ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Барилгынхан галлагаатай гэрээс татгалзана
Барилгынхан галлагаатай гэрээс татгалзана
Аймгийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцэх юм. Үүнд, Орхон аймгийн хэмжээнд 2015 оныг “Үйлдвэрлэл, бизнесийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлэх тухай / Илтгэгч Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн/, Аймгийн нутгийн удирдлагын шалгуур үзүүлэлтийг дүгнэх тухай /Илтгэгч ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн/, Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлах тухай / Илтгэгч ГХБХБГ-ын дарга М.Манлайбаатар/, Байгаль хамгаалах арга хэмжээний 2015 оны төсөл хөтөлбөрийн жагсаалт батлах тухай / Илтгэгч Байгаль орчны газрын дарга Х.Машбат/ гэсэн 4 асуудал багтжээ.            Эдгээрээс хамгийн их анхаарал татсан сэдэв нь Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлах тухай асуудал юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хэлтсээс бусад мэргэжлийн байгууллагатай хамтран Монгол улсын хуулиас гадна аймаг дотроо барилгын салбар тойрсон асуудлыг зохицуулах өөрсдийн гэсэн хуулийн төслийг санаачлан оруулж ирсэн нь ихээхэн анхаарал татаж байв. Монгол улсын хэмжээнд Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Даатгалын тухай хууль гээд олон хуулиар барилгын салбар тойрсон асуудлыг шийдэхээр хуульчилсан байдаг. Хэрэгжүүлдэггүй л болохоос хэрэгтэй олон хууль байхад дахин аймгийн хэмжээнд журам боловсруулах шаардлага байна уу. Энэ журам гэгч нь барилгын салбарын бизнес эрхлэгчдийг чирэгдүүлж, төрийн зүгээс хүнд суртал, дарамт шахалт үзүүлж мэдэх тухай төлөөлөгчид олон талаас нь шүүсэн юм. Журмын захиалагч нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гэж ГХБХБ-ын хэлтсийнхэн энэ үеэр мэдэгдлээ. Энэ журам батлагдаж маргаашнаас эхлэн мөрдөгдвөл барилгын манаачаар гэртэй айл ажиллуулахгүй, яагаад гэвэл гэр галладаг учраас агаарын бохирдолд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг гэж аймгийн Байгаль орчны газраас хийсэн судалгаагаар нотлогдсон тухай журмын төсөл санаачлагчид мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хотын байрны дунд барилга барьж байгаа объектын манаачаар гэртэй айл бууснаас болж тухайн хорооллын айл өрх утаагаар амьсгалж байгаа ажээ. Мөн дээрх журам батлагдвал барилгын ажил эхлэхээр хашаа хатгасан аж ахуйн нэгжүүд маргаашнаас эхлэн хашаагаа 3 метрийн өндөртэй болгох шаардлагатай болно. Хэмжиж үзээд 3 метрт хүрэхгүй бол Мэргэжлийн хяналтын байцаагч ирээд барилгын ажлыг шууд зогсооно. Амьдралд төдийлөн нийцэхгүй байгаа журам батлагдвал барилгын туслан гүйцэтгэгч жижиг аж ахуйн нэгжүүд нэгээс илүү ажил эрхлэх боломжгүй болно. Үүний зэрэгцээ барилгын ажил эрхлэгч аж ахуйн нэгжүүд ажилчдаа даатгалд хамруулна. Даатгал нь ажил олгогчийн хариуцлагын, ажилтны гэнэтийн ослын гэсэн 2 төрөлтэй, албан журмын байна. Нэг хүний амь насны даатгал 5 сая төгрөгөөр үнэлэгдэж даатгуулагч 50 мянган төгрөг төлнө. Энэ мэтчилэн олон “сөрөг” заалттай журмын талаар төлөөлөгчид саналаа хэлсэн. Төлөөлөгч Т.Оюунцэцэг “Энэ журманд чинь хориглох заалт ямар их орсон юм бэ. Үүгээрээ барилгын бизнес эрхлэгчдийг улам л дарамтлах юм биш үү. Нөгөө талдаа энэ журманд хариуцлага хүлээх тал дээр заалт бараг алга аа. Тухайлбал, 9.1.3-ыг хар. Энэ журам амьдрал дээр нийцэх боломжгүй гэж харж байна” гэв. Төлөөлөгч Д.Чулуунбат “Нийслэл барилгын салбарыг тойрсон асуудлаа шийдэх гэж журам боловсруулсан. Түүнийг л хуулаад оруулаад ирж. Иргэдээсээ, барилгынханаас санал авсан юм уу. Журам батлагдсан өдрөөсөө хэрэгжвэл гэртэй сахиулууд байхгүй болох уу” хэмээн дуу алдсан бол төлөөлөгч Я.Бэгзжав “14 хоногийн хугацаатай ажил хийхээр тендэрт шалгарсан байгууллага гэр барьж болохгүй юү, наад журам чинь амьдралд хэр нийцэх вэ” гэж асуусан. ГХБХБГ-ын дарга М.Манлайбаатар “14 битгий хэл 7 хоногийн хугацаатай байсан ч ажилчдаа даатгалд заавал хамруулна, гэр барихгүй зориулалтын байр ашиглана. Журмыг хэрэгжүүлэх тал дээр манайх болон Мэргэжлийн хяналтын байгууллагууд анхаарч ажиллана. Барилгынханаас саналыг нь авсан. Тэд даатгалыг илүү дэмжсэн” хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан. Төлөөлөгч Д.Батхуяг “Хуулиар зохицуулаагүй зүйлийг журманд нийцүүлдэг.Энэ журмаас харвал барилгын бизнесийг хааж боосон, хүнд сурталжсан нөхцөл байдалд хүргэж байгаа юм биш үү. Хашааны өндөр 3 метр байна гэнэ. Одоо 2 метр өндөр хашаатай газрууд яах вэ. МХГ барилгын салбарыг улам л дарамталсан хэлбэр лүү орж байна” гэсэн юм. Аймгийн ГХБХБ-ын газраас ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 тоот тогтоолын заалтыг хэрэгжүүлэх үүднээс барилгын салбарынханыг номхотгох энэхүү журмыг боловсруулахдаа нийслэл хотын гаргаж ирсэн журмыг тэр чигт нь хуулж аваад маш сайн шинэчилсэн гэдгээ мэдэгдсэн. Эндээс харвал нийслэлийнхэн ч ажилдаа тэнцдэггүй нөхдүүд байдаг бололтой. Одоо тэд сайжруулсан журмаа судлахаар наашаагаа давхилдаж эхлэх биз. Ямар ч байсан энэ журам батлагдвал хотын төвийн, аймгийн ЗДТГ-ын байрны арын “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийн 300 сая төгрөгийн өртөгтэй хашааг барьж байгаа аж ахуйн нэгж барьсан гэрээ яаралтай буулгах болох нь ээ. Энэ гэрээс гарч байгаа утаа Эрдэнэт хотыг тэр чигт нь хордуулж байгаа учраас журмын дагуу буулгах юм байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ