ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Буган орд”-ын 3 автобус 295.9 сая төгрөгийн ажил хийсэн үү
“Буган орд”-ын 3 автобус 295.9 сая төгрөгийн ажил хийсэн үү
Аймгийн ИТХ-аас хотын дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад жилд 845 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаа нарыг  үнэ төлбөргүй тээвэрлэснийх нь төлөө жилд 845 сая төгрөг нөхөн төлж байгаа гэсэн үг. Нийтийн тээврийнхэнд ийм хэмжээний мөнгө олгох саналыг гаргасан хүн нь аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат аж. Энэ мөнгө жил ирэх тутам нэмэгдэх тооцоо гарсан. Яагаад гэвэл жилээс жилд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих иргэдийн тоо нэмэгдэж байдаг гэсэн үг. Энэхүү 845 сая төгрөгөөс 60 сая нь Ахмадын автобусны зардалд гарна. Үлдсэн 785 сая төгрөгийг  аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг  “Буган орд”, “ББ-ОД” ХХК-иуд авна гэсэн үг. Есдүгээр сарын 15-ны байдлаар дээрх 845 сая төгрөгнөөс 345 гаруй сая төгрөгийг “Буган орд”, “ББ-ОД”-ынхон авчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд “ББ-ОД” ХХК-ийн 18 дунд оврын автобус үйлчилдэг. Энэ сарын 17-нд бид аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн зам тээврийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Х.Оюун-Эрдэнэ, Авто тээврийн үндэсний төвөөс энэ компанийн хэдэн автобус үйлчилгээнд гарч байгааг сонирхсон юм. Тэдний мэдээллээс харвал энэ сарын 17-ны өдөр “ББ-ОД”-ын 14 автобус шугаманд гарсан байлаа. “ББ-ОД”-ынхон ч аймгийн нийтийн тээврийн үйлчилгээний талаас илүү хувийг нуруун дээрээ үүрдэг манайдаа л хамгийн том, найдвартай аж ахуйн нэгжийн нэг гэж үздэг. Есдүгээр сарын 16-ны байдлаар “ББ-ОД”-ынхон 845 сая төгрөгнөөс 149 сая 422 мянга 270 төгрөгийг авчээ. Энэ мөнгийг зүгээр ч нэг авдаггүй аж. Өөрөөр хэлбэл “ББ-ОД”-ын үйлчилгээнд гардаг бүх автобус хяналтын “JPS” системтэй түүгээр нь тэдний үйлчилгээг хянадаг гэсэн үг. Хяналтын системтэй нэг автобус өдөрт хэдэн удаагийн эргэлт хийж байгаа, дутуу эргэж байна уу, нэг газраа удаан зогссон уу, замаас гарсан уу гэдгийг Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, “ББ-ОД”-ынхон ч өөрсдөө хянадаг байна. Нэг үгээр хэлбэл энэ компанийн үйлчилгээ тогтмолжсон түүнийхээ хэрээр санхүүжилтээ авч байгаа аж. Гэтэл нөгөө нэг аж ахуйн нэгж болох “Буган орд” сүүлийн хэдэн сарын турш нийтийн тээврийн үйлчилгээнд гуравхан автобус гаргасан хэрнээ одоогийн байдлаар 295 сая 931 мянга 540 төгрөгийн санхүүжилт авчээ. “ББ-ОД” компаниас хоёр дахин илүү санхүүжилт авсан байна. Хамгийн сонирхолтой нь “Буган орд”-ынхон наймдугаар сарын 18-нд 20 сая төгрөг, дахиад энэ өдөр 20 сая төгрөг, наймдугаар сарын 28-нд 36 сая төгрөгийг үйлчилгээний хөлс хэмээн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргасан байх юм. Нэг сарын дотор нийтдээ 76 сая төгрөг авчээ. Гэтэл “Буган орд”-ынхон өнгөрсөн зуны гурван сарын турш, болон өнөөг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд  “JPS”  системтэй гуравхан автобус гаргасан байх юм. “Буган орд”-ын гурван автобус наймдугаар сард хэдэн удаагийн эргэлт хийсэн болохоор 76 сая төгрөг олгов. “ББ-ОД”-ын 14 автобус хэдэн рейс хийгээд 38 сая төгрөг авч буй нь анхаарал татаж байна. Автобусны үйлчилгээнд төрийн нэрийн өмнөөс аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто тээврийн үндэсний төв хяналт тавьдаг. Өнөөх “JPS”-ээр хянаад тэдэн удаагийн эргэлтэд тийм хэмжээний хүн тээвэрлэсэн гээд мөнгийг нь олгох зөвшөөрлийг Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлдэг аж. “ББ-ОД” ХХК тавдугаар сарын 22-нд 15 сая 260 мянган төгрөг анх авчээ. Зургадугаар сарын 8-нд 27 сая 833 мянга 100 төгрөг, мөн сарын 29-нд 31 сая 687 мянга 500 төгрөг авсан байна. Долдугаар сарын 29-нд 36 сая 616 мянга 670 төгрөг, наймдугаар сарын 28-нд 38 сая 25 мянган төгрөгийн санхүүжилт нийтдээ 149 сая 422 мянга 270 төгрөг авсан байна. Харин “Буган орд” компани гуравдугаар сарын 12-нд 35 сая, дөрөвдүгээр сарын 6-нд 29 сая 500 мянга, дөрөвдүгээр сарын 22-нд 12 сая 832 мянга 840 төгрөг авсан байна. Үүний дараа тавдугаар сарын12-нд 28 сая 490 мянган төгрөг мөн сарын  22-нд 36 сая 890 мянган төгрөгийн санхүүжилт авчээ. Зургаадугаар сарын 5-нд 30 сая 623 мянга  170 төгрөг, зургаадугаар сарын 29-нд 46 сая 545 мянга 530 төгрөгийн санхүүжилт авчээ. Наймдугаар сард гурван удаагийн гүйлгээгээр “Буган орд”-од 76 сая 50 мянган төгрөг, нийтдээ 295 сая 931 мянга 540 төгрөг шилжүүлсэн байх юм. Эндээс харвал “Буган орд”-ынхон сард хамгийн багаар тооцоход, 35 сая төгрөг дээд тал нь 76.5 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. “ББ-ОД”-ынхон сард 15- 38 сая төгрөг авсан дүн мэдээ харагдана. Бодит  байдал дээр нэг нь 14 автобус гаргаад нөгөө нь 3 автобус явуулаад байхад сар бүрийн мөнгөн дүн тэнгэр, газар шиг зөрүүтэй байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөдрийн байдлаар манай хотод Ахмадын автобус өглөө бүр 10.00, 15.00 цагаас явдаг. Ахмадууд түүндээ үнэ төлбөргүй суудаг дүр зураг харагддаг. Аймгийн хэмжээнд 3-4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг судалгаа бий. Тэдгээрийн хэд нь өдөр бүр автобусаар үйлчлүүлдэг вэ гээд хайвал сонирхолтой тоо гарах байх. Энэ бүхний цаана татвар төлөгчдийн 845 сая төгрөг юунд урсаад байгааг шалгах цаг нь болжээ. Сүүлийн үед “Буган орд” компанийн цаад эзэн нь аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат гэсэн яриа гарсан. Энэ компанийн захирал нь түүний ах дүүсийн хүүхэд н.Пүрэв гэдэг хүн байдаг гэсэн яриа газар авсан. Энэхүү дэл сул яриаг батлах гэсэн юм шиг дээрх хоёр компанид олгож байсан санхүүжилт яагаад тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаад хариулт өгөх эзэн нь Д.Энхбат дарга бололтой. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаа нарт үнэ төлбөргүй үйлчилсэнийнх нь төлөө олгодог 845 сая төгрөгт хяналт тавих газар гэж манай аймагт байна уу. Энэхүү 845 сая төгрөг нь улсын төсвөөс санхүүжиж байгаа ч үнэн хэрэгтээ Сангийн яаманд хянагдаад орон нутгийн төсвөөс гарч байгаа санхүүжилт юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө. Энэ өнцгөөс харвал манай зарим дарга нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэрээр будаа тээгээд байгаа юм биш биз. Н.Төр
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ