ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“РСЦ” компани “Надежда” хотхонд ОХУ-ын дам нуруу ашигласан
“РСЦ” компани “Надежда” хотхонд ОХУ-ын дам нуруу ашигласан
Гэр бүлийн тав тух, халуун дулаан орчныг бүрдүүлэгч “Надежда” хотхоны шинэ орон сууцыг Эрдэнэтчүүд та бүхэндээ танилцуулж байна. Та шинэ орон сууц худалдаж авах гэж байгаа бол “Надежда” хотхон зөв сонголт байх болно. Эрдэнэт хотын төв цэгт хаяа дэрлэсэн цэвэр агаар, эрүүл байгальтай “Надежда” хотхоноос та сонголтоо хийгээрэй. Хуучны Орос барилгын чанарыг мэддэг хэн бүхэнд “Надежда” хотхон таалагдана гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт хотын барилга угсралт, засварын “РСЦ” компани “Надежда” хотхоныг бүтээн босгохдоо ОХУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн дам нуруунуудыг ашигласан байна. “РСЦ” компани барилгын хийц дээвэртээ 60 жилийн баталгаа өгч байгаа юм. Энэ хотхоны орон сууц хамгаалалтын домофон систем, галын дохиоллын систем, угаалгын машины шууд холболт, ус алдалтаас хамгаалсан бохирын системд холбогдсон. Автомашины зогсоол бүрэн шийдвэрлэгдсэн. Автомашины гарааш бүр тус тусдаа хаалгатай учир айл бүрийн өмч болохоос гадна төрөл бүрийн эд хогшлоо хадгалах боломжтой. Мөн төлөвлөгдсөн хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбайтай. Түүнчлэн танай гэртэй ойролцоо хүүхдийн цэцэрлэг барих болно. “Надежда” хотхоныг Орос чанараар барьсан тул найдвартай, чанартай гэдэгт та итгэж болно. Орос технологиор барисан “Надежда” хотхон барилгын хийц, загварын хувьд яах аргагүй илүү давуу талтайг та харж болно. Үүнээс гадна өөр давуу тал байна, энэ нь байршил юм. Булган аймаг руу зорчих төв замын дагуух байршил нь ирээдүйд ямар үнэ цэнэтэй болохыг харуулах хүчин зүйлс мөнөөс мөн.  Барилгын хувьд чанар сайтай гэж сонссон “Надежда” хотхоны оршин суугч А.Батсайхан: -Манайх энэ байранд ороод 3 сар гаруй болж байна. Энэ байр дулаахан, тав тухтай учраас сэтгэлд нийцэж байгаа. Манайх энэ байрыг сонгосон сонголт нь цаашдаа цогцолбор хороолол болно гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь, байршил сайтай. Барилгын хувьд чанар сайтай гэж сонссон учир энэ байрыг сонгосон. Одоо манай гэр бүл тухтай сайхан амьдарч байна. Цутгамал төмөр бетонон кракастай, улсын магадлан шалгалтаар орсон Орхон аймгийн МХГ-ын Барилгын хяналтын улсын байцаагч Н.Азхүү: -“Надежда” хотхоны барилга байгууламжийн хувьд цутгамал төмөр бетонон кракастай. Улсын магадлан шалгалтаар орсон. Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй. Шаардлагын хэмжээнд баригдсан барилга гэж үзэж байгаа. Энэ барилгыг хүлээн авах улсын комисст манай мэргэжлийн хяналтын зохих шатны бүх байцаагч нар орж ажилласан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг зохих хугацаанд нь биелүүлээд улсын комиссын шалгалтаар хүлээн авсан. Хорооллын ажил нэгмөсөн дуусахаар ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижилт, явган зам, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, усан оргилуур зэрэг нэгдсэн зохион байгуулалтууд нээгдэнэ. 7 дугаар хорооллын барилга дээр намаг шавар зэрэг барилгад нөлөөлөх зүйл байхгүй. Намаг шавар байтугай хүн живж үхэхээр намган дээр барилга барьдаг технологи гарчихсан. 7 дугаар хорооллын газар бол шавар намаггүй, газрын хувьд эрүүл хөрстэй боломжийн сайхан газартай. Хажуу айлын дуу чимээ дамжихгүй, эд хогшлоо тогтооход бат бэх ханатай Барилгын даацын хана нь бусад ижил төрлийн барилгын даацын хананаас 20-30 см-ээр зузаан тул газар хөдлөлтөнд тэсвэртэй. Өрөө хоорондын ханыг гипсэн хавтангаар биш сайн чанарын блокоор хийсэн тул хажуу айлын дуу чимээ дамжихгүй, эд хогшлоо тогтооход бат бэх. Өрөөний зохион байгуулалт нь европ стандартаар хийгдсэн. Хэрвээ та “Надежда” хотхоны орон сууцыг худалдан авч байгаа бол төлбөрийн уян хатан нөхцөл ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад үйлдвэрийн 8 сая төгрөгийн урамшуулалд хамрагдах боломж бий. “Орон сууц” энэ үгний цаана маш чухал асуудлууд багтаж байдаг. Тухайлбал, ая тухтай орчин, чанарын баталгаа, ирээдүйн үнэ цэнэ, ашигтай байршил гэх мэт. Энэ бүхнийг багтаасан “Надежда” хотхоны орон сууцнаас та сонголтоо хийгээрэй. Дөчин жилийн түүхтэйгээ золгож байгаа Эрдэнэт хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, хүн ам нэмэгдсээр байна. Хүн амын хэрэгцээ шаардлагыг хангах орчин үеийн орон сууцнууд ашиглалтанд орж байгаагийн нэг нь Орос барилгын чанарыг шингээсэн “Надежда” хотхон юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН