ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АНУ-д жилд 96 өнгөт арьстан цагдаад буудуулж амиа алддаг
АНУ-д жилд 96 өнгөт арьстан цагдаад буудуулж амиа алддаг
АНУ-д цагаан арьстай цагдаагийн албан хаагчид арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэн өнгөт арьст иргэдийн амь насанд халдсан хэрэг ихээхэн шуугиан тариад байна. Хамгийн сүүлд АНУ-ын Өмнөд Каролин мужийн Хойд Чарльстен хотод цагдаагийн офицер зэвсэггүй хар арьст иргэнийг буудан хөнөөсөн хэрэг гарсан юм. Цагдаагийн албан хаагч Майкл энгийн иргэнийг буудан хөнөөснийхөө дараа худал мэдүүлэг өгсөн нь дүрс бичлэгээс тодорхой болжээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутган баривчлаад байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын 12-нд АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан ба Миссури мужийн Сэйнт Луйс хотын шүүхээс хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтанг гэм буруугүй хэмээсэн шийдвэр гаргасан. Мөн өнгөрсөн оны 11 сард Охайо мужийн Кливленд хотын нэгэн тоглоомын талбайд 12 настай хүү Тамир Райс цагдаа нарт буудуулан амиа алдсан. Хүү хагас автомат буутай төстэй тоглоомон хийн буу гартаа барьсан байсныг цагдаа нар жинхэнэ буутай андуурсанаас үүдэн буудсан юм. Түүнчлэн есдүгээр сарын 21-нд Луизана мужийн Терробонн тосгонд 14 настай хүү Камерон Тиллман цагдаад буудуулан амиа алдсан юм. Цагдаагийнхан түүнийг буутай байсан учир аргагүй хамгаалалт хийсэн гэсэн бол амиа алдсан хүүгийн ах нь үүнийг няцааж байсан юм. Ийнхүү цагаан арьстай цагдаад буудуулж амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд өнгөт арьст залуучууд цагдаагийн ажилтны гарт амиа алдах тохиолдол 4.5 дахин нэмэгдсэн байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр 2013 онд цагдаагийн албан хаагчид 461 гэмт этгээдийг буудаж байсан бол 2012 онд энэ тоо 426 байжээ. Америкийн өдөр тутмын "USA Today" сонинд 2007-2012 оны хооронд цагдаагийн алба хаагчид жилд дунджаар 96 хар арьст иргэнийг буудаж амь насанд нь халдаж байсан гэжээ. Түүнчлэн 2010 оны байдлаар ял эдэлж буй гэмт хэрэгтний 28 хувь нь хар арьстай америк иргэд байсан гэж тус сонинд мэдээлсэн байна. Эх сурвалж: new.mn
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН