ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэмжилт хийж пайз хатгасан энэ газрууд хэнийх вэ
Хэмжилт хийж пайз хатгасан энэ газрууд хэнийх вэ
Арваннэгдүгээр хорооллын үерийн далангийн арын дэнж дээр иргэд хаусны газартай болох гэж есдүгээр сарын дунд үед гэр барьж дөрөв хоносон. Хоёр зуу гаруй гэр майхан асар байсныг аймгийн Засаг даргын захирамж гарган цагдаагийн хүчээр албадан буулгасан удаатай. Өөрийн гэсэн газаргүй иргэдийн энэ удаагийн газартай болох гэсэн тэмцэл зарим нэг эрхтэн дархтан, албан тушаалтнуудыг хөдөлгөөнд оруулсан гэхэд болно. Саяхан “Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай телевизийн шууд нэвтрүүлэгт орохдоо “Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт аймгийн Газрын албаны мэргэжилтэн н.Батгэрэл нар газрын хэмжилт хийж байсан. Тэнд Улаанбаатарын дугаартай олон машин байсан. Эндээс харвал Эрдэнэтийн удирдлагууд тэр орчмын газрыг иргэддээ биш  Улаанбаатарынханд өгч байна” хэмээн баримт харуулан ярьж байсан. Биднийг бямба гарагт буюу аравдугаар сарын 17-нд газрын төлөө дахин гэрээ барьж байгаа иргэд дээр очиход үнэхээр тэр хавийн газарт зогоон татаж пайз хатган дугаарлалт хийсэн байлаа. Мөн иргэдийн авахаар тэмцэж байгаа газарт ч хэмжилт хийн, тэмдэг тавьж, газрыг хүрзээр гишгэсэн зэргээс харвал газрын албаныхан яах аргагүй тухайн орчны газар дээр хэмжилт хийсэн, гадныханд өгч байгаа гэж хардаж байсан нь үнэний ортой харагдсан юм. Үерийн далангийн өмнөх газар дээр есдүгээр сарын дундуур ганц хоёрхон хаус баригдаж байсан бол сар хүрэхгүй хугацаанд 6-7 тооны хоёр давхар хаус баригдаж, хоёр ч газар байшингийн хундаам цутгажээ. Мөн хааш хаашаагаа 100 метр 1.0 га орчим газарт хэн нэгэн эрх мэдэлтэн улаан хашаа хатгаж өөрийн газраа өмчилжээ. Эндээс харвал иргэдийн газартай болох гэсэн тэмцлийг далимдуулан  “чоно борооноор муу хүн чөлөөнөөр” гэдэгчлэн зарим хүн хаусны газартай болоод амжиж гэх дүр зураг харагдана. Хоёр дахь удаагаа гэр майхан барьж өөрийн гэсэн 20х20 хэмжээтэй   газартай болох гэсэн иргэдийн ярьж буйгаар тэр хавьд “Хаусны газрыг 30 сая төгрөгөөр худалдана гэсэн зар телевизээр гарч байсан. Газрын албаны н.Батгэрэл гэдэг хүн газар зардаг” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж ямар ч байсан газрын төлөө тэмцэхээ мэдэгдэж байсан юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН