ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мягмарсүрэн Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд, наадамчин олон  та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монгол наадам нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, манай ард түмний их түүх, нүүдэлчдийн соёл, ёс заншлын тод илэрхийлэл бөгөөд түмэн олны  өргөн их баяр цэнгэл  билээ. Монгол хүн бүрийн билэг, ерөөл бүрдсэн, зуны сайхан энэ өдрүүдэд Орхон аймгийн баяр наадам тохиож байна. Түүхэн их бүтээн байгуулалт, түмэн олноороо гоёсон энэ наадам  ёс  журамтай, өргөн дэлгэр, шинэ  амжилт, шинэчлэл өөрчлөлт, бахархал, дурсамжаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. 2015 он  Монголчууд тэр дундаа Эрдэнэтчүүд та бидний хувьд олон түүхт үйл явдал, амжилт бүтээлээр арвин байна. Аугаа эх орны дайны болон чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой, 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсон, Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлууд гээд та бидэнд бахархах зүйл олон байна. Эрдэнэтчүүд бид Эрдэнэт хотынхоо байгуулагдсан цагаас  хойш хийж  бүтээснээрээ, ололт  амжилтаараа, бүтээл туурвилаараа бахархан баяр наадмаа  тэмдэглэж, ирээдүйд  хийж  амжуулах ажлаа ярилцаж, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах болно. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо иргэд, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, наадамчин олон та бүхэндээ Үндэсний их  баяр, Монгол  наадмын мэндийг дахин хүргэж, эр бяр, хурд шандас, цэц  мэргэний гайхамшгийг харуулж, баяр цэнгэлээр дүүрэн, цог хийморьтой, элбэг тэнүүн наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Орхон аймаг, Эрдэнэт хот цэцэглэн хөгжих болтугай.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН