ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Брэнд шилдэг”-ийн асуудал хэзээ дуусгавар болох вэ
“Брэнд шилдэг”-ийн асуудал хэзээ дуусгавар болох вэ
Иргэний танхимд өнөөдөр нэгэн хэлэлцүүлэг боллоо. Уртбулаг багийн нутаг дэвсгэр тавдугаар хорооллын 23, 24 дүгээр байрны дунд баригдсан дороо 64 машины авто гарааштай, дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий байгууламжийн дээр байх “араг яс”-ны насжилт, хувь заяаны талаар хэлэлцсэн юм. Дээрх байгууламжийг “Брэнд шилдэг” ХХК барьж ашиглалтад оруулсан гэдэг ч албан ёсоор улсын комисс хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоглоомын талбай бүхий гаднах орчны тохижилтын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. “Брэнд шилдэг”-ийнхэн тоглоомын талбайн хажууд нэгэн “араг яс” босгож үүнийгээ “Компанийн өөрийн хөрөнгөөр босгосон, хүүхэд багачууд ундаа ууж, мөхөөлдөс долоодог, хөгшид аяга халуун цай уудаг газар болно” хэмээн тайлбарласан хэдий ч энэ нь барилгын үндсэн зураг төсөвт суугдаагүй эхнээсээ хууль зөрчсөн байгууламж гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд хэлдэг. Үүний дагуу ч аймгийн Засаг дарга асан Г.Зоригтын албадан буулгах тухай захирамж гарч хууль хяналтын байгууллагуудад захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэг болгосон байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын захирамж гарсан тэр цагаас эхлэн “Брэнд шилдэг”-ийн барьсан “араг яс”-ыг өмөөрч хамгаалсан үйлдэл гарч зарим тохиолдолд албан тушаалтнууд асуудалд бөөрөнхийлсөн байдлаар хариулт өгч иргэдийг хүлээлтийн байдалд хүргэж улмаар өнөөдрийг хүртэл 64 машины гарааш бүхий байгууламж бүрэн хэмжээгээр ашиглалтад орохгүй байгаа нь нууц биш. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Уртбулаг багийн иргэд, багийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулсан гэж мэдэгдсэн ч хэлэлцүүлэг ямар асуудлыг хөндөж байгаа, юунд чиглэсэн нь ойлгомжгүй. Нөгөө талаар энэ хэлэлцүүлгээс гарах санал санаачлага нь  аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж болох хүрээнд явагдлаа. Хэлэлцүүлэгт “Уртбулаг багийн иргэд оролцоно” гэж байсан ч тэдний төлөөлөл болох 2-3 хүн л иржээ. Мөн аймгийн ИТХ-д тус багаас сонгогдсон төлөөлөгч Р.Рагчаа, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнэ, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Цогт-Очир, аймгийн Газрын албаны төлөөлөл, гүйцэтгэгч байгууллага болох “Брэнд шилдэг” компанийн төлөөлөл оролцсон. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс хүүхдийн тоглоомын талбайн хажууд барьж буй “араг яс”-ыг “Ахмад настны чийрэгжүүлэлтийн танхим” нэрээр барьж ашиглалтад оруулах саналтай байлаа. Эндээс харвал энэхүү “араг яс” амилж “Ахмад настны чийрэгжүүлэлтийн танхим” болвол татвар төлөгчдийн халааснаас мөнгө босгож “Брэнд шилдэг”-т өгснөөр энэ асуудал нэг тийш шийдэгдэх нь  гэж харагдахаар байна. Бодит байдал дээр Уртбулаг багийн зарим иргэд дээрх “араг яс”-ыг дэмжиж, нөгөө нэг хэсэг нь эсэргүүцэж байгаа гэх боловч аль алиных нь төлөөлөл энэ удаад байсангүй. Өнөөдөр амьдрал дээр барилгын компаниуд “санхүүжилт хүрэхгүй учраас барилгын ажил зогссон” гэдэг тайлбар өгдөг бол “Брэнд шилдэг” мэтийн хөрөнгө мөнгөтэй компаниуд илүү ажил хийж түүндээ гоё нэр алдар хайрлаад  төрд шахдаг шинэ жишиг Эрдэнэт хотод бий болгох дүр зураг харагдана. Хэлэлцүүлэг хийвэл эхлээд тэрхүү “араг яс” байх уу, үгүй юү гэдгээ  иргэдээрээ хэлэлцүүлж шийдэх, дараа нь төсөв санхүү нь хаанаас гарах хэн санхүүжүүлэх талаар логик дэс дараатайгаар асуудалд хандахгүй бол Орхон аймаг “Брэнд шилдэг” зэрэг мөнгө хөрөнгөтэй компанийн хөлд чирэгдэж дээр доргүй бужигнах явдал гарахыг үгүйсгэх аргагүй. Нэг авто гараашийг 20 сая төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа компани зураг төсвөө дур мэдэн өөрчлөн зориулалтын бус байгууламж хийх гээд түүндээ иргэдийг төдийгүй орон нутгийн удирдлагыг хөндлөнгөөс оролцуулж, улмаар аймгийн хэмжээний асуудал болгож байгаагийн цаанаа “дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий дороо авто гарааш бүхий байгууламж” нь дэндүү ашигтай, томоохон унацтай ажил гэдэг хардлага төрүүлж байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ