ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Даваацэрэнгийн үед дарагдаж явна аа ай хө
Даваацэрэнгийн үед дарагдаж явна аа ай хө
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар шинэхэн томилогдсон Ц.Даваацэрэн улс төрчдийн ганц хөлждөг арга зам болох “Үйлдвэрт бараа шахдаг тогтолцоог үндсээр нь бүрмөсөн хална” хэмээн амлан байж ажлаа авч байлаа. Энэ эрхэм гаднаас нь харахад, эгэл боргил хөдөөний хээгүй төрхтэй ч Монгол улсын томоохон үйлдвэрийг авч явах зангаргаа мартаж, шахааны наймааны оронд “шахааны хүн” гэсэн ойлголтыг Эрдэнэтэд нутагшуулж, бүр амьдруулж чадсан эгэлгүй “гавьяа”-тай хүн. Орхон аймагт, тэр дундаа Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Шахааны хүн” гэх ойлголт цагаандаа гарч байх шиг. Хамгийн сүүлийн нэгэн бодит жишээ байна. Тус үйлдвэрийн нэгэн томоохон хэлтсийн даргаар Өмнөговь аймгийн уугуул “товаришь” томилогдсон байх юм. Энэ жил 55 нас 2 сартайтэрхүү нууц ноёнтон бол Эрдэнэтийнхэний хувьд огт танихгүй цагаан захтнуудын төлөөлөл болсон өвгөн томоохон хэлтсийн дарга болжээ. Гаргалгаа нь тун энгийн, үйлдвэрийн ерөнхий захирал, аймгийн заан Ц.Даваацэрэн бол Өмнөговь аймгийн уугуул. Нутгийнхаа нэг нөхрийг тодорхой хугацаанд үйлдвэрт хэлтсийн даргаар ажиллуулаад тэтгэвэрт нь өндөр цалин, ахуй хангамжтай гаргах гэж Ц.Даваацэрэн захирал гараа гаргаж байгаа нь тэр бололтой. “Шахааны хүн” гэдэг хэллэгээс үүдсэн үү ямар ч байсан Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд ийм нэгэн зохиомол гунигийн дуу ч хүртэл гараад амжиж. ... Отгонбилэгийн үед Оргилж явлаа    Дорлигжавын үед Доргиж явлаа    Наранхүүгийн үед Наргиж явлаа    Ганзоригийн үед Гайхуулж явлаа    Даваацэрэнгийн үед Дарагдаж явна аа ай хө... хэмээх энэ зохиомол дуу нэгийг хэлж, хоёрыг ухааруулаад байх шиг. Ц.Даваацэрэн захирал ажлаа авангуутаа үйлдвэрийнхээ ажилчдыг төдийгүй нийт монголчуудыг “Айлгах төлөвлөгөө”-нд хамруулсан. Яагаав дээ, хаанахын ч билээ нэгэн томоохон телевизийн “Айлгах тактик” гэсэн шоу нэвтрүүлэг байдаг. Түүнд гардаг шиг Ерөнхий захирлын зүгээс “Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш маш муу байгаа. Цаашдаа ч хүндэрнэ. Бид бүсээ улам чангална. Цалин хөлс нэмэгдлийн тухайд ярих зүйл байхгүй. Үйлдвэрийн хувьд хэмнэлтийн бодлого баримтална” гэж ирээд л мэдэгдсэн дээ. Сонины шарласан хуудаснаас харвал Д.Дорлигжав захирлын үед зэсийн үнэ хамгийн доод хэмжээнд унасан ч үйлдвэрийн захиргаа ажилчдынхаа идэх хоол руу өнгийж, халаас руу тэмтрэх бодлого явуулж байгаагүй ажээ. Өнөөгийн бодит байдал дээр ерөнхий захирлын хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого үйлдвэрийн хэмжээнд биш ажилчдад л зориулсан хэмнэлтийн бодлого байсан нь амьдрал дээр батлагдаад байх шиг. Саяхан үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргаар хэсэг хугацаанд уригдан ирж ажилласан Г.Дэлгэр гэх эрхэм гавьяаныхаа амралтанд гарчээ. Үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал С.Даваасамбуугийн санаачлагаар Г.Дэлгэрийг Баяжуулах фабрикийн “Зөвлөх” гэсэн шинэ орон тоо баталж томилсон байна. Г.Дэлгэр ч зөвлөхийхөө дүрд хэт итгээд фабрикийн дарга байхдаа унаж байсан “Патрол” машинаа хүлээлгэн өгөөгүй аж. Фабрикийн шинэ дарга явган таваргалтай биш Ц.Даваацэрэн захирлын цохолттой цоо шинэ “Патрол” өдөртөө л ирж. Шинэ даргын хувьд сохорсон биш завшив гэдгийн үлгэрээр Г.Дэлгэрийн буянаар цоо шинэ машины ард тухалсан тухай яриа Эрдэнэтэд хөвөрч байна. Үүний ард ерөнхий захирлын хэмнэлтийн бодлого жирийн ажилчдын ариун цэврийн цааснаас эхэлсэн гэж ажилчид ам уралддаг нь оргүй хоосон яриа биш гэдгийг хэлээд байх шиг. Тэгвэл надад ийм нэг эсэргүү ч гэмээр юм уу бодол байна. Ирэх жилийн УИХ-ын сонгуулийн дараа аль нам ялсан ч хамаагүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар Африкийн нэг сармагчинг авчраад суулгачихъя. Түүний араас баахан шампанзе, орунгутангууд үр зулзага болсон моншнуудаа дагуулаад ирэхгүй байлгүй. Тэгээд ч тэд ерөнхий захирал сармагчингийнхаа араас энд ирвэл өвөл нь хөлдөөд үхнэ. Африкийн сармагчинтай төрөл садан, найз нөхөр болчих монгол хүн арай үгүй байлгүй. Тийм биш л юм бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга нарын контор, хашаан дотроос ч бараг хашхирч байгаа “Шахааны хүн” гэх ойлголтыг өөрчлөх цаг болжээ. Яагаад гэвэл 55 нас 2 сартай тэр “Шахааны хүн”-ий оронд томилчих боловсон хүчин Эрдэнэтэд бий юу гэвэл байна. Залуусаа дэмжье, тэдэнд итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээлгэх цаг нь болж. Хэдий болтол үс нь халцарч гэдэс нь цүдийсэн “өвгөний” ард өндөр боловсролтой залуусыг дарж суух вэ. Эрдэнэтийнхэний сайн мэдэх н.Адъяа тэргүүтэй нэлээн хэдэн хүн саяхан жинхэнэ утгаараа гавьяаныхаа амралтанд гарсан сурагтай. Гэтэл тэдний оронд нийслэлээс, Өмнөговиос чемоданаа чирсэн өвгөчүүд “Эрдэнэтийг хөгжүүлнэ, 40 шахам жилийн настай энэ үйлдвэрийн төлөө чөмөгөө дундартал зүтгэнэ” гэж амандаа орсоноо бувтнаад ирсэн бололтой. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, “Шим технологи” компанийн захирал н.Мөнхбаяр нарыг Ц.Даваацэрэн захирал нэг л өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь чемодантангуудыг урьсан тухай сураг чих дэлсч эхэллээ. Эндээс харвал үйлдвэрийн одоогийн удирдлагад Эрдэнэтийн залуус таалагддагүй юу эсвэл тэд бүгд Өмнөговийн, нийслэлийн харьяалалгүй учраас ад үзэгдэх болоод байна уу гэх хардлага ч төрж байх юм. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн мэргэжлийн ажилчдаа өөрсдөө бэлтгэхэд анхаарч ирсэн. Тэдний эхний ээлжийнхэн өнөөдөр өндөр насныхаа амралтанд сууж дараагийн үе нь үйлдвэрийн ачааг нуруун дээрээ үүрч байгаа. Одоо гуравдугаар үе буюу шинэ цагийнхан дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшээд ирэхлээр Ц:Даваацэрэнгийн нутгийнхан, улстөрчдийн “Шахааны хүмүүс” залуусын өмнө ёстой нэг “шаврын хаалт” болж байна. Ц.Даваацэрэн захирал ч өөрөө нутгийн нүнжигтэй, хаялагатай том ах, нутгийн хүүгийн дүрд тун чадмаг тоглодог эр байх шиг. Өнгөрөгч өвөл аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Эрдэнэт үйлдвэр” дээр гурав хоног ажилласан. Төд удалгүй түүний гэргий үйлдвэрт ажилд орсон тухай хүүхнүүдийн үдийн цайны хачир болж баахан шуугисан даа. Ц.Даваацэрэн, Д.Энхбат хоёр Өмнөговийнх, бараг л Овоотын заставт арай л онжавууд байгаагүй гэдэг. Гэтэл Д.Энхбатын эхнэрийн үйлдвэрт орох “тийз”-эн дээр зурагддаг 10 гаруй хүний гарын үсэг өдөртөө зурагдаж түүхэн рекорд тогтоосон гэдэг юм билээ. Бас нэгэн сонгодог жишээ бий. Баян-Өндөр уулын зүүн суганд “Эрд медикал” хэмээх оношлогоо, эмчилгээний томоохон төв хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байгаа. Тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилчид, үйлчилгээний ажилчдаа авч цалин ахуй хангамжийг нь тооцжээ. Гэтэл инээдтэй нь гадаадад анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан англи, япон хэлний өндөр мэдлэгтэй мэргэжлийн хүний их эмчийг сард 300 мянган төгрөгийн цалин олгох тухай гэрээ байгуулахаар санал болгосон байх юм. Харин эмнэлгийн лифтчин 20 настай эмэгтэй сард 750 мянган төгрөгийн цалинтай, ГОК-ын ажилчин гэсэн үнэмлэхтэй болсон байна. Эмнэлгийн дарга нь жирийн нэг физикч, сарын цалин нь зургаан оронтой тооноос наашгүй дуулдсан. Эд бол бүгд л “Шахааны хүн”. Харин Япон улсад анагаахын чиглэлээр сурч ирсэн тэр залуу татаасгүй учраас сард 300 мянган төгрөгийн цалин авах тухай асуудлыг Хөгжлийн бодлогын хэлтэс нь боловсруулсан байдаг. Улстөрчдийн, Ц.Даваацэрэн захирлын нутаг нэгтнүүд болох Өмнөговийн шахааны нөхдүүд Эрдэнэтэд ирэхдээ зарим ахимаг настай нэг нь ичсэндээ чемодон барьдаг бол, залуус нь өмссөн костюм, барьсан цүнхнээсээ өөр юу ч үгүй ирдэг гэхэд хилсдэхгүй. Тэд долоо хоногийн дотор Эрдэнэтэд 2-3 өрөө байртай болж албан тушаалын сэтэртэй нэг нь машин унаад эхэлнэ. Өнгөрсөн онд хуучнаар “Строй инвест” компанийн барьж ГОК худалдаж авсан зургаадугаар микрийн 16 давхар цагаан байшингийн оршин суугчдын ихэнх нь шахааны хүмүүс амьдардаг. Энэ бүхэн өнөөдөр Эрдэнэт хот, Орхон аймгийг үнэндээ гутааж байна гэхэд хилсдэхгүй. Саяхан танил маань уулзаад ярьж байна. “Оросод хүүхдээ 6 жил сургах гэж үнэндээ махийсаан, ах нь. Төгсөөд ирэхлээр нь уул уурхайн мэргэжилтэй юм чинь гээд үйлдвэрт оруулах санаатай хөөцөлдтөл миний нас гүйцэмгүй хүнд сурталтай юм байна. Үйлдвэрийн захирлын гаргасан тушаалаар “Үйлдвэрийн ажилтны хүүхдийг л авна” гэдэг ч амьдрал дээр мөнгөтэй, танил талтай нь хүүхдээ үйлдвэрт оруулж байна” хэмээн толгой сэгсэрч билээ. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний өмнөх “Монгол хүн-2020” хөтөлбөрт “Залуусаа дэмжинэ, шинэ ажлын байр бий болгоно, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн Монгол залуусыг эх оронд нь ажиллах аятай тухтай нөхцөл боломжоор хангана” гэж ирээд л хөгшин хүний сэтгэл уярч нулимс нь дустал, залуусыг өндөлзтөл сурталчилсан. Бодит амьдрал дээр үйлдвэрийн захирал хаанахын хэн байхаас хамаарч Эрдэнэтийн залуусын ирээдүй мөхөж, хотоор нь ГОК-д ажилд орохыг мөрөөдсөн ажилгүй ирээдүйн төлөөлөл ганхаж байгааг эргэн харах цаг болжээ. Иймээс бид өнөөдрөөс эхлэн төрийн төлөөллөөрөө дамжуулан үйлдвэрийн удирдлагыг нам дагасан томилгоо биш орон нутаг, үйлдвэрээс нь томилдог шинэ тогтолцооны талаар эргэн харах нь зүйд нийцэх мэт. Магадгүй ийм шинэ тогтолцоог санаачилсан намын мөрийн хөтөлбөрийг Эрдэнэтчүүд тэр чигээрээ дэмжсэн ч яахав.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/