ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улаантолгой цэнхэртэх үү, сааралтах уу
Улаантолгой цэнхэртэх үү, сааралтах уу
Бидний нэрлэдгээр Улаантолгой буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бол Орхон аймгийн Жаргалант сумаас аймгийн Засаг дарга төрсөн. Жаргалантыг удирдсан шиг удирдаж байсан С.Дангаасүрэн даргад энэ нутгийнхан ам сайтай байдаг юм билээ. “Манай сумаас аймгийн Засаг төрсөн” гэх юм уу эсвэл “С.Дангаасүрэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаантолгойн хориод жилийн түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт оруулсан. Манай сум одоо л нэг бусдын дайтай болсон” гэх хүн энэ нутагт олон бий. Сумын ИТХ-д олонхийг бүрдүүлдэг АН-ын бүлгийнхэн бусдын хатгаасаар хуйвалдааны зарчмаар С.Дангаасүрэн даргыг огцруулах шийдвэрийг нэгэнтээ гаргаж байсан. Нэг үгээр хэлбэл өнөөх л тамын тогооны үлгэрийн “Жаргалант хувилбар” гээд нэрлэвэл илүү үнэнд ойртоно. Харин аймгийн АН-ын дарга асан Г.Зоригт “Өнөөдөртөө Жаргалантыг С.Дангаасүрэн шиг аваад явчих хүн байхгүй” гэж хэлээд тас зөрүүдлэн бүрэн эрхийнхээ хүрээнд сумын ИТХ-ын шийдвэрийг буцаасан байдаг. Хаа очиж сумын ИТХ дахь МАН-ын 4 төлөөлөгч “С.Дангаасүрэнг өөрчлөөд юу ч хожихгүй, ажил хийж байгаа хүнийг АН-ынхан өөрсдөө дэгээдэх гэсэн нь жирийн иргэдэд таалагдахгүй байна” гээд түүнийг дэмжиж гараа өргөсөн удаатай. С.Дангаасүрэн гэдэг хувь улстөрч Орхон аймгийн Засаг дарга болсноор өнөөдрийг хүртэл Жаргалант сум Засаг даргагүй байгаа. Жаргалантын Засаг дарга хэн байж болох вэ, хэн илүү шаанстай вэ. 2016 оны орон нутгийн сонгуулийн босгон дээр ирэхэд Жаргалантын иргэдийн өмнө нүүр бардам зогсох хүн хэн байж болох вэ гэсэн асуулт цагаан сарын буузны хачир болон энд тэнд яригджээ. Аймгийн АН-ын зүгээс болон аймгийн ИТХ-ын олонхийн хавиас Жаргалантын Засаг даргын тамгыг захын нэгэн баагийд шагналын зарчмаар “май” гээд өгөхийг хүсээгүй бололтой. Жаргалант сумын хувьд нэлээн ач холбогдол өгч цаашлаад аймгийн ИТХ дахь олонхийн бүлэг дэх нөхдөөсөө тийш томилолт өгч илгээхийг ч үгүйсгэхгүй. Намынхаа итгэлийг хүлээгээд Жаргалантчуудын төлөө зүтгэчих аавын хүү ардчиллынхан дунд мэр сэр бий. Тэдэн дундаас хамгийн тохиромжтой хүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Бэгзжав гэж зарим нь үзэж байгаа гэнэ. Я.Бэгзжавын “Ганган хэлхээ” ХХК нь ч ажлын шугамаар Улаантолгойнхонтой холбоотой дуулдана. Тэгээд ч тэрбээр хөдөө аж ахуйн агрономич мэргэжилтэй. Газар тариалангийн бүс нутгийг ийм мэргэжилтэй хүн өлхөн аваад явчихна гэж намын зарим нөхөд нь үзэж байна. Жаргалантын ИТХ 21 төлөөлөгчтэй үүний 17 нь АН-ынх. Олонхийн хувьд төдийлөн нэгдмэл санаа бодол, нэг зорилгод одоогоор хүрсэн зүйл байхгүй. Одоохондоо шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л хангиналдаж байгаа гэх сураг бий. Эдний дунд Ц.Мөнхөлдорж хэмээх нэгэн эрхэм бусдыгаа араасаа дагуулж “Энэ удаад бид дотроосоо Засаг даргаа тавина. Гаднаас ирсэн хэнийг ч хүлээн авахгүй” гэж тэрүүхэн тэндээ довны улс төр хийж, яаж ийж байгаад Засаг дарга болчих санаатай зарим нэг нөхдийн арааны шүлсийг асгаруулаад байгаа ажээ. Ямар ч байсан энэ сарын 10-нд хуралдах сумын ИТХ-д аймгийн АН-ын дарга М.Батчимэг хэний нэрийг илгээх, түүнийг нь сумын атманууд хэрхэн хүлээж авах нь одоохондоо оньсого хэвээр байна. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ