МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Агтынхан нараа аргамжиж сайхан наадлаа
Баян-Агтынхан нараа аргамжиж сайхан наадлаа
Булган аймгийн Баян-Агт сумынхан түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын түүхт 94 жилийн ойн баяр наадмаа Баян-Агтынхан сумынхаа 90 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн билээ. Баярын өдрүүдэд ёстой л агтчууд дээд тэнгэрийн нарыг газарт аргамжив уу гэлтэй дэлгэр сайхан тэмдэглэв. Тэртээ 1925 онд одоогийн Баян-Агт сумын суурийг тавьж Их-Агт уулынхаа өмнө утааг нь уугиулсан тэр л цагаас хойш 90 хаврыг өнгөрч 90 дэх зунтайгаа золгож байгаа энэ нутгийнхан түүхэн их ойгоо хийж бүтээсэн, бүтээн байгуулсан олон ажлаар угтжээ. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байсан ч наадам эхлэхээс 10 гаруй хоногийн өмнөөс бороо орж ган тайлж газрын өнгө сэргээд ирэхэд “одоо л зун болох нь” хэмээн баярлаж суусан малчин олны магнай тэнийж хэн хүнгүй л хурдан морио сойж, гүүгээ барьж унагаа зэллэж эхэлсэн гэдэг. Баян-Агт сумаас ардын хувьсгалын партизан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн олон арван хүн төрөн гарсан байдаг. Тэдний залгамж хойч үе болсон зарим нэг хүмүүс гэвэл БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд дэслэгч генерал П.Моломжамц, хошууч генерал Б.Түмээ нараас эхлээд сүүлийн үеийнхэний томоохон төлөөлөл болох самбо бөхийн дэлхийн хошой аварга, дэлхийн залуучуудын таван удаагийн аварга, Монгол улсын начин Б.Оргилболд тэргүүтэй хүндэт зочид нутгийнхаа 90 жилийн ойд хүрэлцэн иржээ. Долдугаар сарын 29-ний 15 цагт Баян-Агт сумын Соёлын төвд түүхт 90 жилийн ойн баярын хурал цаг гаруй хугацаанд хүлэлгэсний эцэст эхэллээ. Шинэхэн баригдсан, бараг будаг нь ч хатаж амжаагүй Соёлын төвд баярын хуралд оролцохоор энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан ахмад дунд  үеийнхан, тэдний залгамжлагч болох залуус хүүхэд багачууд хөл тавих зайгүй байлаа. Удаан хүлээлгэсний учиг тун удахгүй тайлагдаж билээ. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат Баян-Агтын унаган хүү агаад нутгийнхаа түүхт 90 жилийн ойд оролцохоор аймгаас гарсан тул баярын хурлыг бага зэрэг хойшлуулсан нь энэ аж. Баян-Агт сумын 8 жилийн сургуулийг дүүргэсэн тэр цагаас хойш сургууль эрдмийн мөр хөөж нутгийнхаа буурлуудаас “номтой хүү, хол явах хүү дээ” гэсэн урмын үг сонсож явсан Д.Эрдэнэбат дарга яах аргагүй энэ нутгийнханы бахархал юм билээ. Хурал эхэллээ. Хурлыг нээж сумын Засаг дарга Д.Эрдэнэбилэг үг хэлсэн бол Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нутгийн зон олондоо нийт булганчуудын халуун сэтгэлийн мэндчилгээг уламжилсан юм. Аймгийн дарга энэ удаагийн баярын хурал, түүхт ойн баярт ирэхдээ цүнх дүүрэн одон медаль авч иржээ. Баян-Агт сумын 90 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор 10, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүнийг тус тус шагнасан байна. Эдгээр шагналыг аймаг, сумын Засаг дарга нар болох Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг, Баян-Агт сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Ганболд нар гардуулсан юм. Баян-Агт сумын ажилсаг хөдөлмөрч бүтээлч түмний төлөөлөл болсон 20 шахам хүн салбарын тэргүүний ажилтан, Булган аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичиг гээд олон шагналаар шагнагдав. Ер нь энэ өдөр 100 гаруй хүн шагнал авсан юм даг. Баярын хурлын дараа Баян-Агт сумаас төрөн гарсан урлаг соёлын зүтгэлтэн, дуучид нутгийнханаас бүрдсэн урлагийн тоглолт боллоо. Тэртээ 1960-аад оны үед тус сумын унаган охин Н.Жавзандулам нутаг усаа бахдан дурсч “Хануй гол” хэмээх бэсрэг уртын дууны үг, аяыг өөрөө зохион дуулсан нь эдүгээ нутаг усандаа төдийгүй Монгол түмний дунд ардын дуу болтлоо түгсэн байдаг. Энэ удаагийн урлагийн тоглолт Н.Жавзандуламын үг, ая “Хануй гол” бэсрэг уртын дуугаар эхэллээ. “Хануй гол” гол уртын дууг Н.Жавзандуламын ач охин Б.Дагиймаа дуулж нутгийн түмнийхээ сонорыг мялаасан юм. Тоглолтыг үзэн суугаа нутгийн уугуул түүхт 90 жилийн ойгоо зорин ирсэн зарим буурлын аньсага чийгтэн хаа нэг баярын нулимс унагаж байлаа. Наадмын нээлтэд их аварга Асашёорюү Дагвадорж оролцов Баян-Агт сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын нээлт долдугаар сарын 30-ны 11.40 цаг буюу бидний нэрлэдгээр морин цагт эхлэхээр товлогдсон байв. Гэтэл бас л цагтаа эхэлсэнгүй. Учиг нь тун удалгүй тайлагдлаа. Гарга, Цэгээн нуур, Их бага Агт уулаар хүрээлүүлсэн агтчуудын наадмын нээлтэд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж хүрэлцэн ирж оролцож байгаа ажээ. Тэрбээр энэ нутгийн хүү болох дотны найзынхаа урилгаар тус наадамд хүрэлцэн ирж оролцохын ялдамд Баян-Агт сумын 90 жилийн ойн баяр наадамд хоёр сая төгрөг хандивлав. Мөн энэ нутгийн унаган хүү өнөө цагийн хамгийн том хүнээр тодроод байгаа самбо бөхийн дэлхийн хошой аварга, дэлхийн залуучуудын таван удаагийн аварга Монгол улсын начин Б.Оргилболд төрөлх нутгийнхаа наадмын нээлийн үеэр наадамчдын хувьд ёстой л гэнэтийн бэлэг болсон юм. Нээлтийн арга хэмжээний дараа Асашёорюү Дагвадорж, Б.Оргилболд нар наадамчин олондоо хүндэтгэл үзүүлж наадмын талбайг тойрсон. Энэ үеэр Баян-Агтын залуус их аварга Асашёорюүтай ядаж л гар барих чадвал патиараа татуулах гэж оволзож байв. Харин арай ахмадууд болон настангуут нутгийн хүүгээ санасан бололтой Б.Оргилболд начинг бүчин авч үнсэж, үнэрлэж эхэлсэн. Бүр сүүлдээ начингийн нуруу өвдөж байгаа болтой үнсүүлэх гээд тонгойж байхдаа царай нь ярвайж ч харагдсан. Начингийн хувьд үс нь нэлээн буурал болж нуруу нь бага зэрэг бөхийснийг эс тооцвол хэвээрээ байна шүү гэх нутгийн түмний яриа чихний хажуугаар зүгээр өнгөрсөнгүй. Б.Оргилболд начин эдүгээ ОХУ-ын нийслэлд эхнэр гурван хүүгийн хамт амьдарч байгаа аж. “Хаа нэгтээ нутагтаа ирэх юм даа. Яаруухан л ирээд буцдаг. Одоо хэд хоног амарна, бүр зорьж ирлээ. Хэдэн хүүхдийнхээ ирээдүйн төлөө хүний газар амьдарч байна. Нутаг ч сайхан байна шүү” хэмээн ярилцаж байтал садан төрлийнх нь бололтой хэдэн хүн начныг хөтлөөд одлоо. Баян-Агтын наадмын үеэр өнөө жилийн наадмын үндэсний бөхийн барилдааны түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол улсын арслан Э.Оюунболд хүрэлцэн ирсэн нь бас гэнэтийн бэлэг болсон юм. Дамбын Хишигжаргал уяачдыг баярлууллаа Олон түмэндээ “Дамбын Хишгээ” нэрээрээ танил болсон Монгол улсын тод манлай уяачын болзол хангаад байгаа Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Д. Хишигжаргал Баян-Агтын наадамд зочилсон юм. Тэрбээр энэ удаад зүгээр ч нэг зочлоод өнгөрсөнгүй нутгийн уяачдын хөлс хүчийг мотоциклоор үнэлж бэл бэнчингээ гайхуулсан гэхээсээ илүүтэй “Дамбын Хишгээ” нэрээ гайхуулсан гэхэд болно. Монгол улсын манлай уяачдын малгайн оройн чимэг зэргээ цул алтаар хийлгэж ухаа улаан дээлээр гангарсан  түүний гараас мотоцикл гардсан уяачид өөрсдийгөө бусдаас илүүд тооцож ёстой л агтын энэ дэнж дээр дээлэндээ багтахгүй баярлаж байсан. “Их Модун” группын ерөнхийлөгч, Монгол улсын Манлай уяач Д.Хишигжаргал энэ үеэр Баян-Агт сумын уяачдын нас насны эхэнд давхисан хурдан хүлгийг нь ийнхүү  тус тусад нь зургаан мотоциклоор байлсан. Мөн сумын ахмад настай арван ахмадыг гарган ирж, сугалаа сугалуулахад, 86 настай Дамба гуайд аз таарч, мөн л мотоцилклоор мялаалгасан юм. Нулимс дуслуулсан хөгшнөөс гадна бусад 9 ахмадыг тус бүр 50 мянган төгрөгөөр гарыг нь цайлгаад гэнэт ирсэн шигээ гэнэт яваад өгсөн Д.Хишигжаргалын ач буяныг нутгийнхан хэдэн жилдээ ярих юмтай үлдсэн. 128 бөх барилдаж 6 насны 400 гаруй хүлэг хурдаллаа Баян-Агт сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын начин И.Ёндонсамбуу, Булган аймгийн Бугат сумын уугуул улсын начин С.Дэлгэрбат тэргүүтэй хүчит 128 бөх барилдлаа. Мөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Булган аймгийн Могод сумын уугуул Э.Сүхбат нар дагавар магнайд гарсан. Тэдний хувьд өнөө жилийн баяр наадмаар Орхон, Булган аймгийн баяр наадамд түрүүлж хурц чимэг нэмсэн. Барилдааны шөвгийн дөрөвт улсын начин И.Ёндонсамбуу, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул аймгийн арслан Б.Хашбат, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн харцага Н.Содвоо нар үлдсэн. Үзүүр түрүүнд улсын начин И.Ёндонсамбуу, аймгийн хурц арслан Б.Ганхуяг нар үлдэж И.Ёндонсамбуу түрүүлж Б.Ганхуяг үзүүрлэлээ. Б.Ганхуяг арслан нутгийнх нь уул усыг аргадаж, нутгийн бөхөд нь тахимаа шууд өгсөнөөр, Баян-Агт сумын 90 жилийн ойн баярт улсын начин И.Ёндонсамбуу түрүүлсэн юм. Баяр наадамд зургаан аймгийн 10 гаруй сумын зургаан насны 400 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн. Энэ удаад Баян-Агтчууд зарим тохиолдолд уяачдын хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, сэтгэлийг гонсойлгох явдал харагдаж байлаа. Тухайлбал, нас насны морьдыг шуух явцад эрлийз морьдыг хасаагүй байж давхиад ирсэн хойно нь хассан нь уяачид төдийгүй үзэгчдийн эгдүүг ч хүргээд амжсан. Хаа газрын наадам эрлийз морьдыг уралдуулахгүй бол гараа руу мордохоос нь өмнө хасдаг байхад давхиад ирсэн хойно нь барьчихаад хасдаг нь арай л биш харагдсан. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач н.Өсөх энэ наадамд гурван азаргатай ирээд түрүү магнай, айргийн гурвыг нь аатайхан шиг авч үлдсэн нэг азарга нь наймаар давхисан нь аргагүй л уяачийн эрдмийг гайхуулсан явдал боллоо. Ийнхүү Баян-Агт сумын түүхт 90 жилийн ой нэгэн өдрийн түр зуурын аадар бороог эс тооцвол дөрөв хоног нар аргамжиж сайхан наадлаа. Н.Төр
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил