ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зовж яваа хүмүүст тусалдаг сайхан газар юм байна
Зовж яваа хүмүүст тусалдаг сайхан газар юм байна
М.Мөнх Говил багийн иргэн Ц.Майнбаяр манай сонинд хандаж шүүхийн байгууллагад баярласнаа илэрхийлсэн юм. Тэрээр нөхрөө бусдын гарт алдаж, таван өнчин хүүхэдтэйгээ үлджээ. -Нөхөр тань хэзээ амь насаа алдсан бэ. Энэ хэргийн талаар шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлэхээр явж байгаа юу? -Миний нөхөр 2015 оны долдугаар сард бусдын гарт амь насаа алдсан юм. Би бага насны таван хүүхэдтэйгээ үлдсэн. Нөхрийг маань үгүй хийж, биднийг уй гашууд хүргэсэн энэ аймшигт хэргийг хуулийн байгууллагууд шалгаж, үнэн зөвөөр шийдэх байх гэж бодож байгаа. Шүүх дээр анхны хурал нь удахгүй болох гэж байгаа. -Шүүхийн байгууллагад баярласан сэтгэгдлээ илэрхийлье гэж байна. Ямар асуудал шийдүүлсэн билээ? -Би энэ удаа нөхрөөсөө үлдсэн нэг нас долоон сартай хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөж шүүхэд хандсан юм. Хэрэгтэй бичиг баримт, лавлагаа зэргийг нь би бүрдүүлж өгсөн. Шүүхээс нөхөр бид хоёрыг хамтран амьдарч байсан нь үнэн гэдгийг тогтоож, хүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боллоо. Энэ бол манай гэр бүл, аавыгаа алдсан миний хүүхдүүдэд том тус дэмжлэг юм. -Жирийн иргэн хүн шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлээд явахад энэ байгууллага ямар байдлаар хандаж байна. Шүүх шинэчлэгдэж байгаа гэж ярьж байна. Иргэний хувьд ямар санал бодолтой байна вэ? -Шүүхийн хаалгаар над шиг үхэл хагацал үзсэн, зовж зүдэрсэн олон хүн орж гардаг байх. Би анх удаа шүүхээр орж, зовлонгоо ярихад, шүүхийн ах эгч нар намайг найрсаг дотно хүлээн авч, хуулийн талаар зөвлөгөө өгсөнд баярлаж байна. Хүү маань ааваасаа нэг настай үлдэж, насанд хүртэлээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаар шийдэж байгаа нь миний хүүд аавыг нь орлохгүй ч том тус болж байгаа. Шүүхийн байгууллагад ууртай, ажил ихтэй завгүй хүмүүс ажилладаг болов уу гэж боддог байлаа. Харин би энэ бодлоосоо ичиж байна. Зовж ядарч яваа хүмүүст тусалдаг хөнгөн шуурхай сайхан газар юм. Нөхрийн маань хэргийг ч зөв, шударга шийдэж өгөх байх гэж итгэж байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН