ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Даваацэрэн: Хамтарсан үйлдвэрүүдэд тусгай журмын дагуу шилэн данс хөтлүүлэх шаардлагатай
Ц.Даваацэрэн: Хамтарсан үйлдвэрүүдэд тусгай журмын дагуу шилэн данс хөтлүүлэх шаардлагатай
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталсан юм. Энэ талаар тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс тодрууллаа. - “Эрдэнэт” үйлдвэр нь Оросын талын хувьцаа эзэмшигчидэд ногдол ашгаа өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Үнэхээр ашгаа өгөхгүй байгаа тийм зүйл байна уу? - 2012 оны ногдол ашиг болох 47 сая ам.доллар манай үйлдвэрийн эргэлтэд байгаа. Энэ 47 сая долларыг Оросын талын аль байгууллагын ямар данс руу шилжүүлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Оросын талын байгууллага нь албан ёсоор тодорхой болоогүй байсан. Одоо албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болж буй учир уг асуудал цаашид үргэлжлэн шийдэгдээд явна. -“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч нь өөрийн хувиа төрийн өмчит компани руугаа шилжүүлчихлээ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү? -Хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа юм. Түүнээс үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үйлдвэрийн үндсэн дүрэм, худалдан авалт хуучин хэвээр үргэлжилнэ. Дотоод дүрэм хэлэлцээрийн үндсэн агуулгад өөрчлөлт ороогүй. Өмнө нь Оросын төрийн өмчийн хороо 49 хувийг албан ёсоор эзэмшдэг байсан. 2008 онд Оросын тал өөрийн хувиа  “Рос тех” компанидаа 100 хувь эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнийг Засгийн газар хооронд хэлэлцэж явсаар өнөөдөр Оросын талыг тус компанид 100 хувь эзэмшүүлэхээр соёрхон батагдлаа. -Ногдол ашиг болох 100 тэрбумыг Оросын талд шилжүүлэх хөрөнгө “Эрдэнэт” үйлдвэрт байгаа юу? - “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр шүү дээ. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй шүү дээ. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид “Рос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ. -Шилэн дансаа хөтлөөгүй гэх шалтгаанаар таныг огцруулна гэх яриа гарсан. Уг асуудалд та ямар тайлбар өгөх вэ? -Хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрэхэд бэлэн. Гэхдээ аливаа хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Шилэн дансны үндсэн зориулалт нь Монгол Улсын төсөв, төсвөөс санхүүждэг аж, ахуй нэгж, компани, төрийн байгууллагад илүү хамааралтай. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүд уг хуулийг яаж хэрэгжүүлэх талаарх аргачлал нь одоохондоо гараагүй байна. “Шилэн данс”-ны хууль батлагдсаны дараа манай байгууллагаас Үндэсний аудитын газарт “Хамтарсан үйлдвэрүүд тус хуулийг хэрэгжүүлэх тусгай аргачлал байхгүй байна. “Түүнийг гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Засгийн газарт хандсан байгаа. Тэгэхээр Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараагаар бид уг хуулиа хэрэгжүүлээд явна. Хэрэгжүүлэхгүй гэсэн бүдүүн зүрх байхгүй. Гэхдээ манай улсын Үндсэн хуулинд олон улсын гэрээ хэлцэл нь тус улсынхаа дотоодын хууль, журмаас дээгүүр байна гээд заагаад өгсөн. Монгол  болон ОХУ-ын ЗГ хооронд байгуулсан хэлэлцээрт “Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Гэхдээ шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ харилцан тохирч, журмын дагуу тохиролцоно” гэсэн байдаг. Нэгдүгээрт, Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүд дээрээ Шилэн дансыг хэрэгжүүлэх журмаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, энэ журмыг хэрэгжүүлэх гэж байгаа талаараа хувьцаа эзэмшигчид хуралдаж баталгаажуулах ёстой. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр нь аж, ахуй нэгж. Тэгэхээр бизнесийн нууц гэж юм бий. Түүнийгээ хязгаарлах ёстой. Ялангуяа олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компаний хувьд зарим зүйлийг нууцлах, аюулгүй байдлаа хангах зэрэг асуудлууд бий. Бид шилэн байна гээд хамаг зүйлээ дэлгээд бусдын өмнө унаад өгвөл сайн зүйл мөн үү гэдгийг бас харах ёстой. -ОХУ хувьцаа эзэмшигчээ өөрчилж байгаатай холбогдуулаад манайх бас өөрийн талын хувьцаагаа “Эрдэнэс MGL ” компани руу шилжүүлнэ гэсэн яриа гараад байна. Энэ үнэн үү? -Сая уг асуудлыг шийдсэнгүй. Энэ талаар одоохондоо яриагүй байна. Зөвхөн Оросын талын хувьцаа эзэмшигчийн асуудлыг л шийдсэн. -Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу? -Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сая Сангийн яам, Татварын Ерөнхий газарт тайлангаа гаргаж өгсөн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татварт 10 тэрбум төгрөгийг өгөхөөр байгаа. “Эрдэнэт” үйлдвэр Оросын хувьцааг өгөөгүйгээрээ дампуурч байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд тарааж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэр жилд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн боловсруулаад худалдаанд гаргадаг. Оросын талын ногдол ашгийг өгчихөөр өрөнд ороод, дампуурчихгүй шүү дээ. Үйлдвэрийн эдийн засаг нь зээл аваад эргэн төлдөг. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн буруу мэдээлэл гарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаараа манай олдог орлого 200 тэрбумаар буурсан юм. Ж.ГАНАА
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ