ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Кино театрын барилгын ирээдүй бүрхэг хэвээр байна
Кино театрын барилгын ирээдүй бүрхэг хэвээр байна
Орхон аймгийн нутгийн удирдлагыг гартаа атгаж байгаа АН-ын мөрийн хөтөлбөрт “Эрдэнэтэд орчин үеийн шаардлага хангасан кино театр байгуулна” гэсэн үг өгүүлбэр байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эрх баригчдын зүгээс өнгөрсөн оноос эхлэн Цагаанчулуут багийн нутагт 300 хүний суудалтай орчин үеийн кино театрын барилгын ажлыг эхлүүлсэн. Эхлээд эрх баригчид болон аймгийн Барилга захиалагчийн албанаас нэг тэрбум гаруй төгрөгөөр канад технологийн модон хийцийн барилга барихаар хөрөнгө мөнгийг нь татвар төлөгчдийн халааснаас  гаргаж ажлыг нь эхлүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар кино театрын барилга хэзээ ашиглалтад орох нь бүү хэл хувь заяа нь бүрхэг бас нэгэн араг яс болон хотын өнгө үзэмжинд чимэг “нэмж” байгаа. Энэхүү бодит байдалтай аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч барилгын явц байдалтай танилцсан юм. Энэ үеэр Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн “Бид эхлээд канад технологи бүхий модон хийцтэй барилга барихаар зураг төсвийг нь гаргасан. Гэтэл олон нийтийн үйлчилгээний зориулалттай байгууламжийг канад технологиор барих нь зохимжгүй юм билээ. Тиймээс барилгын үндсэн хийцийг өөрчилж төмөр бетон цутгамал болгох шаардлагатай. Тиймийн тулд дахин нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж танилцуулсан. Үүний дараа аймгийн Өмчийн харилцааны газрын дарга Б.Хүрэл-Эрдэнэ “Барилгын хийцийг өөрчлөхийн тулд нэг тэрбум төгрөг хэрэгтэй болсон. Энэ мөнгийг орон нутгийн төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэхийн тулд кино театрын менежментийг үндсэн зориулалтыг нь өөрчлөхгүй гэсэн нөхцөлтэйгээр хувийн хэвшилд шилжүүлэхээр ажиллаж байгаа. Бүр кино театрын үзвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагад худалдах асуудлыг Төрийн өмчийн хороонд тавиад байгаа. Тэндээс тун удахгүй хариу ирнэ” гэсэн юм. Кино театрын барилгын ажлын зураг төсөл хийгдэж эхэлсэн цагаас л аймгийн удирдлагуудын хувьд нэгдсэн бодлого бариагүй хувь хүн бүрийн ашиг сонирхол илүү тусч байсан билээ. Барилгын хийцийг өөрчлөх, улмаар хувийн хэвшилд шилжүүлэх тухай яриа гарч эхлэхэд аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхийн хувьд “хувийн хэвшилд өгөхгүй гүйцэтгэгч компани болох “Зориг Дархан” ХХК-д дахин нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгох” тухай байр суурь баримталж байсан. Нэмэлт санхүүжилт болох нэг тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгах боломжтой гэж асуудалд хандаж байсан удаатай. Ер нь В.Сумъяасүх даргын хувьд зарим нэг хүнийг гэнэт нэг өдөр тэрбумтан болоход нь тусалдаг, дөрвөн давхар барилга байвал  татвар төлөгчдийн 1.6 тэрбум төгрөг бол юу ч биш гэж үздэг бодлогоо амьдралд хэрэгжүүлж яваа гэхэд буруудахгүй болов уу. Тиймдээ ч хорооллын эцэст баригдсан 4 давхар барилгыг зүтгүүлсээр улсын төсвийн хөрөнгө болох 1.6 тэрбум төгрөгийг гаргуулж байсан. Аймгийн ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгч С.Сувдаа “Өнөөдөр та нар 1.6 тэрбум төгрөгөөр энэ барилгыг худалдан авахаар боллоо. Эрдэнэтийн бусад иргэдийн хувьд тэрбумтан болох нөхцлийг нь бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсье” гэж байхав. Кино театрын барилгын хувьд аймаг, орон нутгийн удирдлагын хувьд зөрүүтэй санал бодолтой өөр өөрсдийн байр сууриа хамгаалж асуудалд хандаж байгаа  нь Эрдэнэтийн иргэдийг 2016 оны сонгуулиас өмнө кино театртай болох мөрөөдлийг талаар болгож байна. Тендэрийн сонгон шалгаруулалтаар “Зориг Дархан” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн. Ажлын зураг төслийг анх гаргасан С.Даваасүрэн даргатай Хот байгуулалт, барилга захиалагчийн албаныхан 300 хүний суудалтай кино театрын барилга канад хийцээр барих боломжгүйг мэдсээр байж зураг төслийг нь өндөр үнээр хийсэн. Гэсэн ч дараа нь хэн нэгний шахалт шаардлагаар хийцийг нь өөрчилж цутгамал болгох ёстой гэдэг шийдвэр гаргаж дахин нэг тэрбум төгрөгийн хөрөнгө нэхэж эхэлсэн. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага тэр дундаа Авлигатай тэмцэх газраар шалгуулбал асуудлын гогцоо тайлагдаж мэдэх дүр зураг харагдаж байх шиг. АН-ынхан намынхаа мөрийн хөтөлбөрт туссан иргэдэд чиглэсэн ажлуудад бие биендээ дэгээ тавьдаг, ашиг сонирхлоо илт илэрхийлдэг байдал нь Эрдэнэтийн хөгжилд садаа болоод зогсохгүй энд тэнд араг яс босгож, улмаар хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж буй нь дээрх кино театрын ажлын явцаас ам ажлын зөрүү харагдаж байгаагаар тайлбарлаж болох юм. Ямар ч байсан Эрдэнэтийн хүүхэд багачуул аав ээжийнхээ төлсөн татвар болох 1.0 тэрбум гаруй төгрөгөөр кино театртай болох боломжгүй гэсэн дүр зурагтай аймгийн ИТХ-ынхан танилцаад тодорхой ямар нэг шийдвэр гаргасангүй.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН