ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Гэрээ цуцлуулах саналыг яаманд явуулжээ
Гэрээ цуцлуулах саналыг яаманд явуулжээ
Евро стандартыг Монголд тэр дундаа Эрдэнэтэд нутагшуулж, орхончуудын нүдэнд харагдаж гарт баригдахаар мэдрүүлэх гэсэн уриаг өмнөө залсан “Их хаадын цуваа” ХХК-ийг тойрсон асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг ч хүсэхгүй байгаа “Их хаадын цуваа” компанийн “Евро эко төсөл” хэрэгжүүлэхээр 2013 оны наймдугаар сард байгуулсан 15 тоот гэрээг цуцлуулах саналыг Барилга, хот байгуулалтын сайд Л.Цогтбаатарт хүргүүлээд байгаа. Өнөөдрийн бодит байдал дээр “Их хаадын цуваа” ХХК-ийнхан яамтай байгуулсан гэрээгээ үл тоож орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг гэрээн дээр шийдвэрлэх тухай заасан заалтыг эс хайхран барьсан хоёр барилгаа зах зээлд нийлүүлж ашиг хонжооны хойноос хэт улайрсан нь харагдаж байна. Барилга, хот байгуулалтын яам, “Их хаадын цуваа” ХХК-ийн хооронд байгуулсан 15 тоот гэрээний 2.1.1-д “...нэгдүгээр үе шатанд хорооллын сул газрыг барилгажуулах, 650 хүүхдийн цэцэрлэг байгуулах, гэр хороололд оршин суугчдын оролцоотойгоор дахин төлөвлөлт хийн газар чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ” гэж зааснаа зөрчсөн аж. Эндээс харвал “Их хаадын цуваа” ХХК нь бодит байдал дээр хоёрын зэрэг 9 давхар барилга ашиглалтад оруулж түүний цаана дараагийн 2 байрны барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл гэрээний 2.1.1-д нэгдүгээр үе шатанд 650 хүүхдийн цэцэрлэг барих , дахин төлөвлөлт хийх, газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх талаар дорвитой хийсэн ажилгүй байгаа нь гэрээг цуцлах нэг үндэслэл болжээ. Мөн гэрээний 2.3-т “Үе шатны төлөвлөгөөнд жил бүрийн ашиглалтад оруулах барилгын хүчин чадал, газар чөлөөлөх арга хэмжээний төслийн ажилбаруудыг нарийвчлан гаргасан байна” гэж заасан боловч өнөөдөр хэрэгжээгүй.  Тэр бүү хэл 2015 онд 270 айлын орон сууцыг барьж бүрэн ашиглалтад оруулна гэж гэрээнд заасан ч энэ талын ажил өнөө хэр эхлээгүй гэж захиалагчийн талаас үзжээ. Хоёр талын хооронд байгуулсан гэрээний 2.2.2-т “Төсөл хэрэгжүүлэх үе шатны нарийвчилсан төлөвлөгөөг гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 15 хоногийн дотор гаргаж аймгийн ЗДТГ-аар баталгаажуулан хавсаргана” гэж заасан боловч хоёр жил өнгөрөөд байхад одоо болтол төлөвлөгөө гарган батлуулаагүй. Уг гэрээний 3.5.1-д “гэрээг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор хамтран дүгнэж төслийг үргэлжлүүлэх талаар шийдвэр гаргана“ гэж заасан нь амьдрал дээр өнөөдрийг болтол хэрэгжээгүй байна. Хоёр талын хооронд байгуулсан “Евро эко төсөл”-д “Эрдэнэт хотын утааг бууруулж гэр хорооллыг барилгажуулах зорилгоор 1650 айлын орон сууц барина. Барилгажих талбайд оршин суугаа нийт айл өрхийг нэгдүгээр үе шатанд барьж ашиглалтанд орсон орон сууцанд нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлснөөр сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, худалдаа үйлчилгээний төв баригдан тухайн багийн иргэдийг орон сууцжуулна” гэж заасан. Гэсэн ч өнөөгийн бодит байдал дээр өнгөрсөн жил хоёр байр ашиглалтад орсон ч Цагаанчулуут багийн нэг ч иргэн орон сууцанд ороогүй байгаа. Энэ бүхэн нь гэрээ цуцлах бас нэгэн үндэслэл болсон бололтой. Өнгөрсөн жил ашиглалтад орсон хоёр байраа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д худалдаж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байгаа “Их хаадын цуваа” ХХК-ийн гэрээ зөрчсөн үйлдэл нь алхам тутамд илэрч байгаа тул аймгийн Засаг даргаас Барилга, хот байгуулалтын сайдад гэрээ цуцлах санал хүргүүлэхэд хүргэжээ. Үнэхээр хоёр талын хооронд байгуулсан гэрээнээс харвал 2015 он гэхэд Цагаанчулуут багийн нутагт 270 айлын барилга сүндэрлэж тэр хэрээр иргэд орон сууцтай болж агаарын бохирдол буурна гэж төлөвлөсөн ч “Их хаадын цуваа”-гийн хүчин чадал жилд 2 байр ашиглалтад оруулж бусдад шахахаас хэтрэхгүй байгаа нь Эрдэнэтийн хөгжилд тэр дундаа гэр хорооллыг орон сууцжуулах ажил удааширахад хүргэжээ. Ажил хийх гэрээ байгуулах болохоор “Болно, бүтнэ, чадна, хийнэ” гэж ам өгдөг ч маргааш нь мартдаг барилгын компаниудтай хариуцлага тооцож байгаа нь цаг үеэ олсон ажил боллоо хэмээн иргэд тэр дундаа Цагаанчулуут багийнхан үзэж байна. 2015 онд гэхэд “Их хаадын цуваа”-гийнхан 560 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулах ёстой ч ажил нь эхлээгүй.  Ашиглалтад оруулсан хоёр байрных нь тааз стандартын шаардлага хангаагүй. Иймээс сүүлд нь засварласан байдаг. Энэ компанийнхан эхний ээлжинд өөрийн хөрөнгөөр 3 тэрбум төгрөгийн өртөг бүхий шугам сүлжээний ажил хийсэн. Тэр мөнгөө төрөөс авсан байдаг. Нэг үгээр хэлбэл гэрээний нөгөө тал болох Монголын тал гэрээний үүргээ биелүүлээд байхад “Их хаадын цуваа” компанийн удирдлага Цагаанчулуут багийн хот талын хэсгийн 83 айлыг орон сууцжуулах үндсэн зорилгоо биелүүлээгүй нь гэрээ цуцлах санал тавих үндсэн шалтгаан болжээ. Ийм ийм бодит нөхцөл байдлын үүднээс аймгийн Засаг даргын зүгээс гэрээ цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхдээ “Их хаадын цуваа” ХХК-ийн нөхцөл байдлыг ч харгалзан үзэж одоо барьж байгаа хоёр байраа барьж дуусгах боломжийг тэдэнд олгож байгаа аж. Л.Гэрэл
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ