ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсчээ
Нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсчээ
2015-2016 оны хичээлийн жилийн мөнгөн хонхны дуу цангинан эрдмийн их өргөөний хаалгыг анх удаагаа татаж байгаа мянга мянган багачуул, ангийн нөхдөө санасан сэтгэлээр энэ мөчийг инээд дүүрэн хүлээсэн сурагч, оюутан залуус дөрвөн зүг найман зовхисоос сургуулийнхаа зүг алхаж байна. Манай аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 21, хувийн хэвшлийн 6 сургуульд нийтдээ 17100 гаруй сурагч суралцана. Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 25, хувийн хэвшлийн 12 цэцэрлэгт 7400 гаруй хүүхэд багачууд хүмүүжих юм байна. Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 2100 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Ерөнхий боловсролын 27 сургуульд 950 гаруй, сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагад 260 шахам багш сурган хүмүүжүүлэгчид ажиллана. Улсын хэмжээнд энэ жил Ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянга 818 сурагч суралцана. Үүнээс 64 мянга нь анх сургуульд орж буй зургаан настнууд аж. Бага ангийн хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангах бол ахлах, дунд ангийнхан зах зээлийн дундаж ханш болох 2600 төгрөгөөр худалдаж авна. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой сэдвээр хүүхдүүдэд хичээл заадаг. Энэ удаад “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр теле хичээл заалаа. Өнгөрсөн жил төрийн тэргүүн “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр хичээл заасан юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН