НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн шүүхийн нэрийг тахалж явсан Д.Цэндсүрэн шүүгч
Эрдэнэтийн шүүхийн нэрийг тахалж явсан Д.Цэндсүрэн шүүгч
Эрдэнэт хотын анхны шүүгч Д.Цэндсүрэн Эрдэнэт хотыг байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, цагаан цаасан дээр долоон үсэгтэй үгийг анх бичсэн тэрхэн агшнаас хэдхэн майханы шан татаж байхад, Булган аймгийн Бугат сумын харьяат Дамдины Цэндсүрэн хэмээх жавхалзсан бор хүүхэн шүүхийн байгууллагын өрхийг татсан байна. Орхон аймгийн архивын түүхийг сөхөж харахад, анхны хороо байгуулах, анхны депутат сонгоход шүүгч Д.Цэндсүрэн гэсэн нэр олонтаа тэмдэглэгдэн үлдсэн. Эрдэнэт хотод шүүхийн байгууллагыг анх байгуулахад 1974 онд дарга, шүүгч, нарийн бичиг, тогтоол гүйцэтгэгч, бичиг хэрэг гэсэн таван орон тоотой томилогдоход, Д.Цэндсүрэн гуай шүүгчээр иржээ. Булган аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, Эрдэнэтийн анхны шүүгчээр томилогдсон түүхийн нэгээхэн тод хуудас бол яах аргагүй энэ хүн. Өдгөө далан насны босго давсан ч жигдхэн яралзсан шүдтэй, залуу насандаа жавхаалаг, золбоотой бүсгүй явсаныг илтгэх 1970,80-аад оны Эрдэнэтийнхэний сайн мэдэх Д.Цэндсүрэн шүүгчтэй уулзлаа. Хүний амьдралыг тааж мэдэхэд бэрх ч туулсан амьдралаа бусдад ярихдаа нүдэндээ гэрэлтэй, хийсэн үйлстэй, бүтээсэн гавьяатай ийм хүмүүсийн үг бүр үнэтэй. Эрдэнэт хотын Шүүхийн анхны хамт олон Урд эгнээний зүүн гар талаас: Д.Цэндсүрэн шүүгч   Эрдэнэтийн анхны шүүхийн байгууллагын даргаар хуулийн сургууль төгссөн залуухан боловсон хүчин Жадамбааг, шүүгчээр Цэндсүрэн, тогтоол гүйцэтгэгчээр Ёндонжамц, нарийн бичгээр Бадамханд, бичиг хэргээр мөн Бадамханд гэсэн хүмүүс ажиллаж, анхны суурийг тавьжээ. Монгол ажилчдын нэгдсэн захиргаа буюу МАНЗ-ын байранд нэг өрөөнд шүүгч, прокурор хоёр хамт сууж, шүүх хурал хийх үеэр прокурор нь түр гарч, өрөөгөө шүүхийн хурлын танхим болгодог байсан гэж одоогийн хүмүүсийн үнэмшихэд бэрх зүйлийг ахмад шүүгч хуучиллаа. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн олон зуун залуучуудын дунд болж бүтэхгүй нөхөд олон байсан. Тиймдээ ч Д.Цэндсүрэн шүүгч жилд эрүүгийн 50 гаруй, иргэний 100 гаруй хэрэг шүүдэг байж. Ажлын байрны хулгай, зодоон, танхай гээд олон хүн бөөгнөсөн газар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх нь олонтаа. Ялангуяа социалист нийгмийн өмч хөрөнгийг шамшигдуулсан худалдааны байгууллагын ажилчдын хэргийг шүүн таслах хурлыг хамт олных нь дунд хийж, бусдаар жигшүүлэн, дахин ийм хэрэг гарахгүй байхыг анхаардаг байжээ. Хатуу чанга дэглэмтэй нийгмийн үзэл суртлыг иргэд олон нийтэд хэвшүүлэхэд шүүхийн байгууллагын нэр хүнд асар их, бараг л Эрдэнэт хотдоо намын төв хороо нь шахуу гэсэн үг. Ийм том газрын шүүгчээр томилогдсон Д.Цэндсүрэн гуайг харахад, олон хүүхэд төрүүлж өсгөж яваа жирийн нэг монгол бүсгүй, харин шүүх хурал дээр сүр жавхаатай, дуу хоолойных нь сүрлэгийг яана гэж хүмүүс биширдэг байсан. Прокурор Бямбажав гэдэг эрхэм “Цэндсүрэн шүүгчтэй хамт шүүх хуралд оролцоход хэчнээн сайхан түшигтэй гэж санана. Шүүхийн сүр хүчийг жинхэнэ утгаар нь харуулна шүү дээ” хэмээн хуучилсан байдаг. Эрдэнэт хотын Шүүхийн хамт олон 1976-1980 он Шүүгчийн эрхэм хүндтэй ажлыг үүрч ирсэн он жилүүддээ олон залуу шүүгчийг социалист нийгмийн хэллэгээр халамжлан хүмүүжүүлжээ. Баяраа, Баасандорж, Энхтуяа, Солонгоо гээд нэрлэвэл олон хүн хуулийн дээд сургуулийн диплом өвөртөлж ирээд, Цэндсүрэн шүүгчийн гараар хүмүүжсэн. 1970,80-аад оны үед шүүх хурал хийх зориулалтын заал танхим гэж байгаагүй, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ямар цех, хэсэг дээр хулгайн хэрэг гарав, тэнд холбогдолтой шүүх хурлыг хамт олныг нь суулгаж байгаад олон нийтийн төлөөлөл, яллагч, өмгөөлөгч гээд бүгдийг байлцуулаад хуралдана. “Худалдааны ажилтан 300 төгрөг хүнд зээлдүүлсэнээ авч чадахгүй байж байгаад л ял авах жишээтэй. Хууль чанга байсан гэж яана”  хэмээн ярих залуу насныхаа ааг омгоор муухан эр хүнээс дутахгүй эр зоригтой явсан Д.Цэндсүрэн гуай тухайн үеийнхээ үлгэр жишээ ажилтан явжээ.  Шүүх хуралд явъя гээд нэг машинд шүүгч, улсын яллагч, өмгөөлөгч, олон нийтийн төлөөлөгч гээд бүгд суугаад явцгаана. Одоотой адил шүүгчийн тусгай хувцас, техник хэрэгсэл гэж байгаагүй болохоор бүгдийг гараар бичнэ. Д.Цэндсүрэн шүүгчийн гэр бүлийн хүн Д.Лханаажав эмч, Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан. Зав чөлөө муутай эмч, шүүгч хоёр арван хүүхэд төрүүлж өсгөсөн гэхэд тэр их ажлын хажуугаар яаж энэ бүхнийг амжуулж явсан юм бол гэж гайхмаар, бас бахархмаар. Хүний амьдрал завгүй байх тусмаа төчнөөн ихийг бүтээдэг аж. Хожим нь эргэн дурсахад цаг наргүй гүйж, хэчнээн ихийг амжуулаав дээ гэж бахархах ахмад шүүгч маань өндөр настны тэтгэврт суугаад 15 жилийг улираажээ. “Би гэдэг хүн шүүхэд 32 жил ажиллаад тэтгэвэрт гарсан, дараа нь малчин болоод мөн л тэтгэвэрт гарахаар ажилаллаа гэж” яралзтал инээмсэглэнэ. “Хамт ажиллаж, мөр зэрэгцэж явсан шүүгч Энхтуяа, Нарангэрэл, ерөнхий шүүгч Батгэрэл, Өрнөдэлгэр гээд манай Эрдэнэтийн шүүгчид оюуны боловсрол өндөр, эндээсээ шилжсэн нь дандаа дэвшинэ шүү дээ” гэж ахмад шүүгч хуучиллаа. Социалист нийгмийн хатуу чанга дэглэмээр заавал сурах арван бүжгийг сурна, дуулна, хуурдана гээд шүүгч хүн жавхаалаг байхыг чухалчилна. Ийм хатуу дэглэмтэй үед амьдарч, арван хүүхэд төрүүлж өсгөхдөө бүсгүй хүнд баймгүй ачааг үүрч явсаныхаа хүчинд өнөөдөр Д.Цэндсүрэн шүүгч далан нас хол давсан ч жавхаалаг хэвээрээ гялалзсаар. Эрдэнэтийн шүүхийн байгууллагаас ерөнхий шүүгч явсан Пунцаг шүүгч Монгол улсын Гавьяат хуульчийн алдрыг хүртсэн. Миний ярилцаж буй Д.Цэндсүрэн шүүгч ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медалиар ажил үйсээ үнэлүүлж байсан ч аль хэдийнээ ард түмний дундаас тодруулсан Гавьяат хуульч болсон хүн. Ийм сайхан гавьяатай хүмүүстээ алдар цолыг нь он цагийн шалгуур гэлгүй өгчихвөл олон хүн нүдээ олж дээ гэхээс илүүг ярихгүй болов уу. “Надтай мөр зэрэгцэн ажиллаж явсан цагдаагийн дарга хурандаа Бадмаараг, Цэдэндамбаа, прокурорын дарга Пүрэвээ гээд олон сайхан хүн байсаан, ертөнцийн жамаар зарим нэг нь байхгүй ч тэдний ажил үйлсийг олон түмэн мартах ёсгүй” гэж ярихдаа нүд нь гунигтай харагдав. Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ гэхэд, “300 мянга арай хүрэхгүй дээ” гэв. Одоогийн шүүгч нарын цалин хангамжтай харьцуулахад, тухайн үед 500-600 төгрөгийн цалин хөлс авч явсан нь үнэхээр бага байжээ. Д.Цэндсүрэн шүүгчийн ахалдаг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх олон нийтийн шүүх улсын Тэргүүний хамт олноор олон удаа шалгарсан аж. “Эрдэнэтийн шүүх дотоод нөөц бололцоогоо ашиглаж, фондтой болох зорилгоор ажилтнууд нь хуушуур хийж, Д.Цэндсүрэн шүүгчээр фон хийж байгаад зарна шүү дээ” гэж хуучлах хүмүүс таарна. Энэ бүхнээс харахад, шүүхийн байгууллага иргэдийнхээ дунд энгийн нэгэн байгууллага, ажилтнууд нь цалин хөлс бага ч хуулийн сүр хүчийг гайхуулсан тал бүрийн авьяастай, мэдлэг боловсрол өндөр явахыг шүүгчдээсээ шаарддаг байжээ. Эрдэнэт хотын Ардын Депутатын хорооны депутат, Улаан загалмай, Эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар хашна. Хотын дарга Цэвээн дарга “За, Цэндсүрэн шүүгч хариуцлагатай хүн, депутат болно оо” гэж ирээд хүнгэнүүлнэ. Даргын үгнээс гажих аргагүй. Ингэж л залуу насандаа Эрдэнэтийн шүүхийн нэрийг тахалж явсан золбоотой бүсгүй олон нийтийн сонгуульт ажилд ч тэргүүн эгнээнд явжээ. Шүүгч хүн нийгэм, улс төрийн мэдлэг, цаг үеийн мэдээллийг байнга уншиж судлан, тухайн хэрэгтээ холбоотой мэргэжлийн хэллэг, ойлголтыг сайн мэдэх ёстой. Эмч нартай холбоотой хэрэг шүүхэд эмэгтэйчүүдийн эмчийн онолын мэдлэгийг уншина. Хүүхдийн толгой эхийн аарцаг ясан дээр хэр удаан хавчигдвал гэмтэл үүсэх вэ гээд нарийн мэдлэгийг мэргэжлийн хүмүүсээс асууж, уншиж судалсны эцэст тухайн хэрэгт үнэн зөв шийдвэр гаргана. Хавтаст хэргийг уншина гэдэг ихээхэн том хариуцлага. Тэр хавтаст хэргийн цаана олон хүний хувь заяа, амьдрал, хүүхдийн ирээдүй гээд их олон хүчин зүйлс бий. Шүүгч хүн алдах эрхгүй, шийдвэрийг сэтгэл зүрхээрээ дэнсэлдэг” хэмээн ахмад шүүгч Д.Цэндсүрэн гуай ярьлаа. Булган аймгийн Бугат сумын Хужиртын голд нутаглаж, малчин болсон Д.Цэндсүрэн шүүгчтэй хөөрөлдсөнөө уншигч танд хүргэлээ. “Цэндсүрэн шүүгч дээр л оччих юм сан” гэсэн бодолтой хүн олон байсныг ойр дотныхон төдийгүй таньдаг мэддэг хүмүүс ярьж байсан гэдэг. Тэр хүний гарт амьдрал, хувь заяагаа даатгах гэсэн гэм буруутай олон хүний хувьд Д.Цэндсүрэн шүүгч авралын од нь байж дээ. Тиймээс ч Д.Цэндсүрэн гуайгаар шүүлгэж явсан хүмүүсээс өнөөдөр гавьяатын алдар хүртсэн хүн ч бий. М.Мөнхцэцэг
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА