ПҮРЭВ
2025.09.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Азийн зүүн бүсийн АШТ маргааш эхэлнэ
Азийн зүүн бүсийн АШТ маргааш эхэлнэ
Монголын волейболын холбооноос Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Азийн волейболын  холбооны ивээл дор болж буй тус тэмцээнд оролцох баг тамирчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тэмцээн энэ сарын 10-15-ны хооронд Буянт-Ухаа спортын ордонд болох бөгөөд найман улсын баг оролцоно. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан. Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй. Мөн Баянгол зочид буудал, тамирчидад үйлчлэхээр "Атибус" ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК хамтран ажиллаж байна. Тэмцээний нээлтийн тоглолт маргааш 12.00 цагаас Япон-БНАСАУ-ын хооронд болох билээ. Харин 16.00 цагаас тэмцээний нээлт болж, 17.00 цагаас Монгол-Хонгконгийн тоглолт болох юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр 16.30 цагт Баянгол зочид буудлын хурлын танхимд болно. Сугалаа: А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг В хэсэг: Япон, Макао, Тайвань, БНАСАУ Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон) V.10 (Ням гариг) 12.00 Япон vs БНАСАУ 14.00 Макао vs Тайвань 16.00 Нээлтийн ажиллагаа 17.00 Монгол vs Хонгконг 19.00 БНХАУ vs БНСУ V.11 (Даваа гариг) 14.00 ХонгКонг vs БНСУ 16.00 Тайвань vs БНАСАУ 18.00 Япон vs Макао 20.00 Монгол vs БНХАУ Эх сурвалж: new.mn
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА