ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аудитаас Ч.Баттуяад хариуцлага тооцуулах саналыг ТУЗ-д нь гаргажээ
Аудитаас Ч.Баттуяад хариуцлага тооцуулах саналыг ТУЗ-д нь гаргажээ
Аймгийн аудитын газраас “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн 2013 оны санхүүгийн тайланд гүйцэтгэлийн аудит хийгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Улмаар аудитын дүгнэлтийг орон нутгийн удирдах байгууллага болох аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж танилцуулдаг. Гэтэл энэ ажил өнөөдрийг болтол хийгдээгүйгээр үл барам дээрх байгууллагад хийсэн аудитын дүгнэлт олны хүртээл бололгүй хэн нэгэн даргын ширээний нүдэнд дарагдаж байгаа бололтой. Аймгийн аудитын газрынхан ч тодорхой шаардлагын улмаас шалгалтын материалыг өнөө болтол нийтэд мэдээлэхгүй байгаа нь цаанаа хардлага төрүүлж байна гэж зарим хүн үздэг. Түүнээс биш аймгийн ИТХ-ын сүүлчийн хоёр ч хуралдааны хэлэлцэх асуудалд аудитын шалгалтын дүнгийн талаар орох ёстой гэсэн мэдээлэл гарч байсан ч цагаа болохоор байдаггүй. Энэ нь аймгийн АН-ын удирдлагын зүгээс намын дэргэдэх Ардчилсан хүчний холбооны тэргүүн, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн захирал Ч.Баттуяаг цээжээрээ хамгаалан аймгийн аудитынханы амыг таглаад байгаа бололтой. Дээрх байгууллага буюу Ч.Баттуяа даргад аймгийн аудитын газар болон Төрийн өмчийн хорооноос санхүүгийн шалгалт хийж түүгээр ноцтой зөрчил илэрсэн тухай төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байсан. Тэр бүү хэл тухайн байгууллагыг хувьчлах объектуудын жагсаалтад оруулж зарим бизнесийн бүлэглэлүүд хэрхэн ямар аргаар хувьчилж авах гэж байгаа тухай ч дуулдсан. Хамгийн гол нь аудитын шалгалтаар тус байгууллага болон Ч.Баттуяа даргатай холбоотой ноцтой зөрчил багагүй илэрсэн тухай бид холбогдох баримтыг хүргэж байна. Аудитын дүгнэлтээс харвал “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Төрийн өмчийн хорооноос баталсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсан 12 нэр төрлийн бараа, ажил үйлчилгээний төсөвт өртгийг 81.5 сая төгрөгөөр хэтрүүлэн төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулсан. /Төсвийн хөрөнгө ч гэж дээ иргэдийн төлсөн гэрлийн мөнгө гэвэл үнэнд илүү ойр/ Мөн Төрийн өмчийн хорооноос баталсан “2013 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө”-нд тусгагдаагүй, ТӨХ-ны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр 8.0 сая төгрөгийн өртөг бүхий автомашины гараашийг иргэнээс худалдан авсан боловч тус хөрөнгийг байгууллагын өмчид шилжүүлээгүй, байгууллагын хэрэгцээнд шаардлагагүй хөрөнгө бэлтгэх шийдвэр гаргажээ. “ЭБЦТС” ТӨХК-ийн түүхий эд, материалын хэсэгчилсэн тооллого хийхэд гүйцэтгэх захирал Ч.Баттуяагийн тушаалаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд 1.7 сая төгрөгийн бетон тулгуурыг 2014 оны долоодугаар сарын 7-ны өдөр, инженер Д.Мөнх-Эрдэнэд 5.1 сая төгрөгийн бетон тулгуурыг 2014 оны аравдугаар сарын 3-ны өдөр тус тус зээлээр олгож хөлсөөр ажиллуулах гэрээний хориглох заалтыг зөрчжээ. Үүний зэрэгцээ анхан шатны бүртгэлийн маягтад тусгагдсан байдал, мэдээлэл, дэмжих баримтуудын бүрдүүлбэр дутуу гүйлгээнд оролцогч талууд ба холбогдох этгээдийн гарын үсгээр баталгаажуулаагүй байгаад хяналт хэрэгжүүлээгүй аж. Хамгийн ноцтой гэмээр баримт нь Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн гүйцэтгэл зарцуулалтын талаар санхүүгийн баримтыг устгасан, зээлийн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй байна. Мөн 2013 он, 2014 оны эхний хагас жилийн байдлаар 0 үлдэгдэлтэй харилцах данснаас нийт 1 тэрбум 240.8 сая төгрөгийн орлогыг ямар ч шийдвэргүйгээр зарцуулан гүйцэтгэх захирал нь эрх мэдлээ хэтрүүлжээ. Шатахууны зарцуулалт бодитой биш, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, шатахууны тооцоонд санхүүгийн алба тайлан гаргаж, тооцоо хийж, үлдэгдлээ бүртгэж, хяналт хийлгүйгээр 260.7 сая төгрөгийн шатахууны зарцуулалтад хяналт хэрэгжүүлээгүй байна. Гүйцэтгэх захирал өөрийн гарын үсгээр 1.0 сая төгрөгийн шатахууныг анхан шатны баримтын бүрдүүлэлтгүй зориулалт бусаар зарцуулсан байна. ТӨХ-ны шийдвэргүйгээр 2013 оны худалдан авах төлөвлөгөөнд батлагдаагүй 135.5 сая төгрөгийн худалдан авалт хийж эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан байх юм. Иймд “ЭБЦТС” ТӨХК-ийн захирал нь хууль, журам, тогтоол шийдвэр, компанийн дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний заалтыг зөрчин эрх, үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн байна гэж үзэн захирал Ч.Баттуяад хариуцлага тооцуулах саналыг Удирдах дээд байгууллагад хүргүүлэх саналыг аудитын газраас гаргажээ. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ