МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэ үйлдвэр нээгдлээ
Шинэ үйлдвэр нээгдлээ
“Гуулин шонхор” ХХК-ийн амны хаалтны үйлдвэр Баян-Өндөр сумын Баянцагаан багт өнөөдөр нээгдлээ. Тус үйлдвэр 8 хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 7000 орчим амны хаалт үйлдвэрлэх юм. Тайвань улсын HD-KZ-205039 маркийн бүрэн автомат тоног төхөөрөмж нь эсгэх, оёх үйлдлийг өөрөө хийдэг онцлогтой. Амны хаалт хийдэг материалын бэлдэцийг Бразил болон Египетэд ургадаг хонхорцог, багваахай цэцгийн ургамлаас сүүн шүүс хэлбэрээр гарган авч тусгай технологиор боловсруулдаг аж. “Гуулин шонхор” ХХК-ийн үйлдвэрлэж буй амны хаалт нь латекс материалыг хэд давхарлаж хийснээс хамааран агаарын бохирдлоос 4-50 дахин хамгаалдаг. Тиймээс үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан захиалах боломжтой юм. Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэр, “Ачит Ихт”, “Хөтөл”, “Бэрэн групп”, “Эрдэнэт хивс” ХХК-ийн удирдлагууд оролцсон. Амны хаалтны хоёр дахь үйлдвэр Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болголоо. Нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Ч.Бямбаа хэлсэн үгэндээ ”Цагаан жим”-ийн өрсөлдөгч үйлдвэр үүдээ нээж байна. Өрсөлдөөний дүнд чанар сайжирч, үнэ хямдардаг. Бүтээгдэхүүний үндсэн загвар, бэхэлгээ сайн хийгдсэн харагдана. Бусдыг манай ажиллагчид үйлдвэр дээр туршина. Цаашид хорт хийн баг хийх үйлдвэр ашиглалтанд оруулаарай” гэж ерөөгөөд машины анхны товчлуурыг дарж ажиллуулав. Эх сурвалж “Erdenetmc.mn”сайт
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН