ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монголын шүүхээс шударга үнэнийг нэхэхийн тулд шинэчлэх шаардлагатай
Монголын шүүхээс шударга үнэнийг нэхэхийн тулд шинэчлэх шаардлагатай
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Орхон аймгийн иргэдтэй уулзалт хийнэ гэсэн зарын дагуу “Уурхайчин” соёлын ордны их танхимын үзэгчдийн суудал дүүрсэн байлаа. Энэ ордон 450 хүний суудалтай, Эрдэнэтийн хамгийн том заал юм. Иргэд шүүхийн шинэчлэлийн талаар Н.Лүндэндорж даргын яриаг судлаач эрдэмтнийх нь хувьд анхааралтай сонссон. Дэлхий даяарчлагдаж байгаа учир бусад улс орны хөгжлөөс бид хоцрох ёсгүй. Авлигад өртөхгүйгээр хуулийг шударга үнэнчээр биелүүлэх үүргийг Монголын шүүхээс нэхэхийн тулд шинэчлэх шаардлагатайг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олж харан, шүүхийн шинэчилсэн зургаан багц хуулийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Шүүгч нарын цалин ахуй хангамжийг нэмэгдүүлснээр тэд авлигад өртөхгүй гэсэн баталгаа болохгүй. Авч байгаа цалингийнхаа хэмжээнээс илүүг нэхнэ гэсэн байдлаар хандах хүн байна. Харин дэлхий нийтэд тухайн улс орны хөгжлийн гол тулгуур нь шүүхийг авлигаас ангид байлгах нийтлэг жишиг байдаг аж. Монгол улсад хэрэгжиж байгаа шүүхийн шинэтгэлийн үйл явцыг хүний тархинд зөв суулгаж, нутагшуулахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хөдөө орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, мэдээлэл өгч байгаа нь үр дүнтэй ажил болж байна. Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр санал бодлоо хэлсэн иргэдийн яриаг хүргэж байна. О.Хоролмаа: Дунд шатны ажилтнууд хэргийг өөрт ашигтайгаар өөрчилдөг -Би долоон жил яваад, хүүхдийнхээ асуудлыг шийдүүлж чадахгүй байна. Аймгийн Засаг даргын орлогч Энхбатын төрсөн дүү Гансүхийн хийсэн хэргийг миний хүүхэд дээр тохсон. Эрдэнэтийн ард түмэн энэ хэргийн төлөө зүрх сэтгэлээсээ уйлж байгаа. Үнэхээр миний хүүхэд хэрэг хийсэн бол яахав гэж бодох юм. Гэтэл өөр хүний хийсэн хүн алсан хэргийг үүрээд явсанд үнэхээр харамсаж байна. Шүүхэд шинэчлэл явагдаж байгаад би талархаж байна. Би Булганы шүүх, Эрдэнэтийн шүүхэд баярлаж явдаг. Миний хүүхдэд үүсгэсэн хэргийн 26 удаагийн шүүх хурал болж байсан боловч шүүх хурал нь дандаа буцаж, цагаадаж байсан. Сүүлд нь прокурорын дарга байсан Дашням прокурор Дархан руу явуулж, хүүхдийг минь дагаж очиж байгаад тасалж явуулсан. Хэргийг 2,4 сар болоход нэг талд нь шийддэг юм байна лээ, хуулийнхаа заалтаар. Гэтэл манай хүүхдийн хэргийг долоон жил болоход сүүлд нь дагаж явж байгаад хэргийг нь тасалсан. Энд маш их гомдолтой байдаг. Тэгээд би дээд шүүх гээд бүх газраар явсан, Ерөнхийлөгч, Хууль зүйн яамны сайд Нямдорж сайд дээр хүртэл орж байсан. Дээд удирдлага нь шийд гээд явуулахаар Эрдэнэтийн прокурор, цагдаа тэр дороо бужигнаад, хэргийг нь зөвхөн өөртөө ашигтайгаар материал бичээд явуулчихдаг. Дунд шатны байгууллагын ажилтнууд хэргийг өөрт ашигтайгаар өөрчилдөг гэдгийг би долоон жил хүүхдийнхээ хилс хэргийн төлөө яваад бие, сэтгэлээрээ хохирч хэлмэгдэж байж мэдсэн.    Н.Батсуурь: Шүүгч шийдвэр гаргасны төлөө цалингаа нэмүүлнэ гэдэг буруу -Шүүхийн шинэчлэлийн тогтолцоон дотор шүүгчийн цалингийн асуудал гэдэг томоохон сэтгэл зүй явж байгаа юм. Шүүгчийн цалинг өндөр болгочих юм бол шүүгч шударга болчихно гэж яригддаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Цаана нь цагдаа, прокурор цалингаа нэмүүлнэ гэж ярих нь. Хэргийг цагдаа дээр мөрдөн байцаагаад шүүх дээр авчирдаг. Шүүгч шийдвэр гаргасныхаа төлөө цалингаа нэмүүлнэ гэдэг буруу. Өндөр цалинтай болчихоор авлигаас ангид байж, авлига авахгүй байна гэсэн ойлголтонд би итгэхгүй байна. Багш хүн 400 мянган төгрөгийн цалинтай байж байгаад 4 сая төгрөг болонгуут сайн заана гэсэнтэй яг адил логик ойлголт. Б.Далх-Очир: Одооны иргэдийн төлөөлөгч үгээ хэлэх эрхтэй болж -Шүүх шинэчлэгдэж байгааг харж, мэдэрч байна. Би яагаад ингэж хэлэх гээд байна гэхээр, 1970-аад оны үед миний бие шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж, шүүх хуралд сууж явлаа. Тэр үед иргэдийн төлөөлөгч бол хотны захад босгосон мануухай шиг байлаа. Одооны иргэдийн төлөөлөгч үгээ хэлэх, дүгнэлт өгөх эрхтэй болж. Тэгэхээр шүүхэд шинэчлэл явагдаж байна гэж ойлгож байна. Манай Эрдэнэтийн шүүх дээр энэ талын шинэчлэл сайн хэрэгжиж эхэлсэн. Би нэг шүүх хуралд сууж үзсэн. Өөрчлөгдсөн байна шүү. Ц.Болдбаатар: Сугарын хэргийг шүүж тунгаагаад ард түмэнд хэлээд өгөөч -Үндэсний телевизээр орой болгон Төрийн өмчийн хорооны дарга байсан Сугарын идсэн, уусаныг яриад байдаг. Та нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж тэр хүн доромжлоод байдаг юм уу, хаашаа юм бэ. Шүүхийн байгууллага гэж байдаг юм бол та нар хэдэн зуун саяар нь идсэн Сугарын хэргийг шүүж тунгаагаад ард түмэнд хэлээд өгөөч. Арван мянган төгрөг хулгайлсан жирийн хүн өнөөдөр ялтан болчихдог. Ийм шударга бус байдлыг арилгаж, ард түмнээ ялгаварлахаа зогсоогооч. Х.Гэндэн: Сайн хуульч байлаа гээд ёс зүйгүй бол боловсролтой дээрэмчин -Өнөөдөр Монгол улс диплом өвөртөлсөн хуульчиар өтчихсөн. Багтаахаа байгаад, пологтож байна. Ёс зүйтэй хүн олдохоо байсан. Ёс зүйгүй шүүгчид ямар ч хууль атгуулаад хэрэггүй. Тийм учраас ёс зүйтэй хүнээ олж авахад ямар ажил хийх вэ гэдэг сонин байна. Одоо шүүх хурлыг ил болголоо гэсэн. Гэтэл нарийн бичгийн дарга хүүхэн “манай шүүх шинэ учраас чи гар” гэж сурвалжлагчийг хөөж байна. Эндээс харвал яаж шинэчлэгдээд байгаа юм бэ гэж асуумаар байна. Ёс зүйгүй хүн цуглуулчихсан учраас хууль хэрэг байхгүй болсон .Бүх зүйл нь ил тод, сурвалжлагч ажлаа хийгээд гарах ёстой. Боловсролтой дээрэмчин шуламсаас дор гэж үг байдаг. Сайн хуульч байлаа гэхэд ёс зүйгүй бол боловсролтой дээрэмчин. Тэгээд цалинг нь нэмнэ гэдэгт би эсрэг саналтай байна. Одоо танай шүүгчдэд хоёр сая төгрөгийн хахууль өгье гэхэд, авахгүй гэнэ. Болио оо, миний цалингаас бага байна, дөрвөн сая гэж хэлнэ. Үнэн төрх нь ийм байгаа байхгүй юу. М.Мөнхцэцэг
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил