Электроник хөгжмийн наадам болно
Ирэх сарын 12-нд транс электроник хөгжмийн фестиваль зохиогдох гэж байна. “Монголын транс хөгжмийн фестиваль”-д уг хөгжмийн урсгалыг Монголд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчид болох дижей Батаа, Чинбаа, Буд, БТБ, Грүби, Баатар, Бонзе нар оролцох аж.
“Монголиан бит энтертайнмент”-ийнхан зохион байгуулж буй фестиваль тайз засал, гэрэлтүүлэг болон хөгжмийн дуугаралт нь дэлхийн жишигт нийцсэн “Крокус эвент холл”-д болно.
Эх сурвалж: new.mn
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67

















