МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрх баригчдын дотоод руу өнгийхөд.......
Эрх баригчдын дотоод руу өнгийхөд.......
АН-ын дарга З.Энхболд “Манай намд одооноос эхлэн фракцын зарчим үйлчлэхгүй. Бид фракцгүй нам боллоо” хэмээн мэдэгдсэн нь чанга хатуу имиждээ үнэнч даргын улс төрийн шинэ гаргалгаа эхэлснийг илтгэнэ. Гэвч сайн нэрийг хүсэвч үл олдоно, муу нэрийг хусавч үл арилмой гэдэгчлэн АН-ын хувьд фракцгүй болно гэж мянгантаа ориловч сонгогчид дээр бууж байгаа төрх нь өнөөх л хуучин хэвээрээ.  Манай аймгийн АН-ын хувьд ч эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхол, өнгө мөнгөний төлөө тэмцэлдсэн бүлэг, фракциудын зөрчил одоохондоо далд ч гэсэн нэг их удахгүй тэсрэх бөмбөг мэт дэлбэрэхэд тун ойрхон болоод байгаа аж. Аймгийн ЗДТГ-ын даргын сэнтийний төлөөх тулаан өрнөж эхэлжээ “В.Сумъяасүх дарга гавьяаныхаа амралтанд гарна” гэх яриа Засаг дарга С.Дангаасүрэнг тамгаа гардсан тэр цагаас л эхлэн хөвөрсөн. Уг нь В.Сумъяасүх дарга аль эрт 60 насны босго давсан ахмад настан гэнэ. БОЭТ-ийн амбулатори талаас ороход ханан дээр нь “55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эмэгтэйг ахмад настан гэнэ” хэмээн тодоос тод бичээстэй бий. “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль”-д эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хэмээн заасан. Энэ талаас нь харвал түүний хувьд яах аргагүй ахмад настан аж. Харин ганц нэг хуулийн цоорхойгоор харвал тэрбээр 65 нас хүртлээ ажиллах боломжтой гаргалгаа ч бий. Гэхдээ л энэ цагт эрх мэдэл бүхий албан тушаал дээр нэг хүн 65 нас хүртлээ зүтгэнэ гээд дайраад байвал арай л биш харагдана. Ямар ч байсан В.Сумъяасүх даргын хувьд нөхцөл байдалтайгаа эвлэрээд хууль ёсны амралтаа эдэлсэнийхээ дараа залуустаа тахимаа өгөхийг зөвшөөрсөн тухай яриа бий.Тэгээд ч аймгийн ЗДТГ-ын дарга бол нарийн яривал Засаг даргаас илүү өргөн эрх мэдэлтэй. Өнөөдөр манай аймагт өрнөж буй тендэрийг ганц зохицуулдаг субъект нь яах аргагүй ЗДТГ-ын дарга. Тендэрийн хуульд заасны дагуу томоохон гэлтгүй бусад ажилд ч шууд гэрээ байгуулах эрх бүхий ганц албан тушаалтан нь тамгын даргын албан тушаал аж. Тиймээс энэ мэт эрх мэдэл нь аймгийн  АН-ын фракциудын арааны шүлсийг асгаруулж байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй. В.Сумъяасүх даргыг 65 нас хүртлээ ажлаа өгөхгүй гээд гэдийвэл түүнд барих бэлэг буюу зарим нэг хэл ам дагуулсан, анхаарал татсан тендэрүүдийн талаарх сонирхолтой, ноцтой  байж болохоор баримтуудыг цүнхэлчихсэн нөхдүүд энэ хавраас хойш Ардчиллын ордон хавиар эргэлдсэн. Аймгийн ЗДТГ-ын дараагийн дарга хэн байж болох вэ.  “ШАК” фракцынханы хувьд аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга, аймгийн Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Доржпүрэвийг зүтгүүлэхээр мөрөөдсөн ч бүтэлгүйтээд байгаа. Учир нь Д.Доржпүрэвийн хувьд төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн зарим шаардлагыг үнэндээ хангахгүй. Төрд ажилласан жил энэ тэр гээд яривал бүтэхгүй. Түүнээс гадна ЗДТГ-ын дарга бол төрийн албан тушаалтан учраас Д.Доржпүрэв намаасаа, залуучуудаасаа, ИТХ-ын тэргүүлэгчээсээ татгалзах учиртай. Тиймээс энэ бол дараагийн сонгууль айсуй үед улстөрчийн хувьд ашиггүй хувилбар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Дараагийн нэг кандидат болох Чангаагийн Бямбаагийн нэр нэлээн дээгүүр явж байгаа. 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж, аймгийн намын хороог ялалтад хүргэхэд хувь нэмэр оруулсан гэгддэг. Тухайн үед зарим нэг фракциас түүнийг аймгийн Засаг дарга болох хамгийн боломжтой хүн хэмээн тооцоолсон ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөр хүн дэвшүүлэхийг АН-ын ИТХ дахь төлөөлөгчдөд тулгасан гэдэг. Тэгэхлээр Ч.Бямбаа Тамгын газрын даргын суудалд суух эрэмбэ байх хувилбартай. МоАХ фракцын зүгээс аймгийн АН-ын дэд дарга Р.Гантулгыг зүтгүүлнэ гэсэн таамаг байгаа ч энэ бол хамгийн боломжгүй хувилбар. Аймгийн Засаг даргын төлөөх “сунгаанд” С.Дангаасүрэн, Р.Гантулга нар нэр дэвшин өрсөлдсөн. Ялагч нь С.Дангаасүрэн. Түүний хувьд өрсөлдөгчөө дээш нь гаргахгүй л болов уу. Тэгээд ч Р.Гантулгын хувьд “Би ЗДТГ-ын дарга л болмоор байна” гээд бусдыг хормойдоод явах эр мөн үү. Энэ бүхнээс харвал Р.Гантулга гэсэн хувилбар арай л биш. Зарим нэг нөлөө бүхий хүмүүсийн зүгээс ЗДТГ-ын даргын суудалд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нацагдорж шаанстай хэмээн зүтгүүлэхээр зэхсэн бололтой. ЗДТГ-ын хэлтсийн дарга нар дотроос хайвал хамгийн боломжит хувилбар нь яах аргагүй Б.Нацагдорж мөн. Төрийн хууль, Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг хангах талаас нь харвал нэг их асуудал бололгүйгээр, тэмцэл өрнөлгүйгээр шийдэгдэх магадлалтай. Өнгөрсөн жилийн дундуур Б.Нацагдоржийг хэлтсийн даргын ажлаа өгөөд ГОК-д Монгол Германы хамтарсан төслийн даргаар ажиллаж еврогоор цалинжина гэсэн явган яриа гарсан. Ямар ч байсан өнөөдөртөө Б.Нацагдорж ажлаа хийгээд явж байгаагаас харвал ЗДТГ-аас түүнийг явуулах сонирхолтой фракциуд байгаа нь мэдрэгддэг. Нэг талаасаа аймгийн Засаг даргын гал тогоог удирдаад явах хүнээ С.Дангаасүрэн дарга шийдэх бүрэн эрхтэй ч түүнд нөлөөлөх гадны нөлөө тун их байгаа болов уу М.Батчимэг даргын тааллаас бүх зүйл шийдэгдэх үү Нөгөө талаасаа аймгийн ЗДТГ-ын дарга хэн байх вэ гэдгийг шийдэх хүн нь яах аргагүй аймгийн АН-ын дарга М.Батчимэг хатагтай. Дээрх нэр дэвшигч, горилогчдыг зөвшөөрөх эсэх нь түүний шийдлээс бүрэн хамаарна. М.Батчимэг дарга нэгэнтээ “Би төрийн ажилд оролцохгүй намынхаа ажлыг хариуцна” гэж байсан ч өнөөдөр энэ үг амьдрал дээр үнэн үү, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулсаар байгаа. Аймгийн ЗДТГ-ын даргаар М.Батчимэг даргын ангийн хүүхэд, Өвөрхангай нутгийн хүн болж гэнэ ээ гэвэл нэг их гайхаад байх асуудал биш. Саяхан Орхон аймгийн Монголбанкны захирлаар Өвөрхангайн уугуул, М.Батчимэг гишүүний 10 жилийн сургуулийн “танил охин” нь болох Долгорсүрэн гэдэг эмэгтэй томилогдсон. Эрдэнэтийн банкирууд энэ томилгоог гайхдаг. Монголбанкны ерөнхийлөгч Д.Золжаргалыг нам болгож дээ хэмээн толгой сэгсэрч байхыг нь харж суулаа. М.Батчимэг даргын  хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулахын тулд Эрдэнэтийн 60 гаруй мянган сонгогчийг амлаж аваад байгаа. “Зүүний магнай” болох М.Батчимэг ирэх сонгуульд аймгийн ЗДТГ-ыг тэр чигээр нь түүний төлөө хөдөлгөж, ажиллуулж чадах өөрийн итгэлтэй хүнээ энэ суудалд сойх болов уу. Ядаж л сонгуулийн үеэр аймгийн ЗДТГ-ын алба хэлтсийн дарга нарын автомашин хүртэл хэрэг болдог. Орон нутагт өрнөж байгаа дүр зургаас харвал өнөөдрийн АН-ын гишүүн, дэмжигчид “хадны завсар хавчуулсан халиуны зулзага” шиг л  байгаа аж. Нэг хэсэг нь өөрийн итгэл үнэмшлээрээ, үнэт зүйлийнхээ төлөө АН-ын гишүүн, дэмжигч гэгдэж байгаа бол нөгөө хэсэг нь М.Батчимэг гэдэг хүнийг  УИХ-ын гишүүн болгохын тулд шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа дүр зураг харагдана. Сүүлийн үед өрнөж байгаа зарим нэг үйл явдлаас харвал М.Батчимэг гишүүн “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдгийн үлгэрээр зарим асуудалд хэт түрэмгийлж зарим нэгийг нь үл тоож байх шиг. Нөгөө эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн зарчмаар  зарим нэг асуудлыг шийдээд байх шиг. Тухайлбал, намын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбоо жилд нэгээс доошгүй удаа хуралдах дүрэмтэй. Гэтэл Д.Доржпүрэв дарга холбооны тэргүүнээр багагүй хугацаанд ажилласан ч нэг ч удаа хурлаа хуралдуулаагүй аж. Холбооны зарим нэг гишүүд бидний нас хэтэрлээ, хурлаа хуралдуулж асуудлаа шийдүүлье гэхлээр Д.Доржпүрэв тэргүүний хувьд толгой сэгсэрдэг аж. Нарийн яривал Д.Доржпүрэвийн хувьд ч “залуучуудын лиг” буюу Ардчилсан социалист залуучуудын холбооны дүрмэнд зааснаар 36 нас  хэтэрсэн ч хурлаа хийхгүй тамгаа цүнхлээд алхаж байгаа. Энэ тухай холбооны залуус намын дарга М.Батчимэгтээ танилцуулахад “Та нар хоорондоо зохицоод явчих. Эв зүйгээр асуудлаа шийдвэл яасан юм бэ” гэсэн хоёрдмол утгатай хариулт өгдөг байна. Тиймдээ ч өнөөдөр М.Батчимэг дарга УИХ-ын эрхэм гишүүнийхээ хувиар орон нутагт ажиллавал түүний бараа бологчоор Д.Доржпүрэв дагалддаг. Тэгэхлээр энэ хоёр хүний ашиг сонирхол нэг цэг дээр төвлөрөөд байх шиг. Энэ холбооны гишүүдийн цөмийг өнөөдрийн байдлаар дөрөө даах насандаа хүрсэн 40 хол гарсан эрхмүүд бүрдүүлсээр. Гэтэл албан тушаалд дуртай зарим нэгний үйл хэргээс болж залуу насандаа, залуучуудын холбоондоо өтөлчихсөн нөхдүүд яахаа мэдэхгүй суугаа бололтой. Хамгийн сүүлд нэгэн таагүй мэдээлэл хөвөрч байна. Арай ч үгүй  байлгүй дээ гэж бодох хэдий ч хэрвээ гэдэг үг санаа зовоож байна. Аймгийн АН-ын дарга М.Батчимэг үгэнд ордоггүй, үг сөрдөг толгой томтой зарим нэг нөхдийнхөө талаар намын даргадаа  үг дайж байгаа бололтой. Бүр зарим нэгийг нь сэхээтний хэлмэгдүүлэлт шиг дэвшүүлэн зайлуулж, нутаг заалгахаар болсон тухай шивэр авир яриа гарч эхэллээ. Аймгийн АН-ын даргын хувьд өөрийн үндсэн зорилго болох УИХ-ын гишүүн болохын тулд одооноос эхлэн замдаа тээгэлдсэн зарим нэг “болдоггүй бор өвгөн”-үүдийг ниргүүлэхээр ийнхүү АН-ын даргад хандсан бололтой. Бүр 1-2 хүний нэр ус ч гарсан байж болох гэнэ. Энэ бүхнээс харвал аймгийн АН-д өрнөөд байгаа дажин тун удахгүй дайн болон өргөжихөд бэлэн болжээ. “Улс төрд мунхагууд жаргана гэж ороод зовдог. Мэргэдүүд бусдад туслах гэж ороод мөхдөг” гэдэг үг үнэний ортой ч юм шиг. Н.ТӨР
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил