ПҮРЭВ
2025.09.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна
А.Мөрөн “Хүрхрээ” дээд лигт тоглож байна
-А.Мөрөн "Мачва" багтай гэрээгээ цуцалж, дараагийн шалгаруулалтыг хүлээх зуур "Сэлэнгэпресс" клубтээ тоглож байнаа- 18 дугаартай нь А.Мөрөн. Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ үндэсний дээд лиг-2015” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. 9 баг оролцож буй уг тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог явагдах юм. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн “Сэлэнгэпресс” багтайгаа нэгдэж, энэ улирлын эхний тоглолтоо өнгөрөгч долоо хоногт хийлээ. Японы Сасаки Мизүхог эгнээндээ багтаасан “ФС Улаанбаатар” болон “Сэлэнгэпресс” багийн тоглолт тавдугаар сарын 23-д хөлбөмбөгийн цэнгэлдэхэд болсон. Энэхүү тоглолтод 2:1-ээр “Сэлэнгэпресс” өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын 5 дахь минутад Сасаки Мизүхо эхний гоолыг оруулсан бол 37 дахь минутад А.Мөрөн айлын хаалгыг мялаалж тоог тэнцүүлсэн. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Ч.Тогтохбаяр гоолдож, тоглолт 2:1-ээр “Сэлэнгэпресс”-ийн хожлоор өндөрлөв. А.Мөрөн Сербийн лигт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон байна. Учир нь түүний тоглож байсан “Мачва” клуб Сербийн гуравдугаар лиг рүү унасан аж. Сербийн гуравдугаар лигт гадны легионер тоглож болдоггүй гэсэн дүрэмтэй аж. Тиймээс А.Мөрөн “Мачва” багтай гэрээгээ цуцласан бөгөөд түүнийг тус улсын нэгдүгээр лигийн багууд болон Куветын “Казма” клуб сонирхож байгаа аж. Ийнхүү тэрээр дараагийн шалгаруулалт хүртэл “Сэлэнгэпресс” клубтээ хүчин зүтгэж байна. Эх сурвалж: www.NEW.mn
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА