МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа
Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа
Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны ойролцоо осолдсон харамсалтай хэрэг гарлаа. “Airbus A320” онгоц Испанийн Барселона хотоос Германы Дюссельдорф хотын чиглэлд нисэж байжээ. Францын зам, тээврийн сайдын мэдээлж буйгаар Airbus A320 орон нутгийн цагаар 10:00 цагт хөөрсөн бөгөөд 10:53 цагийн үед радарт харагдахаа больсон гэнэ. Радарын мэдээллээс үзэхэд онгоц 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө найман минутын дотор өндрөө алдсан байжээ. Уг онгоцонд 144 зорчигч болон багийн зургаан гишүүн зорчиж явсан ба ослын улмаас бүх зорчигч амиа алдсан байна.                                                                                   /Мария Раднер/                                                                     /Олег Бряк/ Одоогоор зорчигчдын мэдээллийг нягтлан шалгаж байгаа ба эхний мэдээллээр зорчигчдын 67 нь Германы иргэд байсны 16-н ахлах ангийн сурагч, мөн Испанийн 45 иргэн байжээ. Түүнчлэн дуурийн дуучин Мария Раднер, Олег Бряк сууж явсан гэж “BBC” агентлаг мэдээллээ. Мария Раднер нөхөр, хүүхдийн хамт явж байсан гэнэ. Одоогийн байдлаар онгоцонд аль улсаас хэчнээн иргэн зорчиж явсан бүрэн тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч Герман, Франц, Испани, Турк, Бельги, Голланд, Колумба, Австрали гээд нийтдээ найман улсын иргэд зорчиж явсан гэх мэдээлэл байгаа юм. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаартай холбон тайлбарлаж байна. Онгоц осолдсон ууланд аврах ажиллагаа явуулж байгаа ч одоогоор амьд үлдсэн хүн олдох найдлага тун бага байна.Эрлийнхэн онгоцны сүйрсэн газрыг олж очсон боловч онгоц бүхэлдээ бутарч юу ч үлдээгүй байна.Онгоцны хоёр хар хайрцгийн нэгийг нь олж хар хайрцгийг судлахаар Парисийн мэргэжилтнүүдэд өгсөн байна.Нислэгийн үеэр цаг агаар хэвийн байсан ба ослын шалтгааныг юунаас болсныг судалж байгаа аж. Эх сурвалж: new.mn
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН