НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-т юу болоод байна вэ
“Эрдэнэт үйлдвэр”-т юу болоод байна вэ
Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэнгийн удирддаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д жилд нэгээс хоёр хүний амь насыг авч оддог явдал газар авч түүнийхээ хэрээр хариуцах эзэнгүй, хариуцлага хүлээх албан тушаалтангүй нам дарагдаад өнгөрдөг жишиг тогтох нь ээ. Хамгийн сүүлд гэхэд тавдугаар сарын эхээр 28 настай ид хийж бүтээх насны сайхан залуу үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан хэрэг гарсан. Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Даваасамбуугаар ахлуулсан “Бүрэн эрхт онцгой комисс” ажиллаж байгаа энэ хариуцлагатай цагт яагаад хүний амь нас нохойноос дорд үзэгдэж байна вэ. Үйлдвэрийн удирдлагууд “Үхсэний хохь” гэж мартаад, мартагнуулаад өнгөрөх гээд байна уу. 2013 оны есдүгээр сард хиймэл нууранд морьтойгоо осолдсон есөн настай хүүгийн асуудал одоо хэр шийдэгдээгүй аж. Ц.Даваацэрэн тэргүүтэй захирлууд есөн настай хүүгийн амиа алдсан хэргийг нам дарсан гэгддэг. Ар гэрийнхэн нь одоог хүртэл гомдолтой байдаг, түүгээр ч барахгүй хохирлоо барагдуулж чадаагүй гэсэн яриа үйлдвэрийн бүсэд үе үе гарч л байна. Онцгой дэглэмтэй ажиллаж байгаа энэ үед яагаад хүний амь эрсдэв, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Хамгийн сүүлчийн энэ ослын хохирогчид үйлдвэрийн зүгээс хариуцлага хүлээх нь бүү хэл тусламж, дэмжлэгээр зогсохгүй нөхөн олговор ч олдохгүй хохирч байгаа бололтой. Ганц нэгхэн удаад л үйлдвэрийн удирдлагын зүгээс хүний амь нас хохирсон тохиолдолд сүрийг үзүүлж арга хэмжээ авсан дүр эсгэж зарим нэг удирдлагыг сольж байлаа, одоогоос хэдэн жилийн өмнө. Энэ нь нөгөө талдаа аян шалтаг болж үе үе өөдөөс нь шударгаар үг хэлчихдэг нөхдийг нам дарах, замаасаа зайлуулах сайхан боломж болдог гэлтэй. Арга хэмжээ авахуулсан хүний оронд чөтгөр ч байсан ялгаагүй, нэг эрх ашигт захирагдаж дөртэй үхэр шиг зүтгэх өөр нам, сөрөг хүчний хэн ч байсан хамаагүй авч ирээд “сахил хүртээн” АН-ын гишүүн болгож эгнээндээ нэгтгэдэг гажиг гэмээр үзэгдэл энэ үйлдвэрт байна. Саяхан нэгэн эрхэм “Үйлдвэрт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл мөнгийг авах гэж 7 хоног гүйлээ. Үйлдвэр мөн ч их хүнд сурталтай юм аа” гэж ирээд л толгой сэгсэрч билээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэрийн хуудас бол Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нар гэвэл нэг их буруудахгүй. Тэдний зүгээс телевизийн дэлгэцээр гарахлаараа “Манай үйлдвэр Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хүнд суртлыг устгасан” гэж ирээд л магтдаг боловч үнэн хэрэгтээ давааны цаана даваа гэдэг шиг Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу захирлуудын цаана хүнд сурталт хурган дарга нарын тээг саад амьдрал дээр бодитой байдаг. Үүнийг Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагынхан биеэрээ туулж мэдэрсэн гэхэд болно. Зарим нэг дарга, захирлууд алгын чинээ цаасан дээр гарын үсэг зурах гэж үзгээ хайгаад сар ч болсон удаатай. Энэ мэт сонирхолтой ч хэзээ ч арилахгүй дур зураг оршсон эл үйлдвэрт албан тушаалын төлөөх “цусгүй тулаан” өрнөж байна. Д.Даваасамбуу захирлын удирддаг “Бүрэн эрхт онцгой комисс” яг л 1937 оны ногоон малгайтнуудын арга, зарчмаар ажилладаг бололтой. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж “Онцгой комиссын шийдвэр” нэрийн дор цөөн хэдэн хүнд зориулсан онцгой шийдвэр гаргаж дураараа дургидаг газар болсон гэх яриа нэг хэсэг өвсөнд ассан түймэр шиг л дүрэлзсэн. Онцгой комиссын дарга Д.Даваасамбуу үйлдвэрийн Худалдаа эрхэлсэн орлогч захирал Д.Өлзий-Оршихын эрх мэдлийг гартаа төвлөрүүлж хэмнэлтийн горимд ажиллаж байгаа энэ цагт бараг л түүний орон тоог албан бусаар цомхтгосон аж. Уг нь үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд гадаад худалдаа худалдан авалт тодорхой стандарт, горимд шилжээд удаж байсан тэр тогтолцоог Д.Даваасамбуу дарга гартаа төвлөрүүлсэнээр цех, хэлтсийн дарга нар төдийгүй орлогч захирлууд ч Улаанбаатар явахдаа Бүрэн эрхт онцгой комиссын даргаас зөвшөөрөл авдаг, томилолтоо гаргуулдаг болсон. Энэ нь сүүлдээ бүлэг, фракцын эрх ашгийг зөрчиж асуудлыг төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд хүргэсэн. Тиймдээ ч АН-ын удирдлагуудын зүгээс Д.Өлзий-Орших захирлыг Засгийн газарт татаж түүний оронд З.Энхболд даргын хүн гэгддэг Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Болдбаатарыг Худалдаа эрхэлсэн орлогч захирлаар томилсон бололтой. Д.Болдбаатар орлогч захирлаар ирлээ ч түүний бүрэн эрхийг гартаа төвлөрүүлсэн “Онцгой” гэх тодотголтой болсон Д.Даваасамбуу захирал “За” хэмээн хүлээн зөвшөөрөхгүй бол хэн ч биш, машин унасан, урт цол гуншинтай “алиа салбадай” л болно. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д дарга нарын дунд өрнөөд байгаа эрх мэдлийн төлөөх тэмцэл, хэт төвлөрөлийн бодлогын талаар зарим нэг хүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, тус үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Цэрэндорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үйлчлэгч хийх ёстой хүн дарга хийж, дарга болох учиртай хүн цэвэрлэгч хийж байна, энэ үйлдвэрт” хэмээн хэлсэн нь бодит байдалд хийсэн хамгийн зөв үнэлэлт ч юм шиг.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА