НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зул бичиг: Эрхэм хүмүүнийг төрийн хүндэтгэл дор нутаглуулав
Зул бичиг: Эрхэм хүмүүнийг төрийн хүндэтгэл дор нутаглуулав
Зул бичиг Эрхэм хүмүүнийг төрийн хүндэтгэл дор нутаглуулав Эрдэнэт хүмүүний ганц хөнөөл элдэв янзын өвчин л байх юм даа. Орхон аймгийн Засаг дарга асан Гүрсэдийн Зоригт ийм нэгэн хөнөөлд автаад нэлээд хугацааг тун шаналантай өнгөрөөлөө. Монголын нийгмийн сайн сайхны төлөө, тэр тусмаа олон арван жил ажиллаж амьдарсан Эрдэнэт хотын ард иргэдийн ирээдүйн төлөө сэтгэлээ чилээж, чадах бүхнээ хийхээр зориг шулуудсан энэ эрхэм өөрийн биед аймшигт өвчний шинж илэрснийг мэдсэн хэдий ч Засаг даргын мөрийн хөтөлбөрөө богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэх гэж, олон түмний их итгэлийг зүтгэлээр хариулах гэж маш их ухаан, хүч зарцуулсныг түүнд ойр байсан бүх хүн мэднэ. Г.Зоригт улс төрийн гарамгай зүтгэлтэн гэдгээ 2009, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны Орон нутгийн сонгуулиар тус тус бахархалтайгаар харуулж өөрийн удирдсан Орхон аймгийн Ардчилсан намыг дараалан ялалтанд хүргэж, улмаар журмын нөхдийнхөө итгэлийг хүлээн 2012 онд Орхон аймгийн Засаг даргаар сонгогдож байлаа. Эрдэнэт хотын эхний10 жилийн их бүтээн байгуулалтыг эс тооцвол сүүлийн 30 жилд энэ орон нутагт хийгдээгүй өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ гэж Засаг дарга мөрийн хөтөлбөртөө тусгасан нь хүртэл том зориг, алсын хараа байсан юм. Бодсон, төлөвлөснөө биелүүлж ч эхэлсэн. Жишээ нь, байгуулагдсанаас хойш 40-өөд жилийн шөнө түнэр харанхуй дунд тэмтчин, тун зүдэргээтэй амьдарч байсан Эрдэнэтийн гэр хорооллын иргэдийн хүсэлтийг харгалзан Орхон аймгийн гэр хорооллын бүх багийн орчинг Г.Зоригт агсан өдөр шиг гэрэлтүүлж чадсан. Өмнө нь зориулалт бусаар ашиглаж байсан дөрвөн цэцэрлэгийн барилгыг чөлөөлөн гэртээ цоожлогддог 1000 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй, тэдгээрт 140-өөд хүнийг ажлын байртай болгосон. Гэр хорооллын 11, 22, 23-р цэцэрлэгийг төвлөрсөн шугамд холбож, бохир ус татан зайлуулах асуудлыг нь шийдвэрлэж амжив. Орон сууцны байрууд болон гэр хороолол дунд хүүхдийн орчин үеийн тоглоом бүхий амралт, чөлөөт цагийн 13 талбайг шинээр байгуулж, тохижуулж өглөө. А.Амарын талбай, аюулгүйн тойрог, хотын төв гудамж дагуу гэх мэт газруудад ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийг шинэлэг хэлбэрээр хийлгэж “Хотын өнгө төрх ийм байдаг” гэсэн үлгэрийг үзүүлэв. Орон сууцны байр хоорондох замуудыг өргөтгөн шинэчилж иргэд машинтайгаа чөлөөтэй зорчих шинэчлэлийг ч хийсэн. Олон арван жил зогсонги байсан Эрдэнэт хотын бүтээн байгуулалтыг дахин эхлүүлж, зарим байрыг ашиглалтанд хүлээн авч, Засаг даргаар ажилласан 2 жилд 856 айлыг орон сууцтай болгож, 558 айлын 13 орон сууцны барилга баригдах нөхцөлийг бүрдүүлж, асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Түүний Засаг даргаар ажилласан хоёр жилд энэ орон нутагт 57 үйлдвэр шинээр байгуулагдаж, олон мянган хүн ажлын байртай,орлогын эх үүсвэртэй болсон гэх мэтчилэн бичиж дуусамгүй олон буянт үйлсийг Засаг дарга агсан Г.Зоригт хийж бүтээжээ. Г.Зоригт агсан хүнд өвчинд ээрэгдэн, шаналан байсан хэрнээ Эрдэнэтийн иргэдийн төлөө ийм олон ажил хийж, их үйлс бүтээж өгөөд бурхны оронд одлоо. Харамсаад барамгүй. Улс, нийгмийн төлөө ёстой л чөмгөө дундартал зүтгэчихээд гавьяаны амралтаа авахаас ганцхан жилийн өмнө хорвоог орхисныг нь бодохоор бүр ч хоолой бачуурна. Г.Зоригтын энэ их хичээл зүтгэлийг төр, түмэн үнэлж, ийм эрхэм хүн цаг бусаар хорвоог орхисонд ихэд гашуудав. Тиймээс Эрдэнэтийнхэн 5-р сарын 25-нд Г.Зоригт агсаныг төрийн их хүндэтгэл дор сүүлчийн замд нь үдлээ. Орхон аймгийн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний хойморт түүний алтан шарил, хөрөг зургийг байрлуулж өмнө нь олон арван зул өргөжээ. Аав ээж, хань, үр хүүхэд, төрөл төрөгсдийг нь төрийн өргөөний зүүн жигүүрт хүндэтгэлтэй суулган Орхон аймгийн иргэд хойморт буй хөрөг зургийнх нь өмнө очиж мэхийн ёслоод хүндэтгэл үзүүлцгээв. Тэр өглөө нэг цаг үргэлжилсэн энэ ёслолд оролцох гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа. Энэ богинохон хугацаанд 1000 орчим хүн түүнд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүллээ. Г.Зоригтыг сүүлчийн замд нь үдэж, нутаглуулах ажилд Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Төв аймгийн Засаг дарга, нутгийнх нь иргэд хүрэлцэн ирэв. Мөн Эрдэнэтийн иргэдийг төлөөлөн 40 машин, 400-аад хүн түүнийг нутаглуулах ажилд оролцов. Тэд бүгд сэтгэлдээ мэгшин уйлж байсан. Хорвоогийн хатуу жам, мөнх бусын өмнө л хүмүүн заяа аргагүй сөхрөх юм даа. Г.Зоригт дарга маань сайн төрлийг олж, үр хүүхэддээ эргэж ирэхийн ерөөл өргөе. Ум сайн амгалан болтугай. Ж.ОЮУН
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА