ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дэлхийн 31 орны төрийн тэргүүний хувийн мэдээллийг задруулжээ
Дэлхийн 31 орны төрийн тэргүүний хувийн мэдээллийг задруулжээ
Австралийн хил хамгаалах, цагаачлалын албаны ажилтны буруутай үйлдлээс үүдэн “Их 20”-ийн лидерүүдийн паспортын дугаар, визийн мэдээлэл, төрсний гэрчилгээний дугаарыг задруулсан хэрэг гарсан байна. Брисбен хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Их 20” орны төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалт болсон юм. Тус албаныхан Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдад тэмцээн үзэх зочдын нэрсийг явуулахдаа андууран эдгээр мэдээллийг явуулсан байжээ. Дээрх алга болсон мэдээлэлд 31 орны удирдлагууд болох АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг дэлхийн тэргүүлэгч гүрний удирдагчдын мэдээлэл багтсан аж. Австралийн цагаачлалын алба тэрхүү е-мэйлийг задруулсныхаа дараа 10 минутын дотор илгээгч, хүлээн авагчийн сүлжээнээс устгасан аж. Энэ ч үүднээсээ тус алба дээрх мэдээллийг цааш түгээгээгүй хэмээн мэдээлсэн ба тийм ч ноцтой алдаа биш учраас “Их 20”-ын зочдыг сандаргахыг шаардлагагүй хэмээн үзэж энэ хэргийг нуун дарагдуулсан гэнэ. Дашрамд дуулгахад паспортын дугаар, визийн мэдээлэл, төрсний гэрчилгээний дугаар зэргийг ашиглан тухайн хүний өвчний түүх, бусад хувийн мэдээллийг олж авах боломжтой юм байна. Эх сурвалж: new.mn
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН