ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Зоригт: Дарга нарт машин авахыг ИТХ-аас шийдсэн
Г.Зоригт: Дарга нарт машин авахыг ИТХ-аас шийдсэн
Орхон аймгийн долоо дахь Засаг даргаар томилогдсоноос хойш хоёр дахь жилийнхээ босгон дээр анх удаа хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа Г.Зоригт өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдийг Хэвлэлийн хуралд урьсан юм. Засаг даргын хамт ТАЗГ-ын дарга Д.Энхзориг, БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагва нар мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг долоо хоног бүрийн нэг өдөр хэвлэлийнхэнтэй уулзаж хийсэн ажлынхаа талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад шууд хариулт өгдөг уламжлал тогтоод хоёр жил болж байгаа. Тэгвэл Ерөнхий сайдын санаачилсан тэр ажлын эхлэл болгож аймгийн Засаг дарга Г.Зоригт хэвлэлийнхэнтэй уулзаж “Иргэн таныг сонсож байна 70353511” дугаарын утсанд ирсэн иргэдийн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд 7035-3511 тоот утсанд иргэдээс олон санал гомдол ирж түүнийг нь аймгийн удирдлагууд тухай бүрт нь шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Шанд багийн иргэдээс багийн Засаг дарга нь ажлаа хийхгүй байгаагаас хог новшиндоо дарагдсан талаар гомдол ирүүлжээ. Үүнийг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Баян-Өндөр сумын Засаг даргаас Шанд багийн Засаг даргад сануулах арга хэмжээ авч иргэдийн цэвэр аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг нь хангах тал дээр тодорхой ажил зохион байгуулсан гэдгийг онцолж байв. Мөн Бүсийн оношлогоо эмчилгээний төв /БОЭТ/-д хэвтэн эмчлүүлсэн иргэдээс “Өвчтөний хоолны махыг нөөцийн махаар хийж байна. Энэ ажлыг тус газрын нягтлан бодогч хийдэг” гэсэн гомдол гаргасныг холбогдох албадынхан шалгажээ. Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагаас БОЭТ-тэй холбоотой иргэдийн гомдлыг шалгахад тус байгууллага нь өвчтөний хоолны махыг нөөцийн махаар хийдэг байсан нь тогтоогджээ. Цаашдаа аймгийн хэмжээнд бодлогоор албан байгууллагын нягтлан бодогч нарыг сэлгүүлэн ажиллуулах асуудлыг бодолцох ёстой. Ингэхгүй бол нягтлан бодогчдыг нэг газарт удаан хугацаагаар ажиллуулдаг нь цаг үетэйгээ нийцэхгүй байна. Түүний хажуугаар хардлага, сэрдлэгэ ч их байна гэж Засаг дарга мэдэгдэв. Мөн “Д.Дэлгэрмаа захиралтай Орхон цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн багш нар хүүхдэд төлбөртэй давтлага өгнө гээд 20 мянган төгрөг авсан. Энэ нь зөв юм уу” гэсэн иргэний гомдлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Г.Зоригт дарга хэлэхдээ “Орхон цогцолбор сургуулийн бага ангийн, тэр дундаа нэгдүгээр ангийн багш хүүхдээс давтлага өгнө гэдэг нэрээр 20 мянган төгрөг хурааж авсан нь шалгалтаар тогтоогдсон. Хууль дүрмэнд давтлагыг төлбөртэй явуулах тухай заалт байхгүй. Энэ багш ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн. Түүний дагуу арга хэмжээ авсан. Цаашид сургуулийн багш нар давтлага нэрээр хүүхдээс мөнгө авдаг байдлыг аймгийн хэмжээнд хориглоно” гэсэн юм. Аймгийн ЗДТГ-аас санаачлан төрийн байгууллагын ажилтны ажил үйлчилгээ, харьцаа, ёс суртахууны стандартыг шинэчлэн гаргаж байгааг энэ үеэр Засаг дарга дуулгасан юм. Төрийн үйлчилгээ авах гэж хандаж байгаа иргэнтэй төрийн албан хаагч мэндлэхээс эхлээд баримтлах стандартыг боловсруулан батлуулж ажиллуулсанаар хүнд суртал, авлигын асуудалд бүрэн хэмжээгээр цэг тавих боломжтой гэж Засаг дарга түүний багийнхан үзэж байна. Бид энэ үеэр аймгийн Засаг даргаас цөөн асуултад хариулт авсан юм. -Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны 11 дүгээр сард “Шинэчлэлийн Засгийн газар аймаг, сумдын интернэтийн хурдыг 3 дахин нэмэгдүүлж, үнийг 2 дахин хямдрууллаа” гэж мэдэгдсэн. Гэтэл манай аймгийн хувьд энэхүү өөрчлөлт мэдрэгдэхгүй байна. Интернэтийн үйлчилгээг Орхон аймагт үзүүлдэг компаниуд Засгийн газраас хурдыг 3 дахин нэмж, үнийг нь 2 дахин бууруулаагүй гэж байгаа. Саяхан франц, чех,словакаас хүмүүс Эрдэнэт хотод ирээд интернэтийн хурдыг нь хараад гайхаж байна. “Нийслэл хотын Толгойтын Зүүн салаанд байгаа айлын интернэтийн хурдыг гүйцэхгүй байна” гэж хэлж байсан. Үүнийг шийдэх боломж бий юү? -Аливаа хүн бүхнийг мэддэг, чаддаг байх албагүй. Тиймээс энэ талын мэдээлэл надад өнөөдөр алга байна. Засгийн газар тийм ажил хийсэн гэдгийг ч мэдэхгүй байна. Уучлаарай би таны асуултад энэ удаад хариулт өгч чадахгүй нь. Харин та эндээс гараад наад асуудлаараа надад хандвал би Хөгжлийн бодлогын хэлтэстэй холбоод үүрэг даалгавар өгье. Интернэтийн үнэ, хурдны талаар надад ямар ч мэдээлэл алга. -Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гарган УИХ-аар батлуулж ажилдаа орлоо. Үүн дотор бүх шатанд тэвчиж болох зардлыг хэмнэж бусад зардлыг 20-30 хувиар буулгах тухай яригдаж байна. Гэтэл манайд эсрэгээрээ төрийн байгууллага нь улам л данхайгаад. Дарга нар амьдралаас улам л тасраад байна. Хамгийн сүүлд гэхэд хоёр сумын Тамгын газрын дарга нар машин унадаг боллоо. Эрх ямба нь нэмэгдлээ. Манай аймгийн хувьд тэвчиж болох зардлыг хэмнэх, бусад зардлыг ч хэмнэх тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? - Машины тал дээр бол би Засаг дарга болонгуутаа “Наад Лексус-570-ыг чинь унахгүй. Жижиг тэрэг уная” гэдэг санал гаргаад улмаар дуудлага худалдаанд хоёр ч удаа оруулсан. Дуудлага худалдааны дүрмээр үнийг нь 20 хүртэл хувиар бууруулаад оруулсан. Хүн аваагүй. Гурав дахь удаагаа оруулах болоход нөгөө машины чинь үнэ 60 сая төгрөг дээр ирэх гээд байсан. Ийм машиныг арай тийм үнээр зарах боломжгүй байсан учраас гурав дахь удаагийн дуудлага худалдааг явуулаагүй. Тэгээд л аргагүйн эрхэнд нөгөө “Лексус-570”-аа унаж байна. Засаг дарга болонгуутаа аймгийн Тамгын газрын машины парк шинэчлэлтийг хийхээр шийдсэн. Ингэхдээ “Хьюндай” маркын автомашинаар парк шинэчлэлтийг хийх, улмаар ЗДТГ-ын машины засвар үйлчилгээг нэгдсэн нэг системд оруулах ажлыг хийсэн. Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нарын машинаас бусдыг нь шинэчилсэн. Тэр хоёр даргын машин бусдыгаа бодвол арай гайгүй байсан. Зарим агентлагийн дарга нарын машиныг би мэдэж шинэчилдэггүй. Аймгийн ИТХ-аас л машинтай болгох, шинэ машин авч өгөхөөр шийдвэрлэдэг. Ер нь тэгээд ч машинтай болсноор ажил сайжирч байгаа гэж бодож байна. - Манай аймагт “Горьдлого бааз” гэж нэг газар бий. Аймгийн Засаг даргын шийдвэрээр “Горьдлого бааз”-ын газрын асуудлыг шийдэж хотоос зайдуу байгуулж өгсөн. Хашаа хороог нь хүртэл бий болгосон. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр “Горьдлого бааз”-ынхан заасан газар дээрээ биш автомашины зам дагуу эгнэж зогсдог болоод удаж байна. Тэнд зам тээврийн ноцтой осол гарах ч нөхцөл бүрдэж. Үүнийг хянаж шалгадаг газар гэж байна уу. Байгаль орчин, хөрс ус талаас нь ярих ч хэрэг алга. Үүнийг хяналтын журмаар шийдвэрлэх боломж байна уу? -Би ойрын үед тэр хавиар яваагүй. Таны хэлж байгаа тийм нөхцөл байдал үүссэн бол холбогдох байгууллагуудад хэлж арга хэмжээ авъя. Үнэхээр “Горьдлого бааз”-ын жолооч нарын асуудлыг шийдэж газар зааж өгсөн. Хашаа хороо барьсан нь үнэн. Түүн дотроо байрлах ёстой байтал зам дагуу зогссон бол үнэхээр болохгүй. Хар замын дагуу эгнээ зогсож байгаа нь өөрөө замын хөдөлгөөнд аюул учруулна. Үүнийг даруйхан шийдвэрлэнэ. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ