БЯМБА
2026.08.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Айдсаар дүүрэн бяцхан охин
Айдсаар дүүрэн бяцхан охин
Сирийн дөрвөн настай Худеа хэмээх энэхүү бяцхан охин гэрэл зурагчны камерыг зэвсэг гэж бодон гараа өргөн бууж өгч буй энэ зураг цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Энэхүү зургийг Газын зурваст ажилладаг фото сэтгүүлч Надиа Абу Шабан өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Гэхдээ гэрэл зурагчин Надиа Абу Шабан зургийг өөрөө дараагүй хэмээн тайлбарласан бөгөөд уг зургийг “Imgur” веб сайт Туркийн гэрэл зурагчин Осман Сагирлигийн 2012 онд дарсан зураг гэж бичжээ. Худеа охин Туркийн хилийн ойролцоох хуаранд ээж, хоёр эгчийн хамт байрлаж байсан бөгөөд дайны улмаас Хама хот дахь орон гэрээ орхин Атмений дүрвэгсдийн хуаранд ирсэн нь энэ аж. Охины аав 2012 онд Хама хотод болсон террорист халдлагын үеэр амиа алджээ. Дээрх зургийн талаар Осман Сагирли хэлэхдээ “Намайг зураг дарах үед Худеа охин фото дуранг зэвсэг гэж бодсон бололтой. Учир нь тэрбээр амаа жимийж, гараа өргөж, айдсаар дүүрэн байсан. Жирийн хүүхдүүд камер хараад зугтаж, нүүрээ нууж, инээмсэглэдэг. Харин дайны улмаас орон гэрээ алдан дүрвэж ирсэн эдгээр хүүхдүүд ямар зовлон бэрхшээлийг туулсныг энэ зурагнаас харж болно” гэжээ. Таван жилийн турш үргэлжилж буй Сирийн иргэний дайн 220 мянган хүний амь насанд хүрээд байгаа бөгөөд тэдний 10 мянга нь хүүхдүүд байжээ.  Эх сурвалж: new.mn
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ