ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” ХХК хүчин чадлаа нэмэгдүүллээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК хүчин чадлаа нэмэгдүүллээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн нээлт өглөө 09.30-11.30 цагийн хооронд боллоо. Өргөтгөлийн нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.В.Азизов, БН Беларусь улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд тэргүүтэй өндөр хэмжээний төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Миний бие 1981-1982 онд энэ үйлдвэрт ажиллаж байлаа. Тэр цагаас хойш 34 жил өнгөрчээ. Энэ үйлдвэрээс анхныхаа мэргэжлийн үнэмлэхийг гардан авч байлаа. Би тэр үед ачигч, машинч, засварчин хийж байлаа. Мөн анхны цалин болох 360 төгрөг авч байсан минь санаанд тодхон байна. Өнөөдөр тэгвэл энэ үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийг ашиглалтад оруулж байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Өргөтгөлийн ажлыг үйлдвэрийн удирдлага, ажилчид өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэсэн нь монгол инженерийн төдийгүй энэ хамт олны ажил үйлсээр бахархах сэтгэл төрж байна. Миний хувьд энэ үйлдвэрийн түүхэн зарим үйл явдалтай холбоотой гэж боддог. Миний гэр бүлийн хүн Болормаагийн аав Сүхбаатар тэртээ 1968 оны үед Чехийн геологичидтой хамтран энд ажиллаж байсан. Монгол талын геологийн ангийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Иймээс бид өнөөдөр энэ үйлдвэрийн ахмад үе, хайгуулын ажлыг хийж байсан геологичдоороо бахархаж байна. Мөн энэ том ажлын ард гарсан үйлдвэрийн ажилчид та бүхнээрээ бахархаж байна” хэмээсэн юм. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орсоноор хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж байгаа юм. Өнгөрөгч 2014 онд тус үйлдвэр түүхэндээ анх удаа 26.1 сая тонн хүдэр боловсруулсан. 2014 онд Баяжуулах фабрик 1082 ажилтантай байсан бол өнөөдөр 33 ажлын байр шинээр нэмэгдлээ. Үйлдвэрлэлийн үр өгөөж, ашиг шим нь ч тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр байна. Тухайлбал, 2014 онд 516 мянга 813 тонн зэсийн баяжмал гарган авч байсан бол өргөтгөл хийснээр нэмээд 113 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Мөн 2014 онд үйлдвэрийн хамт олон 119 мянга 27 тонн цэвэр зэс үйлдвэрлэсэн бол энэхүү өргөтгөл ашиглалтад орсоны үндсэн дээр 26 мянган тонн цэвэр зэс нэмж гарган авах юм. Өнгөрөгч 2014 онд үйлдвэрийн эдийн засгийн орлого нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн, өнөөдрөөс эхлэн нэмж 240 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх боломж нээгдлээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон өнгөрсөн онд 462 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол өргөтгөл ашиглалтад орж татварын хэмжээ ч 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх үзүүлэлт гарчээ. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн Өргөтгөл ашиглалтад орсоноор үйлдвэрийн хүдэр баяжуулалт 6 сая тонноор нэмэгдэх юм байна. Өргөтгөлийн ажлын зураг төслийг ОХУ-ын “Ривис” ХХК, БНХАУ-ын “Найпу” ХХК, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажилд тус үйлдвэрийн Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Засвар угсралтын цехийн хамт олон хийж гүйцэтгэжээ. Өргөтгөлийн барилга угсралтын ажлыг “Тунамал үйлс” ХХК, “Улаанбаатар БУК” ХХК, “РСЦ”, “ОТК” ХХК, ОХУ-ын “Ривс” ХХК-ийн ажилчид гар бие оролцсон. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Бүтээл”, “Эрдэнэт Лайт”, “Баяжуулагч одод”, “SASS” , “Төсома”, “Техмонтаж”, ”Вера сервис” зэрэг компани оролцжээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ