БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манган буюу ширэм баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна
Манган буюу ширэм баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна
-ХОНОГТ 45-50 ГАЛТ ТЭРЭГ МАНГАН БОЛОВСРУУЛЖ УРД ХӨРШ РҮҮ ЭКСПОРТОЛНО- Дорноговь аймгийн Айраг суманд манган буюу ширэм баяжуулах үйлдвэр баригдаж байгаа. Уг үйлдвэрийг “Мон лаа” ХХК-ийн охин компани болох “Алтраг ахас” ХХК барьж ашиглалтад оруулж байгаа юм байна. Үйлдвэрийн ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сүүлээр бүрэн хэмжээгээр ажиллуулахаар төлөвлөж буй ажээ. Уг үйлдвэр ашиглалтад орчихвол хоногт 2500-3000 тонн хүдэр баяжуулна гэсэн үг. Мөн хоногт 45-50 галт тэрэг манган боловсруулж чадах юм байна. Ингэж боловсруулсан манган гангийн үйлдвэрүүдэд хэрэгтэй. Харин манайд гангийн үйлдвэр байхгүй учраас урд хөрш рүү экспортолно гэсэн. Үйлдвэр 2012 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн хятадууд байнга хүрч ирж “Үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх вэ. Худалдаж авъя” хэмээн санал тавьж байгаа юм байна. Сүүлийн үед ийм санал улам их болж байгаа талаар “Мон Лаа” ХХК-ийн хамт олон сонирхуулж байна лээ. Ингэж дотооддоо боловсруулсан манганаа гадагшаа экспортолсноор гадаад валютын урсгал Монгол руу чиглэх сайхан боломж гарч ирж байгаа гэсэн. Энэ тухай “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амараа “Санхүүгийн хямрал гэж хаа сайгүй ярьж байгаа ийм үед манай компанийн хамт олон зоригтойгоор үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлсэн. Манай компанийн ерөнхий захирал Э.Энхсайхан маш том эрсдэл хүлээж үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй үр дүнгээ үзэх гэж байна” гэсэн юм. Тус үйлдвэрийг есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгожээ. Дорноговь аймгийн Айраг сум хүдрийн нөөц ихтэй. Тиймээс хайгуул хийх зөвшөөрлөө авч 2012 оноос эхлэн үйлдвэрээ байгуулсан байна. Ингээд хайгуул хийж хүдрийн нөөцөө тогтоогоод байтал урт нэртэй хуулийн хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулах анхан шатны зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Ингээд хоёр жил гаруй хугацаанд ажиллах боломжгүй байсан учраас 120 ажилтнаа халж үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан гэнэ. Харин саяхнаас зөвшөөрлөө буцаан авч үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ. Одоогоор тус компани шинээр 80 гаруй ажлын байр бий болгоод байгаа юм байна. Үйлдвэр нь төмөр замаас найман км-ийн зайтай байдаг болохоор урагшаа гаргахад ямар нэгэн саад байхгүй гэсэн. Бас дэргэдээ хүдрийн уурхайтай учраас түүхий эдээ өөрсдийн бололцоогоороо нийлүүлэх ажээ. Үйлдвэр нь ерөнхийдөө хуурай бутлуур, нойтон баяжуулах гэсэн үндсэн хоёр хэсэгтэй юм байна. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг зах зээлд хэдэн төгрөгөөр нийлүүлж, ямар үр ашигтай ажиллах тухай тооцоо одоогоор хараахан гараагүй байгаа хэдий ч ямартай ч гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Манган гэж ямар элемент байдаг, юунд хэрэглэдэг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг сонирхуулъя. “Манган гэдэг нь ганг бэхжүүлж, ширэм болгоход хамгийн чухал нөлөөтэй. Үелэх системд Mn гэж тэмдэглэдэг, химийн элементүүдээс практикийн хувьд чухал ач холбогдолтойд тооцогддог. Өнгөт ба хар металлургийн үйлдвэрлэлд манганыг гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт зүйл болгон ашигладаг юм байна. Төрөл бүрийн хайлшуудад манганыг 0.3-14% хүртэл хэмжээгээр нэмж өгөхөд тэдгээрийн цохилт, доргилт, элэгдлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилдэг байна. Иймд манганыг агуулсан хайлшуудаар машин, техникийн төрөл бүрийн эд ангиудыг хийдэг” гэсэн байна. Мөн манган нь хүндийн жингээрээ төмрийн дараа орох элемент юм билээ. Эх сурвалж: medee.mn
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ