 тэргүүлэгч бид долуулаа байна гэж үзээд гарч явсан хоёр нөхрийг эсрэг саналтай гэж хүчээр ойлгоод гар өргөн баталж даргынхаа саналыг дэмжсэн явдал хэр шударга үйл явдал вэ. Санал өгнө гэдэг суудал дээрээ байгаа үед тухайн хүний гар өргөсөн өргөөүйгээс шалтгаалдаг болохоос гараад явахлаар нь тэр хоёр эсрэг санал өглөө гээд тооцдог журам манай аймгийн ИТХ-д хэвшжээ гэж ойлгогдохоор байна. Нэгэнт дэмжигдээгүй асуудлыг дараагийн хуралдаанд дахин оруулах гээд олон хэлбэрээр асуудалд хандаж шийдэж болох гарц эрх баригчдад бий. Гагцхүү хууль дүрмээс гадуур хүч түрэмгийлсэн, тулгалт хийсэн энэхүү шийдвэрийн цаана аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэгэн томоохон даргын эхнэрийг аймгийн Хуримын ордны даргын суудалд тухлуулахын тулд хийсэн эмгэнэлт драм гэдэг нь одоо нэгэнт ил болжээ. Хуримын ордны дарга бүсгүй зуурдаар бурханы оронд одож бүлээн цогцос нь хөрч амьжаагүй байхад намынх нь журмын нөхөд байгууллагын даргын суудлын төлөө яасан эрт өвөр зуураа тэмцэлдэнэ вэ. Хойдын буяныг бодож ясыг нь өндөлзүүлэхгүйгээр, ёсыг бодох юм биш үү. Ядаж бурхан болоочийн 49 хоног нь талдаа ч ороогүй байхад албан тушаал эрх мэдлийн төлөө хэнээрхэгчдэд хүн чанар гэж байна уу. Эрх мэдэлтэй дарга болохоор, олонхи болж бяр суунгуутаа нэр сүрээ байг гэхэд хүнээ байсан үйлдэл үзүүлж байгаа эрх мэдэлтнүүдийн энэ үйлдэл юу хэлээд байна вэ. Намын нэг том дарга, аймгийн ИТХ-ын том төлөөлөгчийн эхнэрийг орон тооны цомхотголд оруулсан нэрээр Хуримын ордны даргаар тавих гэж байгаа нь ардчилал, шударга ёс уу.  “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд ажлын албаны 16 хүний 3-ыг нь цомхотголд оруулахгүй байхаар боллоо” гэсэн мэдээллийг нийтэлсний дараа аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Та нар буруу мэдээлэл гаргасан байна, түүнийгээ ав, соль” гэж хэвлэл мэдээллийг элдвээр дарамталж байгаад авахуулдаг нь хэвлэлийн эрх чөлөө манай аймагт ямар төвшинд байгааг илтгэсэн бус уу. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ